УЛС ТӨР

ХАР ЗУРАГ: МАН-аас орон нутаг дахь 20 тойргийн 52 мандатыг ХЭН ХЭН ЭЗЭМШИХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгууль өдөр хоногоор ойртохын хэрээр мандат горилогчид хөшигний ард бужигнаж, намаасаа нэр дэвших эрхээ олж авах дотоод тэмцэл нь улам хурцадсаар байна. Eguur.mn сайт “Улс төрийн халуун сэдвүүд” буландаа энэ удаа 2020 онд МАН-аас орон нутагт нэр дэвшихээр яригдаж буй кандетатуудыг нэрлэж байна.

МАН хөдөө орон нутгаас түлхүү мандат авна гэж тооцож, Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулан, орон нутагт 52, Нийслэлд 24 мандаттай байхаар хуульчилсан. Хуулиараа сонгуулийн товлогдсон хугацаанаас 45 хоногийн өмнө нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Тиймээс ч ирэх саруудад МАН-ын Бага хурал товлогдож, нэр дэвшигчдээ эцэслэн батлах юм. Доорх нэрс улстөрийн нөхцөл байдлаас үүдэж, солигдож, шинэчлэгдэх магадлалтай.

Нэмж тодотгоход, парламентад МАН 63 суудалтай тул нэр дэвшигчдийн олонх нь хуучин гишүүд байхаар байна. Тиймээс ч хуучин хүмүүсээ дагуулж, шигтгээ болсон шинэ дүрүүдийг хэрхэн сойх, чадалтай боловсон хүчнүүдээ хэр сайн дэмжих зэрэг асуудал анхаарал татаж буй. МАН-аас Сангийн дэд сайдаар ажиллаж буй Х.Булгантуяа, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн, хуульч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан Ц.Цолмон, дэд сайд асан Б.Энхбаяр, намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун зэрэг тодотгож болохуйц шинэ тутам сайн дүрүүд бийг бичлэгийн эхэнд онцолж байна.

1.АРХАНГАЙ АЙМАГ: Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ, Г.ТЭМҮҮЛЭН

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ё.БААТАРБИЛЭГ: Энэ парламентын хугацаанд “коммунист” байдлаар сайдаар ажиллаж дүрээ тодотгосон, У.Хүрэлсүхийг Т.Бадамжунайтай холбох асуудлыг хариуцаж буй гэдэг утгаараа намын даргаасаа мандат авах хүмүүсийн нэг юм.

Ж.МӨНХБАТ: Улстөрийн хүрээнд түүнийг “Түүх мартахгүй” киноны төсөвт зориулж, 2 тэрбум орчим төгрөг У.Хүрэлсүхийн талаас аваад амаа үдүүлсэн, М.Энхболд “Бүтэхгүй урвадаг хүн байна”  дүгнэсэн, хуулийн байгууллагуудаар шалгуулах асуудлуудаа “царцаасан” гэж ярьдаг. Тэр тойрогтоо амлалтаа муу биелүүлсэн, өөрөө хэт их хөрөнгөжсөн гэх муу нэртэй ч намын даргаасаа мандат авах хүмүүсийн тоонд багтаж амжсан  билээ.

Г.ТЭМҮҮЛЭН: Ажил хэрэгч, асуудалд зарчмын үүднээс эрүүл дуугардаг хэдий ч түүнийг баян айлын хунтайж, “Эрдэнэт”-ийг самарсан Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь “ялладаг”. Намын даргатайгаа түнжин муутай ч тойргоо маш сайн усалсан, судалгаагаар сайн үзүүлэлттэй гардаг тул мандатаас хасахад эрсдэлтэй дүрд тооцогдож байна.

