НИЙГЭМНийгэм мэдээ
ОХУ нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн тул бензин ₮560 нэмэгдэж ₮3,600 боллоо

ОХУ-аас нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тул бензиний үнэ өссөн байна. Тухайлбал АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3,600 төгрөг болжээ. Одоогоор зарим ШТС-ууд үнээ нэмж 3,600 болгосон бол зарим нь 3040 төгрөг хэвээр байгаа аж.
Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас тодруулахад "Өнгөрсөн 10-р сард ОХУ-аас авах нефтийн үнэ нэмэгдсэн. Манай дотоодын ААН-үүдийн хувьд өнгөрсөн өдрүүдэд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ бүх төрөлдөө хөдөлсөөр байна. Тиймээс Шатахууны шуурхай штаб өнөөдөр 13:00 цагаас хуралдана. Хурлын дараа нээлттэй мэдээлэл өгнө" гэлээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросд шатахууны үнэ эсрэгээрээ буурсан байгаа гээд мэдээлэл яваад байна шдээ
Путинээс асуухаас даа.
Ернь Сонгуулийн хуулийг өөрчлөх намын жагсаалтаар гардагыг зогсоохгүй бол нэгд Монгол улс Хятадаар дүүрэх нь хоёрт нийгмийн эмх замбараагүй байдал туйлдаа хүрч дотоодын дайн гарах магадлалтай. Хамгийн түрүүнд дамдиннямыг
Бензиний хомсдол нэрийн дор түүнийг түгээгч компаниуд зориудын гэмээр хчзгаарлалт тогтоох хуйвалдах, сургаар үнээ нэмэх үйлдлүүд гаргаад байгаа үзэгдэл ажиглагддаг. Үүнд үүнийг хариуцсан яам, газрууд өөр өөрийн хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой ажил зохион байгуулж, шийдэл гаргахгүй, зөвхөн мэдээлэл өгч ирсэн. Оростой харьцах харьцаандаа хүртэл алдаа гаргасан юм шиг санагддаг. Жишээ нь банкны данс хаасан талаар өгсөн хариулт гэх мэт. Үүнд Монополийн эсрэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Хүний эрхийг хамгаалах хороо ч бил үү ийм нэртэй төрийн болоод төрийн бус байгууллага газрууд огт таг байгааг гайхаж бн. Мөн шалгах болохоороо урьдчилаад зарладаг гэх мэт
9-р сард авсан бензинээ өссөн шинэ үнээр борлуулах гээд л зохиомол хомсдол үүсгээд байжээ дээ. Монополийн эсрэг газар ажиллах болоогүй юу?
Орост монгол мөнгөөр 400 төграгаар буурсан байна. Компаниуд зардлаа өсгөсөн шүү. Зүгээр л хуйвалдаж нэмлээ