НИЙГЭМУРЛАГ

“Зогсоол” 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртэв

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртэв. Тус кино дэлхийн нээлтээ энэ сарын 11-нд "А" зэрэглэлийн ангилалд тооцогддог Бусаны олон улсын кино наадмын “Vision To Asia” хэсэгт хийсэн юм.

С.Бямба найруулагч тус наадамд "Алсын удирдлага"-аараа өмнө нь шилдгээр шалгарч байсан бол энэ удаад "Зогсоол” кино нь “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний нэрэмжит “NETPAC” шагнал болон олон улсын шүүмжлэгчдийн нэрэмжит “The International Critics Prize” шагналуудыг тус тус хүртсэн байна.

Шагналын тодорхойлолтод “Ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүмүүний зовлон зүдүүрийг нээн харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, сэтгэлийн хат, итгэл найдварын тухай гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм эргэцүүллийг бэлэглэж байна” хэмээн онцолжээ.

Киноны үйл явдал Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн үеэр өрнөнө. Алслагдсан сумын төвийн иргэдийн амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас ихээхэн хамаардаг. Харин Хандаагийн өөрийнх нь амьдрал хэнээс, юунаас хамаарч буйг киноны үйл явдал аажмаар нээн харуулдаг байна.

“Зогсоол” уран сайхны кино 2026 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button