Нийгэм мэдээ

С.Будрагчаа: "Шүүхийн шийдвэрээс явж байна. Хилийн хориг тавьж, баривчилна" гэж ар гэрийг минь сүрдүүлсэн байна

Сэтгүүлч С.Будрагчаа өөрийнх нь гэрт "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байна" хэмээн танилцуулж, сүрдүүлсэн үйлдлийн талаар мэдээлжээ.

Тэрбээр "Өнөөдөр 13:35 цагт энгийн хувцас өмссөн ийм царай төрхтэй эрэгтэй хүн манай хаалгыг бараг хэмхэртэл нүдэж, "Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна. Хаалгаа нээ. Дотор хүн байгааг би мэдэж байна. С.Будрагчаад хилийн хориг тавьж баривчилна" хэмээн орц хонгилоор цуурайттал бархирч, гэр бүлийнхнийг минь маш аймшигтайгаар айлган сүрдүүлснийг сая дууллаа. Би хөдөө ажлаар явж таарсан тул сая сүлжээнд ороод мэдэж маш их цочирдлоо.Миний бие шүүхийн шийдвэрээр хүлээсэн ял шийтгэл байхгүй. Өр төлбөр байхгүй.

Миний нэр дээр нээгдсэн эрүүгийн ямар нэгэн хэрэг, яллагдагчаар татагдсан тогтоол шийдвэр байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гайхаж ядахдаа ШШГЕГ руу холбогдож, "танай байгууллагын албан хаагч ийм зохисгүй үйлдэл гаргаж сүрдүүлэг заналхийлэл үзүүлсэн байна. Эзэн холбогдогчийг олж тогтоон “Яагаад ямар учраас ийм үйлдэл гаргасныг тодруулж өг” хэмээхэд “Манай байгууллагаас тийм үйлдэл гаргах боломжгүй. Хэрвээ очлоо гэхэд заавал албаны хувцастайгаа очих ёстой. Манай байгууллагын нэрийг барьсан залилан мэхлэгч эс бөгөөс өөр зорилго агуулгатай хүн байх” гэдэг тайлбарыг өглөө.

Монгол Улс минь эрх зүйт төртэй гэж би итгэдэг. Аливаа юм хууль журмынхаа дагуу явах ёстой гэж ойлгодог. Гэтэл учир тодорхойгүй байдлаар ийм ноцтой хэрцгий балмад үйлдэл гаргасанг үнэхээр ойлгохгүй байна. Бага насны хүүхэд маань маш их айж уйлсан байна. Тоталитар дэглэм тогтоохоор эрмэлзэгч эрх баригчдын гар хөлүүд өнөөдөр хууль ёсыг уландаа гишгэж, дур зоргоор авирлаж буйг би хаана хандаж хэрхэн шийдвэрлүүлэх ёстой юм бэ. Би зөвхөн улс орныг минь тонон дээрэмдэж ханаж цадахгүй цуслагч хулгайч нарын буруу булхайг баримттайгаар илчилснийхээ төлөө ингэж хавчигдан гадуурхагдаж, шүүхийн шийдвэргүйгээр яргалуулах ёстой юу?" гэжээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Budragchaa
Budragchaa

Baga shantaaj hii?!?

Холбоотой мэдээ

Back to top button