ЯРИЛЦЛАГА

Д.Батжаргал: Сэтгэлээр унаад амиа хорломоор санагдав ч ийм их өртэй үлдэх хань, үр хүүхдээ би яалтай

Сүүлийн үед барилгын маргаантай холбоотой хэрэг их гарах болсон. Үүний улмаас тухайн барилгын гүйцэтгэгч байгууллага төдийгүй иргэд олон сая төгрөгөөрөө хохирсоор байгаа юм. Ийм жишээ олныг дурдаж болно. Хоёр жилийн өмнө л гэхэд Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман залуус” хотхоны 16 давхар барилгаас хоёр эмэгтэй үсэрч, амиа хорлохыг завдсан. Тус барилгад ажиллаж байсан тэд ажлын хөлсөө авч чадахгүй, бүр цөхөрсөндөө тийм үйлдэл хийснээ цагдаагийнханд тайлбарлав. Тухайн үе “Буман залуус”-ын удирдлага асуудлыг газар дээр нь шийдэн, хоёр ажилтанд цалинг нь нөхөж олгосон байдаг. “Бесон” ХХК-ийн барьж байсан “Буман залуус” хотхоны ард санхүүгийн маргаан өрнөж, хүнд байдалд орсны илрэл нь тэр байлаа.

“Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон “Буман залуус” хотхоны суурийг нь цутган, 60 хувийн гүйцэтгэлтэй болгоод байхдаа санхүүгийн асуудалд орсон гэнэ. Улмаар “Бесон” ХХК-ийн ерөнхий захирал Д.Батжаргалтай гэрээ байгуулж, барилгаа бариулж дуусгахаар тохирчээ. Улмаар барилгын ажил бүрэн дууссаны дараа Д.Батжаргалд 15 тэрбум төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан гэнэ. Гэтэл тэдний дундах санхүүгийн маргаан үргэлжилсээр өдий хүрчээ. “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонд өөрийн ажилласан хөлс болох 2.2 тэрбум төгрөгөө залилуулсан гэж буй Д.Батжаргал “Eguur.mn” сайтын редакцад хандсан юм. Түүнтэй ярилцлаа.

Г.ЦОЛМОН “ХӨГЖЛИЙН БАНК”-НААС “БЕСОН” ХХК-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БОЛОН БУСАД БАРИМТЫГ АШИГЛАН 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН

-Танай компани “Пирамид орд” ХХК-тай хамтран ажиллах болсон талаар ярилцлагаа эхэлье. Энэ бүхэн анх хэрхэн эхэлсэн талаар тодруулна уу?

-“Буман залуус” хотхон “Пирамид Орд” ХХК-ны өмч. Тэд 2015 онд барилга барих санхүүгүй болсны улмаас барилгын ажлаа аргагүйн эрхэнд зогсоосон юм билээ. Тус хотхоны барилгын ажил хоёр жил гаруй “царцсан”. “Пирамид орд”-ынхон хэд хэдэн компаниас барилгын материал зээлээр авсан өртэй, тухайн үед 60 хувийг нь бариад байсан барилгаа “Алиас Финанс” ББСБ-д барьцаанд тавьж, битүүмжлүүлчихсэн байсан юм.

Тэр үед “Алиас Финанс” ББСБ-ын Монгол талын захирал О. Эрдэнэ гэдэг хүн надтай холбогдоод “Пирамид орд” компанийн барьж байгаа хотхон нь манайд барьцаанд байна. Зээлээ төлж чадаагүй учраас шүүхийн байгууллагад хандан, битүүмжлүүлсэн юм. Та энэ барилгыг бариад дуусгачих. Надад Г.Цолмон квадратаар нь бодоод зээлээ буцааж өгье гэсэн. Та ч бас ажилтай, орлогтой болно шүү дээ” гэж санал тавьсан.

Тэгээд би “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонтой гэрээ байгуулж, “Буман залуус” хотхоныг өөрийнхөө хөрөнгөөр барихаар болсон юм. Улмаар бид хоёр ХААН банкинд дундын данс нээн, “Хөгжлийн банк”-наас хуваан төлөх нөхцөлтэйгөөр 15 тэрбум төгрөг зээлээр авахаар болсон юм.