2. БАЯН-ӨЛГИЙ: Х.БАДЕЛХАН, Г.СОЛТАН, Ж.САУЛЕ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Х.БАДЕЛХАН: Нам нь мандат олговол нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх. Түүнийг Казах үндэстний төлөөлөл болгож сайдаар томилж, тус аймгаас Бага хуралд ирсэн төлөөлөгчдийн дэмжлэгийг У.Хүрэлсүх намын дарга болохдоо ашигласан. Тиймээс мандатаас  шууд хасах үндэслэлгүй дүр юм.

Г.СОЛТАН: ЖДҮХС-гаас аван зээлийн асуудлаас үүдэж, түүнийг яллагдагчаар татсан ч хэргээ хүлээхгүй мэлзэж яваа. Өнөөг хүртэл нэр дэвших мөрөөдлөө орхиогүй яваа түүнд намын дарга нь мандат олгох уу гэдэг нь МАН-ын Бага хурлын үеэр тодорхой болох билээ.

Ж.САУЛЕ: ХХААХҮ-ийн дэд сайд казах үндэстнүүдийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон дэвшихээр яригдаж байна. Нам дотроо нэр хүнд тийм ч сайн биш, хийсэн бүтээснээр маруухан эл эмэгтэйг энэ удаа үндэстний давуу байдал нь мандат олгох виз болж буй.

3.БАЯНХОНГОР: Г.ЗАНДАНШАТАР, Л.ЭЛДЭВ-ОЧИР, М.БИЛЭГТ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Г.ЗАНДАНШАТАР: Тэр энэ парламентын хугацаанд ЗГХЭГ-ын даргаас дэвшиж, УИХ-ын даргын сэнтийд суусан. Намын даргатайгаа нарийн ширийн асуудлаар зөвлөлддөг. Ерөнхийлөгч Х.Баттулгын “хүн” гэдэг утгаараа мандатад толгой өвдөх зүйлгүй суугаа нэгэн юм.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: MCS-ийн төлөөлөл гэдэг утгаараа Ерөнхийлөгчид нүд үзүүрлэгддэгийг эс тооцвол аймагтаа хөлөө сайн бэлдсэн, зарчимтай, ажил хэрэгч дүрээр нэрлэгдэж байна. Намын даргынх нь зүгээс түүнийг нэр дэвшүүлэхэд “Асуудалгүй” гэж дуугарсан гэгдэж буй.

М.БИЛЭГТ: Намын даргаасаа “ОК” гэсэн амлалт аваагүй байгаа хэдий ч хурлаа тасалдаггүй, маш олон хуулийн төсөл дээр олон нийтийн эрх ашгийг хамгаалж дуугардаг, их ярьдаг тул олон нийтэд МАН-аас хамгийн сайн танигдсан эмэгтэй гишүүнээр нэрлэгддэг. Түүний оронд аймгийн засаг дарга Г.Батжаргал, н.Энхтүвшин нарын нэр яригдаж байгаа ч эмэгтэй мандатыг хэвээр үлдээх магадлал өндөр байгаа юм.

4. БУЛГАН: Ж.БАТ-ЭРДЭНЭ, Ц.АНАНДБАЗАР, Ц.ГАРАМЖАВ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Булган нэг мандаттай үед тойргийнхоо яг гал тогоонд нь орж  ажилласан, аймгийнхаа намын хороог ахалдаг, сайдын суудлаас хамгийн зарчимтайгаар татгалзсан, 2016 онд улсын хэмжээнд хамгийн олон саналыг авч чадсан зэрэг супер үзүүлэлтүүдээрээ тэр мандат өвөртлөх, сонгогдох хамгийн өндөр магадлалтай. Түүнд намын даргатайгаа учраа олох нэг даваа л байна.

Ц.АНАНДБАЗАР, Ц.ГАРАМЖАВ: “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар тус аймагт нэр дэвшихээр санаархаж, шинэ жилээс өмнө баахан бэлэг тараасан. Шатахууны тасалбар, кино үзэх билет, гар утас хүртэл бэлэглэсэн гэх. Харин Ц.Гарамжав гишүүний тухайд, СХД-ээс мандаттайгаа шууд  Булган руу шилжүүлэх асуудлыг намын удирдлагын түвшинд яригдаж байгаа ч эцэслэн тогтоогүй байна.

