
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассель Жр нарын тулаан АНУ-ын цагаар хоёрдугаар сарын 8-нд Пеннсилвани муж улсын Аллентаун хотын “PPL Center” төвд болно.
Тэд тулааны өмнөх сүүлчийн хамтарсан хэвлэлийн хурлаа хийлээ.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулан гайхалтай амжилт үзүүлсээр байгаа.
Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа маш хүчтэй өрсөлдөгч. Өдгөө 32 настай тэрээр 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан супер тамирчин юм.
Г.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.