 Та барилгын ажлаа хэзээ эхэлсэн бэ. Өөрийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн үү?

-Тэгсэн. За, тэгээд түүнд итгэн, 2017 онд ажилчдаа цуглуулан, өөрийн тодорхой хэмжээний хөрөнгөөр бас хамтарч ажилладаг барилгын компаниудаас зээлээр барилгын материалаа авав.

Гэтэл Г. Цолмон 2017 оны арваннэгдүгээр сард манай компанийн тусгай зөвшөөрөл, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээг ашиглан, “Хөгжлийн банк”-наас 5 тэрбум төгрөгийн зээл нууцаар авсан байгаа юм. Би тэрийг нь тухайн үед мэдээгүй. Зээл авсан өдрөө банкны хүмүүстэй хамт наргин, мөнгө өгсөн асуудал ч байдаг юм билээ. Ингээд надад тухайн үед хасаж танасаар байгаад 81 сая төгрөг өгч, түүнээс хойш багахан хэмжээний юмаар аргацаасаар хэдэн сар болсон.

Би 2018 оны  гуравдугаар сараас “Буман залуус” хотхоныг барих ажлаа эхлүүлж, гүйцэтгэлийнхээ мөнгийг авч чадахгүй явсаар хоёр сар болов. Барилгын бараа материалиа зээлийн нөхцөлтэйгөөр ойрын түншүүдээсээ гуйж авсаар, 2500 метр квадрат үйлчилгээний оффисоо бэлэн болгочихсон. Миний барьсан барилгын хэмжээ барагцаагаар 12 давхар орон сууцтай хангалттай дүйнэ. Барилгын ажлын гүйцэтгэлийн мөнгө өгчих юм болов уу гээд нэлээд хүлээлээ. Бүр цөхрөөд гэрт нь очтол намайг дарамталж, элдэв үг, үйлдлээр доромжлон, хөөж гаргасан.

Тэгэхэд нь би нас тогтсон, 67 настай хүнтэй барилцаж авалтай нь биш, аль болох тайван байдлаар шийдье гэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан, хуулийн зөвлөх, өмгөөлөгч Н. Дамдин-Одтой нийлж намайг зодсон.

Тиймээс би барилгын ажлаа зогсоож, ажилчдаа тараасан. Тэгээд  Г.Цолмонгоос та зээлтэй хүмүүст мөнгийг нь өгөөрэй гэхэд “Чи гэрээ хийсэн байхад, би яагаад мөнгө өгөх ёстой юм” гээд тоогоогүй.

ДУЛААНЫ ШУГМЫГ НЬ Ч ТАВИАГҮЙ БАЙХАД МХЕГ-ААР ЗӨВШӨӨРҮҮЛЧИХСЭН БАЙСАН

Танд түүнийгээ хэрхэн тайлбарласан бэ. Гэрээний дагуу тохиролцсон мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм бол?

Би түүнийг төрсөн ах шигээ санаж, итгэж явсан. Яг ийм шалтгаанаас болж гэрээний мөнгөө өгөхгүй гэж тоймтой юм хэлээгүй. “Буман залуус” хотхоны барилгыг буруу, алдаатай барьсан гэж ярьж байсан удаатай. Гэвч ямар ямар ч хотхоны барилгыг ганцхан гүйцэтгэгч компани дангаар барьдаггүй шүү дээ.

Хамгийн гайхмаар нь тэд барилгыг алдаатай баригдсан гэсэн мөртлөө дотоод засал нь дуусаагүй, дулааны шугмаа тавиагүй, комиссын нэр бүхий байцаагчид, туслан гүйцэтгэгч компаниудтай биечлэн уулзаагүй, заримынх нь хүлээлгэн өгсөн акт, тамга, гарын үсэггүй байхад МХЕГ, Нийслэлийн хот хөгжлийн газраар зөвшөөрүүлсэн явдал.

-Та дараа нь “Буман залуус” хотхоны барилгын ажлыг дахин үргэлжлүүлсэн юм билээ. Та хоёр учраа олсондоо тэгсэн юм уу?

