Нийгэм мэдээ

Үйл явдал: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд болох үйл явдал.

Ахмадын өдөр тохиож байна. 

  • 09:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. 
  • 11:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. 
  • 14:00 цагт: Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан МУЭ-ийн гишүүн, ахмад уран бүтээлчдийн “Натюрморт” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээнэ.

-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

-Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг орон даяар эхлүүлнэ.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна. 

Үзэсгэлэн:

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл “Aichi International Arena”-д болж байна. 

-Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн Нагояа хотын “Inae Sports Center”-д болж байна. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button