5. ГОВЬ-АЛТАЙ: Ш.РАДНААСЭД, Д.АМАРБАЯСГАЛАН,

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ш.РАДНААСЭД: МХЕГ-ын авлига авсан байцаагчдын асуудал яах аргагүй ААЯА гишүүнтэй холбогдох сэжүүртэй ч тэр өнөөг хүртэл хуулийн хамгаалалтад байсаар байна. Ц.Нямдорж сайдын эрх нөлөөгөөр тэр мандатаа хэвээр хадгалж үлдэх чигтэй байгаа юм.

Д.АМАРБАЯСГАЛАН: Алтайн тойргийг бэлэг сэлтээр угжиж, төрийн шинжтэй зарим асуудлуудыг нь намын генсекийн хувиар шийдэж ажилласан нэгэн. У.Хүрэлсүхээс ямар ч асуудалгүй мандатаа авагчдын тоонд багтаж буй. Тэр 2016-2018 оны хооронд дөрвөн компаниар дамжуулан 4.2 тэрбумын зээл, ажил үйлчилгээ төрөөс авсан муу нэртэй ч “ТББ-ын нарийн бичгийн дарга бизнесийн зарчмаар ажил үйлчилгээ авахад ямар ч асуудалгүй” гэж тайлбарладаг билээ. Гэвч ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэвэл өөрөө ч багтах эрсдэлтэй юм.

6. ГОВЬСҮМБЭР, ДУНДГОВЬ: Б.ДАМБА-ОЧИР, Г.МӨНХЦЭЦЭГ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Д.ДАМБА-ОЧИР: Парламентад сонгогдсон Эрдэнэтийн тойргоо хөсөр хаяж, хоёр жилийн өмнөөс Дундговь аймгийг усалж гүйсэн. Гэвч яг эцсийн мөчид У.Хүрэлсүх “Жидүүчдийг дэвшүүлэхгүй”  гэж шийдвэрлэвэл тэр хамгийн түрүүнд мандатаа алдах үндэслэлтэй. Тэрбээр УИХ-ын гишүүний нэр төрөө барьцаалан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар яллагдагчаар татагдсан нэгэн юм.

Г.МӨНХЦЭЦЭГ: Дорноговь аймгаас “жийгдэж” тойроггүй хоцрохгүйн тулд Д.Дамба-Очиртой нийлж хор хутгаж гүйсээр байгаад Говьсүмбэрээ нэгтгэсэн. Намаас нь түүнийг дэвшүүлэхгүй, үүрэг “роль”-гүй эмэгтэй гишүүн  гэж дүгнэсэн гэгдэж байгаа ч тэр эцсийн мөч хүртэл мандат авахын төлөө ажиллахаар байна.

7. ДАРХАН-УУЛ: Д.ХАЯНХЯРВАА, Б.ЖАВХЛАН, Б.ЦЭНГЭЛ, Б.БАТТӨМӨР

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Д.ХАЯНХЯРВАА: Нэгэн үес түүнийг У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхгүй гэгдэж байсан ч намын даргатайгаа эхний байдлаар “гар барьсан”. Сүүлийн 20 жил Дархан-Уул аймагтай нэр холбогдож, том тойргоор тооцон усалж яваа тул намдаа мандат авчрах хүмүүсийн тоонд зүй ёсоор бичигдэж буй.

Б.ЖАВХЛАН: Дарханы хамгийн элит гэгддэг хэсгээс сонгогдсон тэрбээр намын даргатайгаа хамгийн сайн учраа олдог, тойрогтоо л ажиллаж байдаг гишүүдийн тоонд багтдаг. Түүнийг дөрөө хорших хүмүүсээ л сайн сонгож чадвал ялалт байгуулах боломжтой дүрээр нэрлэж буй юм.