-Тэгээгүй ээ, хууртчихсан. Би барилгын ажлаа зогсоочихсон, ажилчдаа тараачихсан байх үед Г.Цолмон намайг ажил дээрээ дуудав. Аяллын автобус шиг тийм машинд оффис гээд суудаг юм. Мах чаначихсан, хоол унд бэлдсэн ширээнд намайг суулгаад “Батжаргал аа, эр хүн муудалцаж, ам зөрөхийг алийг тэр гэх вэ, би чамд яг одоо 300 сая төгрөг өгье. Чи хоол, цайгаа уучхаад ажилчдаа цуглуул, барилгаа дуусгая” гэсэн.

Би түүний үгэнд үнэмшээд ажилчдаа тэр даруй дуудаж, “Буман залуус” хотхоны барилгын ажлыг эхлүүлэв. Гэтэл төдийлөн удаагүй байтал “Хөгжлийн банк” гэсэн бичигтэй малгайтай хүмүүс ирж, барилгын явцыг харсан. Би тэр үед л түүнд дахин хууртсанаа, том алдаа гаргаснаа ухаарсан.

 -Та түрүүн Г.Цолмон “Хөгжлийн банк”-наас 5 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн. Тэгэхээр тэрбээр таны компанийн бичиг баримтаар зээл авч. “Хөгжлийн  банк”-ныхан таны ажлын явцыг шалгахаар ирсэн юм байна, тийм үү?

-Тийм ээ. Тэгэхэд нь би гэнэдчихгүй юү. “Хөгжлийн банк”-ны ажилчид шалгахаар ирэхэд тэднээс зээлсэн мөнгөөр барилгын ажил ахицтай явж буйг харуулах гэсэндээ тэгсэн юм билээ. Гэтэл би өөрийнхөө хөрөнгө, бусдаас авсан зээлээрээ “Буман залуус” хотхоны барилгын дийлэнхийг барьж, захиалагч тал буюу Г.Цолмон хэдхэн төгрөг надад өгсөн байсан шүү дээ.

Тэр үед л би түүнд итгэхгүй байх минь яал аа. Барилгынх нь ажил зогсчихсон чигээрээ байсан бол “Хөгжлийн банк”-ныхан “Буман залуус” хотхоныг битүүмжилж, Г.Цолмонд хариуцлагыг нь хүлээлгэх байсан юм.

-Санхүүгийн асуудал, хэн нь хэн рүүгээ хэдэн төгрөг шилжүүлснийг дансны хуулгаар шалгах боломжтой. 2.2 тэрбумын төгрөгийн авлагатай, ийм хэмжээний мөнгө залилуулснаа та яаж батлах вэ?

-Г.Цолмон үнэхээр муу санаатай. Хүнийг яаж тэгж хуурч чаддаг байна аа. “Хөгжлийн банк”-ныхан ирээд явснаас хойш би гүйцэтгэлийн ажил, санхүүгийн тайлангаа өдөр бүр танилцуулж, илүү хашир байв. Нэгэнт эхлүүлсэн ажил тул юу ч гэсэн барилгын ажлаа дуусгасны дараа л гаргасан мөнгөө нэхэмжилж чадна гэсэн итгэлээр зүтгэсэн юм. Тэгэхгүй барилгын ажлаа дуусгахгүй, царцаагаад орхивол шүүх, хуулийн байгууллага хариу гомдлыг хүлээж авдаггүй юм билээ.

Гүйцэтгэлээ оруулж өгөхдөө мөнгөний баримтаар 120 сая төгрөг 240 мянга төгрөгний нэхэмжлэх өгөхөд надад 120 саяыг дансаар өгнө, тэгээд нэхэмжлэх баримт нь өөрт нь үлддэг байсан. Одоо ингээд эргээд хууль, шүүхээр явахад дансаар шилжүүлсэн мөнгө болон миний өгсөн баримтыг эргээд миний эсрэг ашиглаж, надад өгсөн мөнгө мэтээр хуурамчаар үйлдэн, шүүхэд ямар нэгэн нэхэмжлэх өр үлдээгүй болгоод өөрчилчихсөн байгаа юм.

ХЭРВЭЭ ЭНЭ АСУУДАЛ НААШТАЙ ШИЙДЭГДЭХГҮЙ БОЛ ҮХЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ НАДАД АЛГА

-Санхүүгийн тийм байдалд байхдаа ажилчдынхаа цалин, барилгын материалын зардлаа хэрхэн зохицуулж байв?

