НИЙГЭМНийгэм мэдээ

Архангайд согтуугаар жолоо барьсан эмэгтэй 9 настай хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр зам тээврийн осол гарч, есөн настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ.

Тухайлбал, тухайн өдөр 21:00 цагийн орчимд “Автомашинд хүүхэд мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад есөн настай хүүхдийг мөргөсөн нь тогтоогджээ. Хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Иймд, цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин1
Зочин1

Муу жингэрийг үоронд хатаа

Зочин
Зочин

Архи ууж сагсалзсан муухай авгай нарыг яах ёстой юм бол? Эм юм байж архи уудаг гэхээр арай арай.

Холбоотой мэдээ

Back to top button