Б.БАТТӨМӨР, Б.ЦЭНГЭЛ: МАН-ын дарга У.Хүрэлсүхийн найз Б.Цэнгэлийн хувьд Дархны тойргийг горилж, албан ажлаа өгөн нам дээрээ ирж суусан. Гэвч тойргоос дэмжлэг хүлээх магадлал муутай хүнээр Б.Баттөмөр гишүүний хамт бичигдэж байна. Тэдний аль нэгийг сонгох уу эсвэл Д.Хаянхярвааг жийж, хоёуланд нь мандат олгох уу гэдэг асуудал хүлээлт үүсгээд  байна.

8. ДОРНОГОВЬ: Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Б.ДЭЛГЭРСАЙХАН: 2016 оны сонгуульд улсын хэмжээнд хамгийн олон санал авч, ялалт байгуулагчдын нэг. Улсын төсөв хараад суулгүй, гаднаас хамгийн их хөрөнгө оруулалт татаж, газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийг тойрогтоо эхлүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн цөөн гишүүдийн нэг билээ.

Т.ЭНХТҮВШИН: Аймагтаа олон жил удирдах албан тушаал хашсан түүнийг Б.Дэлгэрсайханы хүн гэдэг. Тэд нэг баг болж, аймгийнхаа мандатыг “улаан” хэвээр хадгалах зорилготой гэгдэж буй. Тус аймагт “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан О.Одбаярыг С.Батболдын дэмжлэгтэйгээр дэвшинэ гэгдэж буй ч хөшигний ард “боломжгүй” дүрээр нэрлэгдэж байна.

9.ДОРНОД: Х.БОЛОРЧУЛУУН, Ц.СЭРГЭЛЭН, Б.ЭНХБАЯР

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Х.БОЛОРЧУЛУУН: МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 35-аас дээш суудал авахын тулд Х.Болорчулууныг намдаа урьсан. Хоёр парламент дамнан гишүүнээр сууж буй Х.Болорчулуун тойрогтоо харьцангуй нэр хүнд сайтай. Гэвч хувийн шунал ихтэй, популист улстөрчдийн нэг.

Ц.СЭРГЭЛЭН: ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны сонгуульд нэр дэвшихээр албан ажлаа хүлээлгэн өгсөн. Хилийн цэргийн бүх шатанд олон жил ажилласан учир цэргийн ангиуд ихтэй Дорнод аймагт нэр дэвших нь давуу тал болох юм. Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хассан нь мөн л түүнд ашигтай туссан. Гэвч Ц.Сэргэлэн дэд сайд асан Б.Энхбаяр хоёрын судалгааны дүнгээс хамаарч, нэр дэвших асуудал нь эцэслэгдэхээр байна.

10.ЗАВХАН: Ц.ЦЭРЭНПУНЦАГ, О.СОДБИЛЭГ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ц.ЦЭРЭНПУНЦАГ: МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсийн хамгийн шийдсэн дүрээр  тэр нэрлэгдэж буй. Тэрбээр Завханы тойргийг нэлээд сайн усалж, хөлөө бэлдсэнээс гадна сошиал орчинд нөлөөлөл өндөртэй давуу байдлаа ашиглах талтай.

О.СОДБИЛЭГ: Эрдэнэтийн тойргоос аавынхаа нэрээр УИХ-д сонгогдсон тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд олонд танигдах ажил бараг л хийгээгүй. Дээрээс нь У.Хүрэлсүх хунтайж нарт боломж олгохгүй гэгдэж буй тул тойргоосоо жийгдэж, Завхан руу дэвших магадлал өндөр байгаа юм.

11. ОРХОН: Ц.НЯМДОРЖ, Л.БАТЛУТ, Ц.БАТ-ЭНХ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Х.БУЛГАНТУЯА

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ц.НЯМДОРЖ: Хан-уул дүүргээс 2016 онд УИХ-д суусан тэрбээр энэ удаа “Эрдэнэт” үйлдвэрийг бараадна гэгдэж буй. Ц.Нямдорж сайдын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас гадна Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар дуугарч, тус хотынхонд ихэд таалагдсан нэгэн юм.  