-Яахав надтай удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа зарим итгэлтэй түншүүд маань өнөөг хүртэл хэрэг нааштай шийдэгдэнэ гэж итгэн, намайг энэ урт хугацаанд хүлээж байгаа. Ажилчдын цалинг би өөрийнхөө орон сууц, автомашин гээд борлуулж, үнэ хүргэж болох бүхнээ зараад зохицуулсан. Одоо манай ажилчдад ямар нэгэн гомдол байхгүй. Өөрөө ийм асуудалд орчихоод өрөөлийг үүндээ хутгаад яах вэ. Бас над шиг амьдрах гэж яваа хүмүүс шүү дээ.

Харин сүүлд харилцаатай байсан хэд хэдэн газрууд намайг шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэр нь ч мөн гарчихсан байгаа. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол надад үхэхээс өөр сонголт алга. Үр хүүхэд, хань ижлээ өртэй үлдээнэ гэхээр үхэх ч эрх алга.

Энэ хугацаанд барилгын материал зээлээр авсан зарим хүнээс маш их дарамт, шахалт ирснийг би нуухгүй ээ. Би бараа, материалыг нь зээлээр авсан учраас тэднийг ч гэсэн буруутгах аргагүй. Тэр бүрт илгээж байсан зурвасууд надад бий. Үр хүүхэд минь ч гэртээ тайван, амгалан амьдрах аргагүй болоод байна. “Ингээд өрөө өгөхгүй бай” гэж сануулсандаа машины маань дугуйг хагалаад явчих наад захын асуудал. Одоо бие маань ч дийлэхээ больж байна. Миний хувьд өнгөрсөн наймдугаар сард “тархины судасны бөглөрөл” оноштой мэс засалд орсон. Г.Цолмон зүгээр л гүйцэтгэсэн ажлын маань мөнгийг өгчихвөл би ийм асуудалд орохгүй шүү дээ.

-Гэрээнд тусгасан мөнгөнөөс та хэдийг нь авсан бэ?

Банкны дансны хуулга шүүхэд яг тэрбум 360 бил үү 390 сая төгрөг авсан байдаг юм. Харин бэлнээр 210 сая төгрөг авсан. Гэтэл тэр хүмүүс бэлэн мөнгөний баримтыг ашиглаж, бусадтай хуйвалдан миний ажлын хөлсийг надад өгчихсөн гээд дайраад байгаа юм.

ТЕГ-т ӨГСӨН САНХҮҮГИЙН БҮХ ТАЙЛАН НЬ ХУЛГАЙЛАГДЧИХСАН ГЭСЭН

-“Пирамид орд” ХХК-ийн дансны хуулгыг шүүлгэн, ТЕГ-аар хяналт шалгалт хийлгэж үзсэн үү?

-Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд надад уулзаагүй хүн, албан тушаалтан, албан газар гэж үнэхээр алга. Би хаашаа явах, хэнтэй уулзахаа ч одоо мэдэхээ байлаа. Энэ асуудлаар ТЕГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн. Гэвч татварынхан “Пирамид орд” ХХК шалгуулахаар авчирсан санхүүгийн бүх материалууд нь хулгайд алдагджээ. Тэгсэн болохыг нь цагдаагийн байгууллага батлан албан бичиг хийж өгсөн байна. Тиймээс шалгах явц удаашраад байна” гэдэг.

ШЕЗ, Дээд шүүхэд ажиллаж байсан хэн нэгэн хүний нөлөөгөөр Хөгжлийн банк, Шүүх, цагдаа, ШШЕГ, НШШГГ, ХУД-ын улсын бүртгэлийн хэлтэс, мэргэжлийн хяналт зэрэг нөлөө бүхий байгууллагууд утсан хүүхэлдэй мэт хөдөлж, жирийн иргэний хохирсон асуудлыг шалгахаас татгалзаж байна. Тэгсэн атлаа нөлөөлсөн хүнийхээ талд 1-2 цагийн дотор шийдвэр гаргаж буйг хэрхэн ойлгох юм бэ. Үнэндээ цөхөрч байна, яах, хэрхэх учраа олж ядан сууна.

