Нийгмийн
ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан, мэдээлэл хийлээ.
Тэд энэ жилээс эхлэн шалгалт авах стандартыг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн өөрчлөлтийг төлөвлөсний нэг нь ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлэх байна.
Ингэснээр тухайн сурагч хэдийгээр өөрийн бичиг баримт, материалыг мартсан ч, царай таниулах технологийн тусламжтай шалгалтандаа орж болохыг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж. Ган-Эрдэнэ онцолсон юм.
Тиймээс шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ аль болох танигдахаар, чанар сайтай зургийг өгөх хэрэгтэй гэв.
Тус технологи нэвтэрснээр олон сурагч, элсэлтийн шалгалтад хамрагдах боломж нээгдэх аж.
О.ЦОЛМОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.