Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын цөмийн бөмбөг тээвэрлэх чадавхтай Ту-95 онгоц осолдож, зургаан хүн нас баржээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснээр тус улсын зэвсэгт хүчний Ту-95 загварын онгоц алс дорнодын Амур мужид осолдсоноор зургаан хүн амь үрэгдэж, нэг хүн бэртсэн байна. Тус онгоц сургуулилтын нислэг үйлдэж явахдаа хүн ам суурьшдаггүй бүсэд осолджээ. Батлан хамгаалах яам мэдээлснээр тэрхүү Ту-95 осолдох үедээ ямар нэгэн зэвсэг, сум тээвэрлэж байгаагүй аж.

ОХУ-ын төрийн харьяа хэвлэл мэдээлснээр онгоц Украинка агаарын баазаас хөөрөөд удалгүй Красноярово тосгоны ойролцоо осолджээ. Албаныхан тус осолд эрүүгийн хэрэг үүсгэж, ОХУ-ын Агаар-сансрын хүчний мөрдөн шалгах комисс ослын газарт очсон байна. Урьдчилсан дүгнэлтээр онгоц техникийн асуудлын улмаас осолдсон байх магадлалтай гэж гарчээ.

Ту-95 нь ЗХУ-ын үед бүтээгдсэн, цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай том оврын бөмбөгдөгч онгоц юм. Тус онгоцны эхний загвар 1952 онд анх удаа нисжээ. Ту-95 нь дэлхий дээр одоо хүртэл ашиглагдаж буй турбо сэнст хөдөлгүүртэй цорын ганц стратегийн бөмбөгдөгч онгоц аж.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button