Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Тайванийг дэмжиж байгаа явдлыг Хойд Солонгос шүүмжлэв

Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг лхагва гарагт /2026.10.06/ мэдээлэхдээ тус улсын олон улсын харилцааны шинжээч Ким Мён Чол АНУ Тайванийг дэмжиж байгаа явдлыг шүүмжиллээ гэжээ. Тодруулбал Ким Мён Чол АНУ-ын Тайваньтай холбоотой явуулж буй гадаад бодлого Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын F-16V Block 70 загварын хоёр сөнөөгч онгоц Тайваньд газарджээ. Тайвань 2019 онд тус загварын 66 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авахаар захиалга өгсөн юм. Ким Мён Чол үүнийг шүүмжилж бичихдээ “Тайванийн аюулгүй байдлын төлөө БНХАУ-ын хүчирхэг үндэсний хүчин чадалтай шууд сөргөлдөхөд бэлэн эсэх, үүний үр дагаварыг даван туулж чадах эсэхээ АНУ сайтар бодож үзэх хэрэгтэй” гэжээ.

Зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчлах үед Ким Жон Ун Нэг Хятад бодлогыг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Нэг Хятад бодлогын хүрээнд Бээжин Тайванийн хоолойн хоёр талыг нэг улс хэмээн үздэг билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button