Өмнөд туйлын далайн мөсний хэмжээ түүхэн дэх гурав дахь хамгийн бага оргил түвшиндээ хүрсэн байна
Өмнөд туйлын өвлийн далайн мөсний хэмжээ оргил хэмжээндээ хүрсэн гэж эрдэмтэд бодож байна. Гэвч энэ оргил хэмжээ нь бүртгэл эхэлснээс хойш гурав дахь хамгийн бага түвшин байгааг эрдэмтэд ажиглажээ. Тодруулбал өмнөд туйлын өвлийн далайн мөсний хэмжээ 17.59 сая хавтгай дөрвөлжин километр хэмжээнд хүрсэн байна.
АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн дэргэдэх Цас, мөсний мэдээллийн үндэсний төвийн ахлах эрдэмтэн хэлэхдээ мөсний хэмжээ оргил түвшиндээ хүрсэн гэж зарлахаас түр хойшлуулж байсан гэжээ. Учир нь өмнөд туйлын далайн мөсний мөчлөг нь энэ үедээ хэлбэлзэх магадлал өндөр байдаг аж. Гэвч далайн мөсний хэмжээ есдүгээр сарын 14-нөөс хойш буурч эхэлсэн тул оргил түвшиндээ хүрсэн гэж зарлажээ. 17.59 сая хавтгай дөрвөнжин километр гэдэг нь олон жилийн дундаж оргил түвшнээс нэг сая хавтгай дөрвөлжин километрээр бага үзүүлэлт юм.
Мэлбурн хотын Монашийн их сургуулийн Өмнөд далайн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Ариаан Пурич мөсний хэмжээний талаар хэлэхдээ “Сүүлийн дөрвөн жилийн өвөл далайн мөсний оргил хэмжээ бүртгэлд үзэгдсэн хамгийн доод түвшинд хүрсэн нь байгалийн тогтолцоо өөрчлөгдсөнийг илтгэж буй маш тодорхой шинж тэмдэг. Энэ бол ирээдүйн асуудал биш яг одоо явагдаж байгаа зүйл” гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.