НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛХУУЛЬ

Бяцхан үрсийн амины үнэтэй “ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙН БАЯР”

Бид гурван цагийн хугацаанд хэр их зүйлийг амжуулж, басхүү хичнээн нандин хугацааг эргүүлж авч ирэхгүйгээр алдах бол. Хийж чадаагүй зүйлс бидний амьдралыг хөдөлгөх бас нэгэн хөдөлгүүр болдог. Гэвч хэзээ ч хийж чадахгүй тэр зүйлсийн хойноос бид хэдэн сар, жил бүр амьдралаараа зүтгээд яаж ч чадахгүй. Үүний нэг жишээ иргэн Ч-гийн гэр бүлд тохиогоод буй нь өр өвтгөмөөр…

Image may contain: one or more people

Хэргийг тодруулбал, уржигдар /2020.02.05/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван тэрсхэн хүүхэд халуун усанд түлэгдэн цаг бусаар амиа алдав.

Хүүхдүүдийн ээж М.Алтанзул Дархан сумын 5-р цэцэрлэгт үйлчлэгч багшаар ажилладаг. Эл өдөр тэрээр гэртээ хүүхдүүдтэйгээ амарч байхад нь тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан нь “50 жилийн ойн урлагийн тоглолтод бэлдэнэ” хэмээн хүчээр дуудсанаар ГУРВАН бяцхан үрс харгалзах хүнгүй гэртээ үлдсэн байдаг.

Цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан “Хүүхдүүд амарч байгаа үед цэцэрлэгийн ойн ажлыг амжуулъя гэж бодсон юм” хэмээн тайлбарласан.

Сургууль, цэцэрлэг амарчхаад байхад БАГШ, АЖИЛЧДЫГ ажилдаа ирж хурууны хээгээ уншуул, ирцээ бүртгүүл гэж дарамталдаг боловсролын салбарын БОЛОВСРОЛГҮЙ шаардлагаас үүдсэн хэрэг ийн золгүй байдалд хүргэж байна.

Ажлын байрны дарамт шахалтаас болж нэгэн гэр бүл алаг үрсээ алдаж, амьдралаа там болгов. Ойн баярын арга хэмжээ болох ёстой өдрөө болоод л өнгөрнө. Харин тэдгээр амиа алдсан хүүхдийн харамсалтай үхлийн хариуцлагийг хэн хүлээх вэ гэдэг асуулт хариулт нэхэн үлдэж байна.

Одоогоос яг нэг долоо хоногийн өмнө Ё.Баатарбилэг сайд, Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй, байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулна. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно хэмээн ярьж байв.

Гэвч түүний салбарын багш нар сайдынхаа үгэнд орсонгүй. Сайд нь ч хэлсэн үгээ эргэн харж хэрэгжилт, хяналт тавьсангүй.

Хаа хаанаа хариуцлага, хяналт гэдэг зүйл алдагдсаны тод жишээ. Хувь гэлтгүй улсын хэвшлийн бүхий л байгууллагууд хүнээ, ажилчнаа бодсон тогтолцоонд шилжих цаг болсныг эл хэрэг ахин баталлаа.

Харин хүүхдүүдийн эх эцэг л насан туршийн сэтгэлийн шархтай, фото зургаас өөр зүйлгүй үлдсэн гэхээс сэтгэл эмтэрч байна.

Цаашид энэ мэт бяцхан хүүхдүүд цоожтой хаалганы цаана цаг бусаар хорвоог орхисоор байх уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
7 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Тэр ойн баяр бол сайдад нь хамаагүй эд байхаа даа.
Сайд нь уг нь их л хэлж байсан даа. Багш нар сургууль цэцэрлэг дээрээ цугларахгүй гэрээрээ ажлынхаа хийх юмыг хийцгээж бай! гээд ТВ-ээр сануулаад л байсан даа.

Зочин
Зочин

Хамгийн их хамаатай, та бүхэн Ми-8 асуудлыг санаарай, сайд дарга нарын хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, бие биентэйгээ барьцаад, жирийн байлдагчид амиа өгөөд дууссан юм! Өөдгүй новшнууд!

Зочин
Зочин

ЕБСийн мөн цэцэрлэгийн удирдах арга барилд шиэчлэл хийх цаг болсон нь харагддаг ажлаа сайн хийгээд байхад л загнаад өө хайж мөрдөөд үсийг нь цайтал дарамталдаг захирал менежер бий гэнэУчир нь захирал менежер авилга авсан эсвэл танил найз нөхөд гэх талаараа багаа босготол үс нь цайрсан нөхөр бол удирдлагаас өмнө ажилд орсон нөхөр байсан болохоор өөрийн багтаа тохирохгүй гэж үзэн гаргахаар мөрийг мөшгиж дагаж загнасаар ажлаас нь гаргахаар шахдаг тохиолдол боловсролын салбарын удирдлагын дунд ихсээд байна Баг гэж боловсролын салбарт соиорч дэмийрэх нь тохирохгүй бхо

иргэн
иргэн

Салбартаа нөлөөгүй арчаагүй сайдын үгийг нохой хуцсантай адил хэн тоох вэ

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Баатарбилиг сайд аа, Та тэр аймгийн боловсролын хэлтсийн даргыг ажлаас нь халах зөв байх аа. Таны хэд дахин ТВ-гээр өгсөн үүргийг биелүүлээгүйгээс гурвын гурван нялх үр үрэгдлээ шүү дээ. Тэр дарга албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь гарцаагүй байна.

Зочин
Зочин

ЕБС цэцэрлэгийн удирдлагуудад дандаа тэтгэвэртээ гарсан,дөхсөн хуучинсаг эмээ нар байдаг бөгөөд нярав няботойгоо нийлэн мөнгө идэх ямар л ажил нүх сүвийг ашиглан сургууль цэцэрлэгийг элдэв татаас авдаг ,багш ажилчидаа дарамталдаг газар болгож хувиргасан. Одоо энэ хэрэгт заавал хариуцлага тооцуудахгүй ба хариуцлаггүй байдлаа засахгүй бол ийм харамсалтай хэргүүд ахин дахин гарахыг үгүйсгэхгүй.

Zochin
Zochin

Tsetserlegiin erhlegch emch nar bol mon angi udirdsan bagsh nar tuslah bagshaa mash ih daramtalj ajiluuldag . Vnendee tuslah bagsh nar l hamag muu muuhai bvh zviliig hiideg tsalin bol jinhene bagshaas muu . Hvvhdvvdiin baas tsewrrlene ayga tawag ugaana deer ni daramt bol adar ih . Hiihii ni tuslahuud hiij awshiig ni bagsh nar ni awdag . Bagsh nar ni etseg ehees mah ih gar har harj ym ogson aaw eejiin hvvhdvvded ilvv mon ywarwaa negen tentseen uraldaand bainga oruuldag . Ym ogohgvi bgaa aaw eejiin hvvhdvvd bol sursan ym baga ywarwaa ymand ordorrvii !!!!!!!!!!

өөдөө
өөдөө

Захирамж гарчихсан байхад дагаж мөрдөөгүй даргад хариуцлага тооцох нь зөв.Гэхдээ бага насны гурван жижиг хүүхэд үлдээж байж яагаад уртасгагч залгаатай орхисон юм.Аюулгүй байдал угаасаа алдагдсан байж.Тэр гэрт амьдардаг томчууд хэтэрхий хэнэггүй байсан юм байна.

Back to top button