НИЙГЭМ

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026 оны аравдугаар сарын 23-ны Баасан гарагт Улаанбаатар хот болон ихэнх нутгаар өдөртөө цаг агаар тогтуун, хур тунадас багатай байна.

Улаанбаатар хотод өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 15 хэм хүйтэн байна. Дархан, Эрдэнэт орчимд өдөртөө 2–5 хэм дулаан, шөнөдөө 12–13 хэм хүйтэн байх төлөвтэй. Харин зүүн бүсийн зарим нутгаар өдөртөө 6 хэм дулаан хүрч, шөнөдөө 10 хэм орчим хүйтэрнэ.

Баруун бүсийн уулархаг нутгаар хүйтэн хэвээр байх бөгөөд зарим газарт үүлэрхэг, хур тунадас орох магадлалтай.

Иймд иргэд өглөө, оройдоо дулаан хувцаслаж, жолооч нар шөнийн хүйтнээс шалтгаалан замын гадаргуу халтиргаа гулгаатай болох эрсдэлийг анхаарахыг зөвлөж байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button