МэдээЭРҮҮЛ МЭНД

Т.Төмөрбаатар: Гашуунсухайт боомтод сэжигтэй 12 тохиолдол илэрсэн

ЭМЯ, ХХЕГ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчдийн газар болон МХЕГ хамтран иргэдийг түгшээгээд буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын тухай мэдээдэл хийлээ.

Мэдээллийн үеэр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 89 сэжигтэй тохиолдол илрүүлсний

  • Буянт Ухаа боомт дээр 66
  • Замын- Үүдийн боомт 5
  • Хавиргын боомт 3
  • Гашуунсухайт боомт 12 сэжигтэй тохиолдол тус тус илэрснийг илрүүлж, сорьцийг ХӨСҮТ рүү шинжилгээнд явуулсан байна.

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

“Монгол улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явуулахыг зөвшөөрч байгаа. Гэвч иргэд үнэхээр тухайн улсын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй эсэхээ сайтар бодолцож үзээрэй. Урд хөршийн эмнэлгүүд вирусийн улмаас багагүй ачаалалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Тиймээс онц шаардлагатай биш бол тус улсад зорчихгүй байхыг хүсье” гэсэн юм.

Мөн “Бид одоогоор 26 боомтоос мэдээллээ авч байгаа. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын Үүд болон Буянт Ухаа боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос ирж байгаа болон явж байгаа иргэдэд хяналт тавин ажилллаж байна”

ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц. Мягмардорж:

Өчигдөр Гашуунсухайт боомтоор Хятадын Ганц мод боомтод байсан 27 иргэнийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж авчирсан. Тэдний 16 нь тээврийн жолооч байсан. Мөн бичиг баримтаа гээгдүүлсэн 7 иргэн байснаас Хөх хот дахь Ерөнхий консулаас буцах үнэмлэх олгосныг хилээр нэвтрүүлсэн.

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Cэжигтэй тохиолдлуудаа дөнгөж хилээр орж ирэхэд нь шинжлээд сөрөг гарлаа гэж явуулаад ард түмний дунд оруулаад байх юм. Тэднийг дор хаяж 7 хоног орж ирсэн газар нь тусгаарлах хэрэгтэй юм биш үү??? Ийм газруудыг л нисэх, Замын -Үүд гэх мэт хүн олон нэвтэрдэг боомтууд дээр байгуулах хэрэгтэй ш дээ. Тэгээд дахин шинжилгээ аваад баталгаатай сөрөг гарахаар нь гэр орон руу нь явуулмаар байх юм. Уг вирусын тархалт ийм хурдацтай байхад хилийн боомтуудыг Ямар нэг “нааштай” байдал хүртэл бүрмөсөн хааж байж л үүнээс 100% сэргийлмээр байх юм. Нүүрс, зэс гаргах, эдийн засаг энэ тэр бол одоогийн нөхцөлд онц ач холбогдолгүй санагдана. ҮАБЗөвлөл, Улсын Онцгой зэрэгт шийдвэр гаргах хүн байна уу??? Ямар сонирхлоор өдөр тутам хүмүүс оруулж ирээд байнаа. Эрсдэлтэй зорчигчдын тоо өдөр бүр өссөөр байгааг харахгүй байна уу?????????????????????????????????????????????????????????????????

  2. Том Боомтууд дээр Том дарга нарын Бизнес Нүүрсний Наймаа Цэцэглээд Хилээ Хааыг хүсэхгүй бндаа

    1. энэ маш зѳв.ийм хүмүүсийг сонсох шүүтахалын үед хѳл хорих нууц үе дуустал тусхаарлах 2 арга бдаг .үүнийг зэрэг дэлгэрүүлж задлаж сэтгэх ёстой.

  3. Ойлгох ухаан дутаад байх шиг байнаа уг нь хилээ хаасан биш билүү. Тэгтэл өдөр болгон л хилээр тэдэн хүн орж ирлээ эдэн хүн гарлаа гээд мэдээлээд байх юм.

  4. orj irehgvi baina gj yu bhavdee ali hediin orood irtsen 45 honog iin daraa boon boonooroo ilreh baih dor burnee l darhlaagaa saijruulj maskaa zvvmer ayadaj uursdiigoo avch garah baih hytadiin tur zasag barij diilehgvi uvching mongol ymar turtei bilee yu boloh ni todorhoi shuude

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button