НИЙГЭМНийгэм мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтан уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн,

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button