АМЬДРАХЫН ЭРХЭНД ТАКСИНД ЯВЖ, БОР ХОНОГИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

  • “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонтой хамтарч ажиллахаас өмнө таны амьдрал ямар байв. Одоо ямархуу байна вэ?

-Би уг нь барилгын компанийн захирал хүн. Өмнө нь учиргүй их мөнгөтэй биш ч ханийнхаа, хүүхдүүдийнхээ хэрэгцээг чадахаараа хангаж, ариун хөдөлмөрөөрөө зүтгэж байсан. Харин одоо хадам ээжийнхээ байрыг ч барьцаанд тавьж, өөрсдөө ч орох оронгүй, “Приүс 20” маркийн машинаараа халтуур хийж л бор хоногийг өнгөрүүлж явна.

-Бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаараа дамжуулж хэлэхсэн гэх зүйл танд бий юү?

Бид бүгд л аз жаргалтай, сайхан амьдрахын төлөө цаг наргүй зүтгэн, хөдөлмөрлөж яваа хүмүүс шүү дээ. Цэвэр ариун хөдөлмөрөөрөө олсон хэдэн төгрөгөө авч чадалгүй, хүнд байдалд ороод байгааг минь Г.Цолмон ойлгож байгаа болов уу. Зүгээр л ажлынхаа хөлс, “Буман залуус”-ыг барихад өөрөөсөө зарцуулсан мөнгөө авмаар байна. Би өр зээлээ дараад, бусад түншүүдийнхээ сэтгэлийг амраамаар байна, өөрөө сэтгэл амар амьдармаар байна.

Бид мэдээллийг уншигчдад тэнцвэртэй хүргэхийн тулд  Д.Батжаргалаас ажилласан хөлс болох 2.2 тэрбум төгрөг залилсан гэгдэж буй  “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонтой холбогдохыг оролдсон ч бүтээгүй. Түүний ойрын эх сурвалжуудтай холбогдоход “Энэ хэрэг шүүхийн шатанд явж байгаа болохоор Г.Цолмонгийн талаар хувийн мэдээлэл, түүнтэй холбоо барих дугаарыг нь өгөх боломжгүй” гээд нууцалсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

46
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
28 Сэтгэгдлүүд
18 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Барилгын салбарт байгаа хачиг хувалзнууд арай дэндлээ. Хүнээр ажлаа хийлгүүлж хийлгүүлчихээд мөнгө төгрөгийг нь өгөхгүй луу унждаг, амалснаа биелүүлдэггүй новшнуудад хариуцлага байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

Хүн
Хүн

Тэр Цолмон гээд хөгшин луйварчинг олж бариач. Монголчууд маань зарим нь үнэхээр хүн сүг новш болж бнаа. Тэнгэр гэсгээнээ

өвгөн
өвгөн

Үхэж блохгүй ээ залуу минь…үнэнии төлөө яв…тэмц. арга нь олдоно. блохгүй бл тэр новшиин гэрииг заагаад өг. ах нь очоод нухчихъя. Тиимэрхүү новшуудыг нухаж л явлаа. шорнгоос айхгүй ээ ах нь…

Зочин
Зочин

Chi ooroo zygeer uhsenees oshoogoo avaachee. Tiim muu omhii ovgond deerelhuulj bsnaas huis temtreech muu lalriig iim saihan zaluu baij

Зочин
Зочин

УДАХГҮЙ ҮХЭХИЙН ХООРОНД ЯМАР ИХ НҮГЭЛ ХИЙДЭГ ӨВГӨН БЭ ТЭР ЦОЛМОН ГЭЭЧ.

Zochin
Zochin

Хэрвээ шүүх шударгаар түргэн шуурхай шийдээд өгдөг бол иргэд ингэж явдал чирэгдэл болж удаж.шүүх цагдаа нь авилгал хээл хахуульд идэгдэхгүй шүү дээ.Дамдин-Од гээд шүүгч ямар ч байсан холбогдсоныг бодоход их л но.той нөхөр дөө.шийдвэр гаргах шатанд нь яаралтай шийдүүлэх хэрэгтэй.наана нь цагдаад шалгуулах гэж баахан удсан юм бишүү.аргаа барахдаа энэ хүн инэж хандаж байгаа шүү дээ.Тэр Цолмон гэж өвгөн бас гэр бүлийнхэн нь хүний мөс гэж байна уу? Ичиж амьдраач….

