ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Амны хаалтыг өөртөө хэрхэн хийх вэ

Дэлхий нийтээр шинэ коронавирусийн халдвар түгээмэл буйтай холбогдуулан, зөвхөн манай улс гэлтгүй дэлхий дахинаа маскны эрэлт хэрэгцээ их, хомсдолтой байгаа учраас иргэд өөрийн гараар амны хаалт хийж байгаа. Гэвч хэрхэн хийх аргачлал болон хэрхэн зөв зүүхийг мэдэхгүй хүмүүс олон учир, ХӨСҮТ-ийн их эмч Н.Сувдмаа энэ талаар иргэдэд заавар зөвлөгөөг өглөө.
Дэлхий нийтээр амны хаалтны хомсдол их байгаа тул, зарим орнуудад маскыг их хэмжээгээр нөөцлөсөн тохиолдолд иргэн болон байгууллагад хуулийн хариулага хүлээлгэж байна.
Мөн иргэдийг өөрийн гараар амны хаалтыг хийхдээ, 6 давхар марль болон цэвэр хөвөн даавууг 3 давхарлаж зүүхийг зөвлөжээ. Түүнчлэн маскыг ам хамрыг бүрэн далдлах хэмжээний өргөн, чихэнд тогтоох материалыг биед тухтай байхаар зөөлөн резинтэй хийх нь зөв гэв.
Хэрэглэсэн амны хаалтын амьсгалсан хэсгийг гараар барилгүй, шуух хаях хэрэгтэй байна. Үүний дараа заавал гараа савандаж угаах нь халдвараар өвчлөхгүй байх том сэргийлэлт болж чадах аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.