Улс төрийн мэдээ

Электрон тамхи анх удаа хуульчлагдаж, гаалийн татвар 20 хувь болно

13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ өнөөдөр баталлаа.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Энэ хуулийг 78 гишүүн хамтран санаачилж, жилийн өмнө өргөн мэдүүлж байв. Энэ хугацаанд олон талын байр суурь, санал зөрөлдөөн, ширүүн мэтгэлцээн өрнөсөн. Шүүмжлэл, дайралт, гүтгэлгүүдтэй ч нүүр тулсан. Гэхдээ бидний зорилго нэг байсан нь Монголынхоо иргэдийг, тэр дундаа хүүхэд залуусаа тамхины хор хөнөөлөөс хамгаалах явдал юм.

Хуулийн хэлэлцүүлгийн явцад парламентын ардчилал ямар байх ёстойг харуулсан олон талт, идэвхтэй мэтгэлцээн өрнөсөн нь өөрөө үнэ цэнтэй байлаа. Ардчилсан парламент гэдэг бол санал зөрөлдөөнгүй байхыг бус харин өөр өөр байр сууринаас мэтгэлцэж, нотолгоонд тулгуурлан хэлэлцэж, эцэст нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хэлдэг. Дараа дараагийн хуулиуд ч ийм амьд, бодит хэлэлцүүлгээр дамжин батлагдаасай гэж хүсэж байна.Хуулийн өөрчлөлтөөр электрон тамхийг тамхины төрлийн бүтээгдэхүүнд анх удаа хамруулж, амт, үнэрийг хорьж, хүүхдэд борлуулахыг хориглох, онцгой албан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн зохицуулалт бий болгох зэрэг чухал арга хэмжээ авч байна. Мөн уламжлалт янжуур тамхины татварыг нэмэгдүүлнэ.

Өнөөдөр Монгол Улс жил бүр 4,300 орчим иргэнээ тамхитай холбоотой өвчний улмаас алдаж байна. Тамхины хэрэглээ эрүүл мэнд, амь насанд ямар их хохирол учруулж байгааг бид мэдсээр байж үл тоомсорлож болохгүй. Тиймээс энэ бол зөвхөн тамхины тухай хууль биш. Энэ бол урьдчилан сэргийлэлт, хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагын тухай хууль юм.Хууль батлагдлаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Харин одоо хуулиа үр дүнтэй хэрэгжүүлж, бодит өөрчлөлт бий болгох ажил эхэлж байна" хэмээсэн байна.

Хуулийн шинэчлэлтийн хүрээнд дараах зохицуулалт хийгдэнэ.

  • Электрон, халаадаг тамхи хуулийн зохицуулалтад орно. "Тамхи" гэсэн тодорхойлолтод никотин агуулсан бүтээгдэхүүн багтана. Ингэснээр эдгээрийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулна.
  • Амт, үнэрийг хориглоно. Хамрын тамхи, усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх тамхи, татах төхөөрөмж, түүний эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг хориглоно. Гааны амт ч энэ хоригт орно.
  • Гаалийн албан татвар. Электрон тамхи, ууршуулж татах төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс, соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
  • Савлагаа. Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр, задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр худалдахыг хориглоно.
  • Зурагт анхааруулга. Анхны төсөлд анхааруулга савлагааны нүүрэн талын 70-аас доошгүй хувийг эзэлнэ гэж заасан байв. Анхны хэлэлцүүлгээр үүнийг "техникийн зохицуулалтад нийцсэн байх" болгож өөрчилсөн.
  • Худалдааны цэг. Тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ БҮР МӨСӨН ХОРИГЛО. АЖИЛ ДЭЭРЭЭ ТАМХИ ТАТААД БУСДЫГ ХОРДУУЛЖ БАЙГАА, ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЧООД ӨВЧТНҮҮДИЙГ ХОРДУУЖ БАЙГАА ПИЗДАНУУД ИНГЭЭД ДУУСЛАА

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин
зочин
зочин

Монголын хилээр орж ирж байгаа бүх төрлийн тамхи электрон тамхи бүгд татварыг нь 0 байдгийг Нийт Монголын ард түмэн огт мэддэггүй нь гашуун үнэн харин өнөөдөр хилээр орж ирж байгаа 20 ширхэгтэй янжуур тамхины татвар нь үндсэн үнийн 20 хувийн татвар авна гэнээ үүн шиг молиг юм байдаггүй юмаа Монголынчууд жилд 4 тэрбум харйцаг янжуур тамхи татдаг дээр нь элекртон тамхи жилд 3 тэрбумийг даваад байна даа маангуудаа

Зочин
Зочин

20% бага байна 30% болгох хэрэгтэй хаа сайгүй хүүхэд бүр энэ тамхийг татаж байна

Зочин
Зочин

Цалингаас 10% -ийн татвар авдаг байж тамхинаас 20 хон % татвар авдаг хэрэг үү ? 50 % байвал таарна !

зочин
зочин

Энэ хуулийг санаачлагч Номинчимэг гишүүнд талархал илэрхийье.
Ямар сүү талх биш энэ тамхинд залуус хордож дууслаа. Жоохон охидууд хүртэл амандаа электрон тамхитай явцгааж байх юм.

Хушхан дампуур
Хушхан дампуур

Баярлалаа

Зочин
Зочин

ene bol ymar teneg yom be odo tged 21 desh humuus taataj bolohgui ymu hashain p###a

Холбоотой мэдээ

Back to top button