Der hii
Der hii

Uhmeer sanagdaj baival ter zalilsan novshiigoo tsaash ni haruulchihaad yavaarai. Yun zugeer uheh. Der hiigeed avaad yav

монголжин
монголжин

энэ хүнд маш хэцүү байгаа шүү дээ хамаг юмаа залилуулаад үнэнээ л ярьж байгаа байх үр хүүхэд хань хадам аав ээж ах дүү эцэг эх гээд бүгд л өртөж байгаа даа. нэг гэр бүлийн амьдралыг ийм болгоод байвал ард түмэн яаж амиа амьдралаа авч явах юм бэ.хүмүүс минь биднээс мөнгө өгөөч гэж гуйсангүй үнэн л олоод шийдээд өгөөч гээд явж бна иргэний төлөө үнэний төлөө төр нийгмийн байгууллаага ажлаа хийгээд өгөөчээ л гэж хүсмээр бна
үхнэ гэж битгий яриариай бас архи дарс ууж болохгүй шүү сэтгэлийн хаттай байгаарай
үнэнээрээ явбал үхэр тэргээр ……………………………

Зочин
Зочин

manaih ch bas iim asuudaltai uhchihneer sanagdah ydruud ih bn. zalilalj hamag mungiig n avsan hun saihn amidraad bid yag ene hun ene hunees ch hund baidaltai bjin

Зочин
Зочин

Yag zuv

Зочин
Зочин

Цөг чи

Новш
Новш

Яг үнэн. Аваад л яв

зочин.
зочин.

Tэр хүн чанаргүй новшийгоо хороочихоод өөрийгөө хороо. Aдгийн шаарнуудыг хууль шүүх шийдэж чадахгүй бол өөр арга бхйна ууь

Би
Би

Хүн хохироосон нь ил бхад нууц нь юунд вэ

БААГИЙ
БААГИЙ

Хэлсэндээ хүрдэггүй гаруудыг алчихаад бөрөө үхнэ дээ…би ч бас залилуулчихаад шүүх хурал хүлээж бна. Шүүхэд найдсандаа биш тэр муу новшийг шүүх дээр ирэхийг нь хүлээж бна.

Хэнчбиш
Хэнчбиш

Шаал худлаа

Zochin
Zochin

Chamd ch ymar hamaatai yum kkk

Иргэн Тэмур
Иргэн Тэмур

Үхэхээс өөр арга алга гэж худлаа үнэн жүжиг тавихаа больно уу яаж ч бодсон Захиалагч тал ингээд аргалаад яваад байна Юу байсын өөрт чинь л их но байна да юманд учир бий дэ арай л гүтгэж байна шүү өөрөө

Шударга иргэн
Шударга иргэн

Энэ нөхөр нэг л ноотой ярьж байна даа. Үнэхээр хохирсон хүн юм бол арай л өөр өнцгөөс баримт дэлгэмээр юм. Би л лав энэ нөхрийн үгэнд итгэхгүй байна. Матрын нулимс гаргаад, цаанаа хумсаа нуусан мигуй юм биш үү. Өнөө үед баялаг бүтээгчид ээ хайрлацгаах сэтгэлгээ хүчээ авч байгаа шүү. Иймэрхүү улсууд аюултай шүү. Олон түмний сэтгэл зүйг буртаглагчид.

Zochin
Zochin

Chi meddeg yum shig bitgii olon yum yriad bai

Ажилчин
Ажилчин

Уншигч матар шудрага иргэн 2 оо та нар ах дүү амараг садан хамсаатан байнуу үгүй юу аливаа юманд учиртай ханд би амид гэрч байна

Зочин
Зочин

Юу нь буруу юм ярьсан байна? Сонин юм ярьдаг новш вэ? Чи өөрөө тэр залиаланч Цолмонгийнх нь хамсаатан уу?

