НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭРҮҮЛ МЭНД

ТАНЫ МЭДЛЭГТ: Эмнэлэгт хэвтэхдээ худалдан авсан эм, тарианы мөнгөө НӨХӨЖ АВАХ эрх бий

Ханиад томуу болон томуу төст өвчний тархалт их байгаагаас улсын болон хувийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ тулаад байгаа билээ. Тиймдээ ч иргэд багагүй мөнгийг зөвхөн эм тариа, оношилгоо, эмчилгээнд зарцуулдаг.

Тэгвэл “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д тусгагдсанаар, иргэн та эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлдөг бол тухайн үйлчилгээг үзүүлэгч байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байхдаа өөрөөсөө гаргасан эм тариа, шинжилгээний мөнгийг тухайн байгууллагаасаа нөхөн гаргуулах эрхтэй гэдгээ мэдэх үү?

Эрүүл мэндийн даатгалын хуулинд иргэдийн эрх, ашиг, эрүүл мэндтэй холбоотой олон зүйлийг тусгаж өгсөн байдаг. Гэвч иргэдийн хуулийн мэдлэг хомс, дээр нь эмнэлгийн байгууллагуудын мэдээ мэдээлэл дутмаг буйгаас нийгэмд хуулийн хэрэгжилт, хангалтгүй байгаа юм.

Ч.ӨСӨХБАЯР: ИРГЭН ЖИЛД 2 САЯ ТӨГРӨГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭМДС-ААС АВАХ ЭРХТЭЙ

Иймд энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ч.Өсөхбаяраас тодрууллаа.

Иргэд эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байхдаа өвчтөний түүхэнд бичигдсэн эм тариаг гаднаас авсан тохиолдолд яадаг вэ?

Хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч иргэн, эмчийн жоронд тусгагдсан эмийг өөрөөсөө авсан үед, тухайн гүйлгээг хийсэн мөнгөний баримт /и баримт/ -ыг жорын хамт үйлчилгээ авсан эмнэлгийнхээ санхүүд өгнө. Ингэхдээ тухайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн огноо, овог нэр, онош, бүхий мэдээллийг багтаасан өргөдлийг гараар бичиж хавсаргах хэрэгтэй.

Жишээ нь: “Баттөмөр овогтой Саруул миний бие БЗД нэгдсэн эмнэлэгт 2020.02.01- нээс 2020 оны 02.06-н хүртэл таван хоног тийм оноштой, хэвтэж эмчлүүллээ. Ийм төрлийн тэдэн төгрөгийн эмийг өөрөөсөө авсан тул, үүнийг зах зээлийн үнэлгээгээр буцаан олгож өгнө үү” иймэрхүү маягаар өргөдлөө бичээд санхүүдээ өгнө гэсэн үг юм.

ЭМД-ын гэрээ бүхий байгууллага гэдэг нь улсын хэвшлийн бүх эмнэлгүүд үүнд багтах уу. Хувийн эмнэлэг багтах уу?

Тийм. Улсын эмнэлгүүд бүгд багтана. Дээрээс нь хувийн хэвшлийн бараг 80 орчим эмнэлэг багтаж байгаа.

ЭМД-ын сангаас иргэнд хэд орчим мөнгийг төсөвлөсөн байдаг вэ?

Иргэнд жилд 2 сая хүртэлх мөнгийг төсөвлөсөн байдаг. Үүний тулд иргэн ЭМД-ын санд сарын 4200, жилийн 50400 төгрөгийг тушаах ёстой байдаг.

Үүнээс өөр иргэдэд чиглэсэн ямар тусламж, үйлчилгээнүүд байна вэ?

Эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, магадлан итгэмжлэгдсэн спорт клубээр хичээллэсний тэтгэмж, оношлогоо шинжилгээ гэх мэт үйлчилгээг үзүүлдэг. Мөн өндөр өртөгтэй хагалгааны 75 хувийг ЭМД сангаас төлж өгдөг.

Тухайн үйлчилгээг авахын тулд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо хязгаар гэж бий юу?

Иргэн жилд 2 сая хүртэлх төгрөгийн үйлчилгээг авах тул тухайн мөнгөн дүнд хүрээгүй бол хэдэн ч удаа эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг авч болно.

ХУУЛЬ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ЭМДС-ААС ТӨЛҮҮЛНЭ-

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ зохицуулалт хэрхэн туссан бэ. Хуулиар иргэдэд ямхи боломж олгосон бэ гэдгийг хүргэе.

