Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран шаардсан нөхцөлүүд нь биелтэл Ормузын хоолойг нээхгүй гэж мэдэгдлээ

Ираны парламентын спикер Мохаммед Багер Галибаф ням гарагт /2026.10.04/ мэдэгдэл хийхдээ зургаадугаар сард АНУ-тай хийсэн анхан шатны тохиролцоонд заасан нөхцөлүүд биелтэл Ормузын хоолойг нээхгүй гэсэн байна.

Тус улсын хэвлэлүүд мэдээлснээр Галибаф “Исламын бүгд найрамдах Иран улсын байр суурь туйлын тодорхой байгаа. Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигт үндэслэсэн долоон нөхцөл биелэх хүртэл Ормузын хоолойг нээхгүй. Дипломат явцыг сунжруулж, нэг талын шаардлагыг тулгах цаг үе өнгөрснийг Вашингтон ойлгох хэрэгтэй” хэмээжээ.

Түүний ярьж буй зургаадугаар сарын анхан шатны тохиролцоо гэдэг нь гал зогсоож, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлыг хэлэлцэх санамж бичиг байсан юм.

Есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Иран АНУ-д санал дэвшүүлэхдээ нөхцөлүүд нь биелсэн тохиолдолд Ормузын хоолойн хөдөлгөөнийг долоо хоногийн дотор хэвийн түвшинд хүргэнэ гэсэн юм. АНУ Катарын зуучлагчдаар дамжуулан энэхүү саналд хариу өгсөн байна.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи ням гарагт мэдэгдэл хийхдээ, АНУ-аас өгсөн хариуд Техран зуучлагчдаар дамжуулан байр сууриа тодорхой болгосон гэжээ. Тэр “Америкчуудын санал болгож буй зүйлс нь тэдний өмнөх байр суурьтай адил байна. Ялангуяа цөмийн асуудал дээр. Хэлэлцээний энэ үе шатанд Ормузын хоолойд гол анхаарлаа хандуулж байгаа гэдгээ бид илэрхийлсэн. Тус усан замын аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-аас тодорхой алхам хийх шаардлагатай гэдгийг хэлсэн” гэсэн юм.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Техранд цугласан гадаадын элчин сайд болон дипломатчдад хандан хэлэхдээ, Вашингтон дипломат замыг сонгоно гэж найдаж байгаа ч АНУ цэргийн ажиллагаа явуулбал Иран бэлэн хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button