Zochin
Zochin

Gvtgeed bh yum bhgvi ene hvniig yaj yvaag harj bgaa blohoor medej bn hen ni hen gedegiig medne uuruu harin meddeg aytai bitgii buraad bai tarhindaa buusnaar setgej demiirdegee bolchih heregtei yum bgaam shd

Zochin
Zochin

Uuruu gvtgeed ter uwgun gvtgvvleed bgaag yaj medeed bgaan uiddag yumuu yadiin

үнэн
үнэн

зөвхөн цутгалтын ажлыг 15 тэрбумаар хийлгэн гэсэн үү тэр 60%-ийн гүйцэтгэлтэй барилга гэж байгаа жоохон үнэнд ойртуулсан нь дээр байхаа 15 тэрбумаар мкв-ын 1,8 саяд хуваахад хэдэн мкв-ын байр гарах уу энэ хүн ажил хийж бна удахгүй мөнгөтэй болно гээд баахан хүнээс урьдчилж мөнгө авч тансаглачихаад одоо хүмүүс өрөө нэхэхээр худлаа шүүхдээд цаг хожиж яваа жинхэнэ луйварчин байна. барилгын ажил хийдэг хүмүүс 15 тэрбумаар цутгалтын ажил хийвэл хэдэн арван байшинг цутгах боломжтой гэдгийг хэлээд өгөх байхаа.

Zochin
Zochin

Tansaglaj yvaag ni chi haraa yu meddeg yum shig burahaa boli redakts sain nygtlaagvi bichsen aldaa bn vneniig olj batlah hetsvv bolson tsagt argaa barsan hvn olon niited handdagiin

Матар
Матар

70 хүрцэн настай хүнд зодуулцан жоохон багцаатай байлдаа тийм өндөр настай хүн чамайг зодоод бас залилаа юу чи харин ноотой байна

Zochin
Zochin

Nastai hvn geheer hvn zalildaggvi gj hen heleev vhehiin hoorond nvgel huraasan baliar uwgun viliin vr ni vr hvvhdvvd deer ni irne gedegees aidaggvi l yum bhdaa

Ажилчин
Ажилчин

Үнэн энэ компани нь 2 орон сууц үйлчилгээний барилгыг нь барисан ажилчидын цалингын өр байхгүй байх олон компаниас зээл авсан ч үнэн .Одоо цагт эрх мэдэлтэй мөнгөтэй талд үйлчилээд л арга нь барагаж байгаа байх 13 -14 мянган м2 цутгасан шүү 1м2 бүрэн материалтай цутгахад ямар үнэтэй байдгыг барилга баридаг болон барилгын компаниуд мэдэх байлгүү дээ үнэн мөн нь ялах байлгүү дээ

Zochin
Zochin

Naad tsolmon gegch uwgun chini ugaasaa luivarchin uwgun shdee ene kompaniig yrunhii gvitsetgegcheeree oruulj hugjliin banknaas zeel avsan ni ch vnen ter munguu ashiglah yumandaa ashiglaagvi amin huvidaa ashiglaj tansaglaj yvsan ni ch vnen nvden deer ger bvleeree unaj vzeegvi mashinuudaa avch unaad l oron geree ch tomsgoj tuilj ugch bsoon hajuunaas ni harj bsnii huwid helehed tiim l uwgunduu

Зочин
Зочин

Батжаргал ахыг ихээ олон жилийн өмнө танидаг бсн. Уулзаагүй их удсан бн. Их гэнэн, сэтгэлээрээ, цайлган хүн бдг бсн даа. Ярилцлагыг нь унгиж бхад “Хүнд итгэхээр л хүн дээ” гсн бодол хамгийн түрүүнд орж ирж бн. Хэрэг явдал нь үнэн мөнөөр шийдэгдээд энэ хүн сэтгэл тайван байгаасай. Үхэхийг хүстэл нь хүнийг ингэж болмооргүй л санагдах юм.

Зочин
Зочин

За, юун ч хямдхан амь юм! Үхэл мөхөл бүү ярь!! Амьд хүн аргатай! Учир нь олдоно!! Даанч хөгцөрсөн нийгэм цаг үе юм даа.. Гэхдээ алив пманд учир жанцан цаг хугацаа бий.. Хулгайчид итгээд луйвардуулаа л биз! Ийм зүйл нийгэм дүүрэн бна! Бүү гутар!! Өөдрөг бай!! Нэг л амьдрана!! Энэ соммент бичигсдыг сэтгэлдээ оршуулчих!! Бүү тоо!! БОС ЧИ!! Бүсээ чангал! Өр шир яамай л бна! Хорвоод өьчин, үхэл л хэцүү.. Бусад нь цаг хугацааны л зүйл..!