7.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;

7.1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах;

7.1.8.энэ хуулийн 6.1.1-6.1.4, 6.1.9, 6.1.12-т заасан даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах;

-ЭМДС-ААС МӨНГӨ АВЧ БАЙГААГҮЙ, САР БҮР ТӨЛДӨГ МӨНГӨ ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГИЙГ МЭДЭХГҮЙ-

Харин иргэд өөрсдийн ЭМД-д төлсөн мөнгөнийхөө хариу үйлчилгээг хэрхэн авдаг тухай бид иргэнээс тодруулсан юм.

Та ЭМД төлөөд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрийн халааснааас авсан эм тарианы мөнөө буцааж авч байсан уу?

Иргэн У: Өө ёстой мэдэхгүй шүү дээ. Тийм үйлчилгээ байдаг юм уу. Дандаа л өөрөөсөө мөнгөө гаргаж эм тариа авдаг. Сар бүр төлж байга ЭМД-ийн мөнгө юунд зарцуулагддагийг мэдэхгүй юм байна.

Иргэн Б: Авч байгаагүй. Эмнэлгийнхэн ч гэсэн тийм эрх байдаг тухай хэлдэггүй, чимээгүй л байдаг шүү дээ. Өө эд нар өөрсдөө л эм тариагаа авах ёстой гэсэн шиг. Хуулийн заалт байдаг үгүйг ч мэдэхгүй. Өвчин тохиолдлоо гэхэд эмийн сангаас гүйж гараад авчихдаг. Хүмүүс хуулийн мэдлэггүйгээсээ болж хохирдог юм байна.

Бид хэд хэдэн иргэнээс өөрөөсөө гаргасан мөнгөө эргүүлж авч байсан эсэхийг асуухад, тэд бүгд үгүй хэмээх хариултыг өгсөн юм. Энэ нь Монгол улсын эмнэлгийн байгууллага, ЭМД-ын сангийн хуулийн хэрэгжилтийн тогтолцоо ямар түвшинд байгааг харуулж байна. Иймд иргэд бид хуулийн мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийнхөө эрх үүргийг ухамсарлаж, биелэлтэнд анхаарч байх шаардлагтайг сануулав.

ХУВИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН Ч 90 МЯНГААС 1.6 САЯ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ЭРХТЭЙ-

НЭМЭЛТЭЭР МЭДЭЭЛЭХЭД:

Хувийн ЭМД-ын сантай хамтарч ажилладаг хувийн хэвшлийн 80 гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа, даатгалын сангаас 90 мянган төгрөгөөс нэг сая 600 мянган төгрөг хүртэлх мөнгөн хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110,000-117,000 төгрөг олгодог байсан бол өнөөдрөөс мөн нэмэгдэж, тусламж үйлчилгээ тус бүрт 250,000 төгрөг олгож байх юм байна.

-ИРГЭН ТА ДАРААХ ЭМНЭЛГҮҮДЭД ХЭВТВЭЛ ӨӨРӨӨСӨӨ ГАРГАСАН ЭМИЙН ТӨЛБӨРӨӨ БУЦААН АВАХ ЭРХТЭЙ-

Одоо тэгвэл ЭМД-ын сантай гэрээт ажилладаг байгууллагуудыг онцлоё!Та дараах эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн бол өөрөөсөө гаргасан эмийн төлбөрийг буцааж авах боломжтой юм.

ЭМД-ын сантай гэрээт ажилладаг улсын хэвшлийн эмнэлгүүдийн жагсаалт:

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зочин
зочин

Өвчтөнийхөө эрүүл мэндийг бодож, эмнэлэгт байхгүй эм тариаг гаднаас авахуулж хийлгэсэн эмчийг байгууллагынх нь санхүүгийн алба загнаад цалингаас нь хасдаг гэсэн. Би энэ мөнгийг авч үзсэн. Гэхдээ эмчлэгч эмчид ирдэг дарамтыг сонсоод дахиж ингэж материал бүрдүүлж өгөөгүй. Тогтолцоо нь нэг л буруу байгаад байна даа.

Зочин
Зочин

Иргэн: Ёстой худлаа юм байналээ.Цэргийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн дарга гээд нэг эрэгтэй хүн энэ тухай асуусан чинь бараг л өрөөнөөсөө хөөгөөд гаргасан.Шууд дарамталдаг юм байналээ.Яаж дарамтлахаа сайн мэддэг. Хүний сэтгэл зүйгээр бол тоглодог юм бналээ.

Back to top button