ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

Коронавирус ба эрх баригчид: Ухань хотоос сурвалжилга бэлтгэж байсан сэтгүүлч сураггүй алга болов

Өнгөрсөн пүрэв гарагт /2020.02.06/ шинэ коронавирусийн халдварын талаар анхлан мэдээлж, "шүгэл үлээгч” хэмээн яригдаж байсан эмч Ли Вэнлианг нас барлаа. Үүний дараа Хятадын олон мянган иргэд эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо цахим орчинд идэвхийлэн илэрхийлэх болов. Мөн “дуугүй байгаагүй” хэд хэдэн хүмүүс түүний араас сураггүй алга болж, гэр бүлийнхэн нь амаа хамхих даалгавар авч байгаа тухай CNN агентлаг дэлгэсэн байна.


Жишээ татахад, халдварын голомт болох Ухань хотоос хараат бус мэдээ бэлтгэн гадаад орчинд цацаж байсан бие даасан сэтгүүлч Чен Киүши өнгөрсөн пүрэв гарагт сураггүй болжээ. Яг энэ үед шударга ёс нэхсэн хятад хүмүүс цахим орчинд уур, бухимдлаа ид илэрхийлж байсан гэдгийг онцолж байгаа юм.

34 настай оптаольмологич эмч Ли Вэнлианг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард /коронавирусийн албан ёсны анхны тохиолдол бүртгэгдээгүй байсан/ энэ талаар WeChat-аар дамжуулан ойр тойрыхондоо сэрэмжлүүлж байсан юм. Эмнэлэгт SARS төстэй үл мэдэгдэх вирусээр халдварласан өвчтнүүд ирж байгааг анзаарч, мэдээлсэн тэрбээр төд удалгүй эрх баригчдаас банга хүртэж, уучлалт гуйн чимээгүй байх даалгавар авсан. Удалгүй өвчтнүүдийнхээ нэгнээс халдвар авснаар тус вирусийн улмаар нас барсан 800 гаран хүний нэг болсон юм.

Image result for li wenliang

Ли эмчийн нас барсан хэрэг хятадуудын дунд шуурга дэгдээх шиг л болов. Хүмүүс сошиал ертөнцөд “Би үг хэлэх эрх чөлөө хүсэж байна” гэсэн хаштаг аян өрнүүлж эхэлсэн. Харин ердөө маргааш нь гэхэд сошиал орчинд хаштагийн ард ийм үг бичих боломжгүй болсон байжээ.

Дээр дурьдсан мөн 34 настай Ли Киүшинийг гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт гарган эрэн сурвалжлуулж эхэлсэн аж. Удалгүй түүнийг карантинлагдсан бүс рүү хүчээр явуулсан гэдгийг олж мэдсэн байна. Энэ тухай мэдээ цахим орчинд тархаж, Weibo хэрэглэгчид давалгаалж эхлэв. “Засгийн газар Чен Киүшитэй шударга ёсоор харилцана гэдэгт итгэж байна. Бид хоёр дахь Ли Вэнлиангийг хүсэхгүй байна” хэмээн бичих болсон байна.

Chen Qiushi, a citizen journalist who had been reporting on the coronavirus outbreak in Wuhan, could no longer be reached by friends and family since Thursday.

Чен нэгдүгээр сарын 29-ний өдөр, хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдсаны дараа Ухань хотыг зорьжээ. Ингээд хотын эмнэлэг, оршуулгын газар, орхигдсон хүнсний захуудаар явж видео сурвалжилга бэлтгэн, цахим орчинд байршуулж байсан юм. Эрх баригчид хэзээ ч түүнийг баривчилж мэдэх эрсдэл бий болоод байв.

Баасан гарагийн өглөө Чений найз, ээж нь хүүгээ алга болсон талаар ярьж буй бичлэгийг өөрийн Твиттер хуудсанд нийтэлсэн байна. Чений ээж, “Та бүхнийг онлайн байгаа гэдэгт найдаж байна. Ялангуяа Ухань дахь найзууд минь, Ченд яг юу тохиолдсоныг олж мэдэхэд туслаарай” хэмээн ярьжээ.

Ингээд карантилагдсан хүмүүсийн нэр дунд Чений нэр байгааг харсан тухайгаа түүний найз Шү батлаж, тус бичлэгийн хариуд мэдэгдсэн байна. Гэвч одоогоор ямар нөхцөлд байгаа, вирусийн халдвар авах эрсдэлтэй эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Chen Qiushi was silenced by authorities last year after reporting on Hong Kong's pro-democracy protests

Чений хувьд эрх баригчидтай сөргөөцөлдөж буй анхны удаа нь энэ биш. Үүний өмнөх сурвалжилгууд нь хэд хэдэн удаа асуудал дагуулж байсан. Нэг удаа түүний бүх сошиал хаяг устаж, үүнд нь хадгалагдаж байсан бичлэгүүд, 740 мянган дадагчид нь үгүй болж байжээ.

Тэрбээр Ухань хотоос сурвалжилга бэлтгэхдээ эрх баригчид бодит тоо баримтыг гуйвуулж, худал мэдээлэл түгээж байна гэх байр суурийг удаа дараа илэрхийлсэн юм. “Би үхэхээс айхгүй байна. Би яагаад чамаас айх ёстой юм бэ, коммунист нам аа?” гэж хэлсэн түүний үг хурц. Хуульч, сэтгүүлч мэргэжилтэй түүний аюулгүй байдлыг нэхсэн олон мянган хүн яг одоо цахим орчинд давалгаалсаар байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 11, 2020 01:52

Hytaduudiin dund unench.bodit bgliig medeelj bga huniig nuhchin darah.ami nasand n zanalhiilel hiih n aimaar uom.Emch bol 2019 oni suulcheer medeed
bus#ad medegdsenii tulee mash ih daramt irj bsan tuhai medeelel bichigdeed bga.Ard tumeneese nuuh uo bn

Saraa
Saraa
2 сар 15, 2020 04:45

Aimshigtaa xöörxii zaluu, unen shudrag niigemdee bair suuria ulerxiilseniixee tölöö amia zoliosloson bna shuu dee. Xytaduud iim ix xumuus baij bosxod yana!! Unii tölöö shudrag buxnii tölöö zutgex xeregtee zaluus ni.

Zochin
Zochin
2 сар 15, 2020 04:46

Aimshigtaa xöörxii zaluu, unen shudrag niigemdee bair suuria ulerxiilseniixee tölöö amia zoliosloson bna shuu dee. Xytaduud iim ix xumuus baij bosxod yana!! Unii tölöö shudrag buxnii tölöö zutgex xeregtee zaluus ni.

Холбоотой мэдээ

Back to top button