Зочин
Зочин

Hend ni itgeh ve.hen ni vnen yarij bna ve.medeh yum alga.niigmee iim bolgochihloo.

Зочин
Зочин

Банк, ББСанхүүгын байгууллагууд яг үнэндээ баялаг бүтээгчидэд өндөр хүүтэй мөнгө зээлээд тэднийг дарөмталсанаас болж ийм асуудлууд Монголоор дүүрэн байна. Төр Засаг нь анхаараад нэг удаа Банкны ББСБ-н хүүг нь буулгаад, урд авсан зээлийн хүүг нь хүчингүй болгон, үндсэн зээлийг нь төлүүлэхээр шүүхээс шийдвэр гаргуулчихвал энэ олон царцсан барилга баригдаж маш олон айл байранд орж утааны асуудал шийдэгдэж, олон ажилчид цалин орлоготой болж, МАН ялах болно гэдгийг баттай хэлье. Монгол улсын хөгжил тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

Xm
Xm

Avilga ogt alga boloo gui bgaatai holbootoi olon hun hohirch bna daa, hezee neg tur tsegtsreh boloo, ta minee

Хууль
Хууль

Монголд яагаад хүнээс гуйж гуйж авсан хулгайч нь авсанаа өгөхгүй хождог юм бэ
Май гээд итгээд өгсөн хүн нь яагаад хохироод юу ч үгүй үлдэж гуйлагчин болдог юм бэ
Уг нь авсан тодорхой өгсөн нь тодорхой хэргийг авсан бол өгөж сур өгсөн бол авч сур энэ бол санхүүгийн том сахилга бат шү дэ

Yatgah tusam nyagtal
Yatgah tusam nyagtal

Barilga bol baritsgui salbar shu ene met zalilan hdeg ayultai uwugchuul zunduu bdiin blee ene hohirogch bol uneheer gazar muhardsn bn odoo Erunhiilugchid handah heregtei shuuhiin shiidveriig hvleevel ali chgui hotsroh yum bn. Tehdee buuj ugch bolohgui.

Bi
Bi

Munkhdorj geed bas neg kompanii zahiral luivarchin bgaa shu. Bolgoomjtoi bgaarai. 50-70 say tugrug luivardsan

Anhaa
Anhaa

Uhehiin orond yasan ih nugel hiideg ovgon be ter Tolmon chini.hunii amidarald gai bolson .

Зочин
Зочин

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн гэрэлт гэр гэж төсөл бас луйварчид. Одоо болтол мөнгөө авч чадахгүй өрөнд орж амьдрал хүндэрч байнадаа Монголд юу ч хийгээд итгэл алга

Зочин
Зочин

Ymar ch bayn humuus ve de terbum terbumaat l mungiig naash tsaash hj bdg irged 2 uruu bairnii tuluu 20jil urtei ajillaj bn mongold yu l bolood bn da

Зочин
Зочин

Тэр Цолмон гэгчийн Пирамид орд ХХК Дундговийн Улсын начин Дашийг ивээн тэтгэдэг. Бөхчүшдийн найраа допингт мөнгө өгч байхаар ажилчдынх нь цалинг өгөөсэй дөө.

Otgonbayar
Otgonbayar

Zevuun shuu ene medremj Bayarmaa gedeg avgaid estoi muuhai hulhiduulsandaa hezee ch bitgii hund itgej bai yas baih l hergtein bnale.Uhehee huruul der hiih hergtei

bolky bol der hii
bolky bol der hii

naad muu luibarchin ubgunuu amidiin tamd unagaad vh. vr hvvhed hairtai bvhniig n, ord harshiin shataa al

zochin
zochin

chi uxex boloogui shuu uxexdee xurvel ter novshiig xamt avaad yav

Odontuya
Odontuya

Yasan ch hund amarhan itgedeg yum be dee.Uursduu barij chadahgui zogsno gedeg chini busad hunii itgel daaj tsaash barij chadahgui bolj gej bodoj sudalj uzeegui yumuu daa.Het ih ashig harj dee.

Back to top button