УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УДШ-ээс Хөгжлийн банкны хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулжээ

Өчигдөр |2026.09.29| Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүдийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэтэл нэмэлт судалгаа шаардлагатай хэмээн үзэж тус шүүх хурлыг хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэж байв. Нэг үгээр хэлбэл, тэднийг гэм буруугүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцсон. Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2022 онд тус хэргийг нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Үүнээс хойш гурван шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэж өнөөдрийг хүрсэн юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байв.

Түүнчлэн Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван ч удаа шүүхээс цагаатгаж байсан юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button