Нийгэм мэдээ

Т.Шинэбаярын цагдан хориог цуцлуулах өмгөөлөгчийн гомдлыг 16.00 цагаас шүүх хэлэлцэнэ

Сэтгүүлч Т.Шинэбаярыг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлын дагуу өнгөрсөн бямба гарагийн үүрээр 48 цагийн хугацаатай баривчилж, даваа гарагт прокурорын саналын дагуу 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан.

Т.Шинэбаяр 461-р ангид хоригдож байгаа бөгөөд хуурай өлсгөлөн зарлаад дөрөв хоног өнгөрч буй. Өмгөөлөгчийн мэдээлж буйгаар түүний биеийн байдал сайнгүй, нойр булчирхай, уушги үрэвсэлтэй гэж оношлогдсон байна.

Тэгвэл 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Т.Шинэбаярын өмгөөлөгч нь Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Гомдлын шүүх хурал өнөөдөр 16.00 цагаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд товлогджээ.

Шүүх хурлаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button