УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр: Эрх баригчид сонгуулиар хэвлэлд маш их мөнгө зарцуулсан. Тэр мөнгөнийхөө тайланг нэхэж эрүү үүсгэх гэж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Сэтгүүлчдийг чөлөөлөх, өршөөлийн хууль санаачлах талаар мэдээлэл өглөө.

"Хүний эрх рүү халдаж байгаа байдал хавтгайрч байна. Нэн ялангуяа сүүлийн үед сэтгүүлчид рүү халдаж байгаа байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Сэтгүүлчдэд янз бүрийн хэрэг үүсгээд явбал монголын дөрөв дэх засаглал аюулд орно. Ингэвэл үлдсэн гурван засаглал бүлэглэн хуйвалдаж, хулгай зэлгий хийх асуудал гаарна. Тийм учраас нэн тэргүүнд сэтгүүлчдээ чөлөөлөх өршөөлийн хууль санаачилна. Энэ хуулийг яаралтай өргөн барьж, батлах хэрэгтэй. Сэтгүүлчид ч үүнийг дэмжих хэрэгтэй.

Сэтгүүлчдийг татварын хэргээр, хөрөнгийн хэргээр, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэсэн хэргээр шалгаж, зөрлийн болон эрүүгийн хэрэг нээж байна. Энэ бүхэнд цэг тавих ёстой гэж бодож байна.

Хоёрт. Засгийн газар өөрөө сэтгүүлч, хэвлэлүүдтэй гэрээ хийгээд баахан төлбөр төлчихсөн. Үүнийхээ хариуд нөгөө хүмүүсээ шантаажилж байна. "Та нар бид нараас мөнгө авсан. Тэр мөнгөө юунд үрсэн" гэх зэрэг. Иймд сэтгүүлчдээ хамгаалж энэ эрүүгийн ялаас чөлөөлөх нь эхний ажил болж байна.

Сэтгүүлчдийг өршөөхөд залилан, хулгай, хүн амины хэрэг гэх мэт тодорхой тооны хэргүүд орохгүй. Бусад татварын асуудал, хүн гүтгэсэн асуудал гэх мэт ямар нэгэн аргаар сэтгүүлчийг өөнтөглөн шалгадаг, мөрддөг ажлыг л таслан зогсооё. Хэвлэл мэдээлэл орлоготой байж л амьдарна. Сэтгүүлчдийн амьдрал тодорхой хэмжээнд сайн байх хэрэгтэй. Ингэж байж эрүүл саруулаар сэтгэнэ.

Эрх баригчид удаа дараагийн сонгуульд хэвлэлд маш их мөнгө зарцуулсан. Одоо тэр мөнгөнийхөө тайланг нэхэж бүгдэд нь эрүү үүсгэх гэж байгаа учир өршөөлийн хууль санаачилж байна.

Би нэг ч сэтгүүлч дээр гомдол гаргаж үзээгүй. Т.Шинэбаярыг хорьсон асуудал дээр Ц.Ганзоригт туйлын гомдож байна. Өөрөө сэтгүүлч байж сэтгүүлчээ барьж хориулж байдаг. Тэр муу сэтгүүлч шантааж хийнэ гэж юу байх вэ. Ямар рекит байгаа биш.

Оюу толгойн ногдол ашгийн тухайд, ард түмэн тэр мөнгөө юунд зарцуулах нь тодорхой. Хоолоо авч идэхэд хэцүү болсон. Жишээ нь хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө 3000 төгрөг гэж байна. Би Архангайд явж байхдаа сиюү орж нэг бэлэн хоол авч идсэн. 7500 төгрөг гэж байна. Гэтэл цэцэрлэгийн хүүхэд өдөрт дөрвөн хоол идэж байна. Дөрвөн хоолыг 3000 төгрөгөөр яаж идэх юм бэ. Тэгэхээр ногдол ашгаа иргэд гартаа авбал хоол хүнсэндээ зарцуулна.

Мөн өрөө дарахад зарцуулна. Өрөнд орчихсон, сэтгэл өвтгөмөөр асуудал их бий шүү. Мөнгөтэй хүмүүст 1 сая төгрөг жаахан санагдаж байна. Баян хүмүүсийн ярьж байгааг ойлгож байна. Тэр хүмүүс ард түмнээс хол тасарсан. Гэхдээ ард түмнээсээ сонгогдож, тангараг өргөснөө мартаж болохгүй. Нэгдүгээрт. Монголын тусгаар тогтнолын төлөө тангараг өргөсөн. Хоёрт. Монголчуудын ахуй амьдралыг сайжруулахын төлөө тангараг өргөөд ажиллаж байгаа. Тиймээс тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө ондоо багтаагаад сэтгүүлчдээ хамгаалъя. Ард түмнээ хамгаалахын тулд ондоо багтаагаад Оюу толгойн ногдол ашгийг ард олондоо өгье. Хуримтлалыг энэ их үнийн хөөргөдлөөс өмнө бид ярьдаг байсан. Гэхдээ яг одоо энэ их үнийн хөөргөдлийн өөдөөс юу ч хийхгүй байна" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Согтуу байгаамаадаа

Холбоотой мэдээ

Back to top button