ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: БНХАУ цагаан сар тэмдэглэсэн нь алдаа болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн

Өнөөдөр /2020.02.10/ Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээллээ өгч байна. Энэ үеэр ЭМЯ болон бусад холбогдох байгууллагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрхэн ажилласан тухай мэдээллийг өгсөн юм.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/176101473715430/?epa=SEARCH_BOX

“Өнгөрсөн бямба гарагт /2020.02.08/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирусгүй болох нь батлагдсан. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байсан.

Мөн Өмнөговь аймгийн Гашуун сухайтаас 100 гаруй км-ийн цаадах БНХАУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан. Үүнтэй холбогдуулан манай эмч нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тус газарт бэлэн байдлыг хангаж ажилласан.

Коронавирус нь шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээс хүнд халдсан тохиолдлууд байсан бөгөөд Эрээн хотод онц байдал зарласан гэдгийг бид амралтын өдрүүдэд мэдээлсэн. Энэ нь иргэдийг анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг хэлж байгаа юм” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГУРВАН ТОХИОЛДОЛ ТУСГААРЛАГДСАН

-Хоёрдугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймагт тусгаарласан тохиолдол коронавирусгүй болох нь батлагдсан. Энэ нь А хүрээний H3N2 вирус байв.

-Хоёрдугаар сарын 08-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлээс ирсэн иргэний хариу ч мөн коронавирусгүй болох нь тогтоогдсон.

-Хоёрдугаар сарын 09-ний өдөр Хөх хотоос ирсэн нэг хүний тохиолдол эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдэж тусгаарласан ч коронавирусгүй болох нь батлагдсан.

Одоогоор ХӨСҮТ дээр тусгаарлагдсан оюутнууд бий. Нэмж ирсэн хүмүүсийг шинжилгээг нь аваад, вирусгүй болох нь тогтоогдвол шууд гаргаж байгаа.

Иргэд Цагаан сарыг тэмдэглэх эсэхийг их асууж байна. Манай салбарын сайд маш зөв зүйтэй санаачилгыг гаргаад байгаа. БНХАУ-д цагаан сар тэмдэглэсэн нь алдаа болсон гэдгийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Учир нь хүний бөөгнөрөл их үүсгэснээр вирус хурдацтай тархах нэг том шалгуур болсон” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-02-10 11:40

Цагаан сарын золгуудыг хойшлуулах нь зөв өө. Олон нийтийн дийлэнх нь дэмжинэ. Дэмжихгүй яах юм бэ. Ийм үед шийдэмгий байх нь дээр шүү.

Иргэн
Иргэн
2020-02-11 00:31

Оюутолгойн тээвэрээ зогсоогооч ээ энэ жолооч нар чинь монгол хүн биш юм уу эсвэл х�##�двар ту�####�ггүй тусгай хүмүүс юм уу нүүрсээ зогсоосон юм чинь адилхан зогсоовол таарна

иргэд,олон түмэн
иргэд,олон түмэн
2020-02-10 11:40

Манай хөрш ингэж тодорхойлоод байхад манай мануухайнууд үхсэн элэнцгээ хийгээд чимээгүй сууна вэ?Сарангэрэл сайдын санаачлагыг дэмжээд хэнд ч хэрэггүй үрлэг зарлага өвчин тараах эх үүсвэр болсон цагаан сараа тас хориочээ

Зочин
Зочин
2020-02-10 14:17

М

Зочин
Зочин
2020-02-10 11:55

ОДООГООР ЦАГААН САР , ХАР ТАХАЛ 2-ЫН АЛИЙГ СОНГОХ ВЭ ГЭДЭГТ ТУЛААД БАЙНА.

зочин
зочин
2020-02-10 12:00

цагаан сард хориг тавих нь зөв. Сарангэрэл сайдын санаачлагыг бат�##�ж өгөөч.

Зочин
Зочин
2020-02-10 12:19

Шийдтэй юм ярь бооронхий онхорууш

иргэн
иргэн
2020-02-10 14:04

Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй. Бэлдээд байгаа хүмүүс тах�##� дуудаад байна. Зүгээр л энгийн өдрүүд шиг энэ жилийг зүгээр л өнгөрөөцгөөе. Амьтнаас гарсан вирус цагаан сараар гарч байгаа нь учиртай шүү. Энэ баярт зориулж хүмүүс хичнээн олон амьтан цааш нь харуулж, хэдэн тонн мах идэцгээдэгээ бодож эргэуүүлэх хэрэгтэй л дээ

Зочин
Зочин
2020-02-10 15:46

Аймшигт вирусын тах�##� биднийг тойроод л эргэлдээд байна. Эрээнд онц байд�##� тогтоосон байхад энэ боомтоор хүмүүсийг нэвтрүүлээд байх юм??? ХААГААЧ ЭЭ! Нэвтэрсэн хүнийг "сэжигтэй" гэсэн мөртөө Өвөрхөнгай аймаг руу явуулчих юм. Мөн Гашуунсухайтын цаана Короногийн тохиолдол хэд хэд бүртгэгдлээ гээд өөрсдөө мэдээлээд байх мөртөө энэ боомтоор мөн бусад зарим боомтоор жолооч нар зогсолтгүй орж гараад байх юм. Мөн Буянт-Ухаад зорчигчид ирээд шууд л гэр болон дуртай газартаа очиж байна. Дүрмээрээ бол �##�ь ч боомтоор нэвтэрсэн хэнийг ч болов 14 хоног каринт�##�аад ДАРАА нь шинжилгээгээ авч үнэмшээд явуулмаар байх юм??? ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНАА??? Хэн хариуцуж байнаа??? Улиг болсон мэдээллээ өдөр бүр яриад суухаар хүмүүс ч вирусыг тоохоо болилоо. Хэрэв цаашид хил нээлттэй л байх юм бид хичнээн хичээгээд яах юм бэ???? Уг нь бид энүүхэндээ байгаа зүйлээ идээд хориондоо сууж байхад вирусыг хохиролгүй давах боломж байгаад байдаг. ЯАМ, ТӨР ЗАСАГ хамгийн хариуцлагагүй үйлдэл хийгээд байга юм биш үү???

наран
наран
2020-02-10 15:52

Цагаан сарыг ганц жил өнжөөд ,,, ууц авах, хятадын бараа авах мөнгөө эмч эмнэлгийнхэндээ хандивлах юмсан... иймэрхүү нэг ури�##�га санаачлага гаргаад данстай болчихвол... хөлөө өвдтөл хэсэж, ходоодоо өвдтөл идэхээ нэг жил өнжвөл...

Өнжих
Өнжих
2020-02-11 11:50

Цагаан сараа өнжсөн нь дээр ээ

Холбоотой мэдээ

Back to top button