ДЭЛХИЙ

Салсан эхнэртээ ТЭТГЭМЖ өгөхгүйн тулд нэг сая доллараа шатаажээ

Хотын даргын суудалд нэр дэвшсэн хэдий ч бүтэлгүйтсэн Канадын бизнесмэн эр, салсан эхнэртээ хүүхдийн тэтгэмж болгон өгөх нэг сая долларыг шатаасан хэргээр 30 хоног баривчлагдах ял авчээ.

Өнгөрсөн долоо хоногт түүний хэргийг шүүх хурал болсон бөгөөд 55 настай Bruce МсСonville (Брюс МакКонвилл), Оттавагийн дээд шүүхээс 1 сая Канад доллар буюу ойролцоогоор 750 мянган долларыг 6 өөр банкнаас татан авч, нууцаар шатаасан хэрэгт татагдсан байна. Тэрээр шүүхээс оногдуулсан мөнгөн тэтгэмжийг эхнэр болон хүүхдэдээ өгөхөөс татгалзаж ийн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн аж.

Тэрээр энэ тухай хэлэхдээ, "Би бүхэл бүтэн 31 жил хөдөлмөрлөж, энэ зэргийн хөрөнгийг хураах чадалтай болсон. Гэвч үүнийгээ ингээд өгчихөж чадахгүй ” гэсэнд шүүгч:

"Би чиний хийсэн үйлдлийг зөв гэж бодохгүй байгаа учраас хариуцлага тооцуулна. Таны энэ үйлдэл үр хүүхэд болон эхнэрийн тань эрх, ашгийг хохироож байна. Та хуулиас тогтоосон захирамжийг дагах үүрэгтэй хэмээжээ.

Ингэж үзсэн учраас түүнд шүүхээс 30 хоногийн баривчилгаа болон эхнэр хүүхдэдээ өдөр бүр хоёр мянган доллар өгч байхыг үүрэгдсэн байна.

О.ЦОЛМОН

ЭХ СУРВАЛЖ: FOX10PHOENIX

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button