УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр (2026.09.26)  Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд тодров.

Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент”хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнднийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн. 

Багууд Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата,мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажиллажээ. 

Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцсон. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлүүдийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button