Л.БАТЛУТ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ц.БАТ-ЭНХ, Д.ҮҮРИЙНТУЯА, ОЮУНБИЛЭГ: Тус тойргийг хамгийн их мөрөөдөж буй супер горилогчид. Гэвч тэд ялалт байгуулах магадлал асар бага. Л.Батлутын хувьд л гэхэд муу нэртэй, дээрээс нь аймгийн засаг даргаа УИХ-д илгээж байгаагүй түүхтэй, Эрдэнэт. Үүн дээр Хан-Уул дүүрэгт 2016 онд Л.Болдтой өрсөлдөж ялагдсан н.Оюунбилэг, Х.Бадамсүрэнгийн сойх хүсэлтэй Д.Үүрийнтуяа нарын горилогчдыг нэрлэж болно.

Х.БУЛГАНТУЯА: Эрдэнэтийн ард түмэн боловсролтой, шинэ залуу дүрд дуртай. Тиймээс ч Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй шинэ дүрүүд, эмэгтэй квот явуулах асуудал яригдаж байгаа хэдий ч эцэслэн тохироогүй байна. Энэ тойргоос Д.Дамба-Очир урваж, О.Содбилэгийг “тэнцэхгүй” ангилалд оруулаад байгаа юм. Гэвч Х.Булгантуяад У.Хүрэлсүх мандат өгөх үү гэдэг нь эргэлзээтэй.

12. ӨВӨРХАНГАЙ: Д.ТОГТОХСҮРЭН, С.ЧИНЗОРИГ, Я.СОДБААТАР, Д.МӨНХ-ЭРДЭНЭ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Д.ТОГТОХСҮРЭН: Аймагтаа удаан ажилласан, хөл сайтай, сонгогдох хамгийн боломжит дүрээр нэрлэгддэг. Гэвч АТГ-т авлигын асуудлаар шалгуулж эхэлснээс гадна казино тоглосон гэх асуудал нь шүүмжлэл дагуулаад буй. Дотоод судалгаагаар тэр хамгийн сайн үзүүлэлттэй гарсан гэх яриа бий.

С.ЧИНЗОРИГ: Элдэв муу нэрд орооцолдоогүй, гишүүнээр ажиллах хугацаандаа Засгийн газрын танхимд багтсан зэрэг сайн үзүүлэлттэй. Олон хүнтэй мууддаггүй, төв түвшин нэгэн тул намын даргаасаа мандат авч чадна гэгдэж буй.

Я.СОДБААТАР: ЖДҮХС-гаас авсан зээлээ маш чимээгүй байдлаар “зохицуулж”, сайдын албан тушаалаа өгөөд нам болсон. Судалгаагаар тойргоосоо гарах магадлал муу гэгдэж байгаа ч нэр дэвших хүсэл зоригоо орхиогүй яваа нэгэн. Түүнийг нэр дэвшихгүйгээр сайдын суудал амлуулах яриа ч дэгдэж байгаа билээ.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Гурван мандаттай тус тойрогт хуульч Д.Мөнх-Эрдэнэ шинэ дүрээр нэрлэгдэж байна.

13. ӨМНӨГОВЬ: Л.ЭНХБОЛД, Н.АМАРЗАЯА, Х.МАНДАХБАЯР

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Л.ЭНХБОЛД: Түүнийг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэн нэр дэвшүүлэхгүй гэгдэж буй ч тойргоо маш эвтэйхэн усалсан, У.Хүрэлсүхийн “тэмцэгч” дүү нарын нэг юм.  У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсээ нэр дэвшүүлэх үү гэдгээс Л.Энхболдын мандатын хувь заяа шийдэгдэхээр байна.

Н.АМАРЗАЯА: Түүний хувьд М.Энхболдын талын хүн гэдэг утгаараа мандат авч чадах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Сонгогчдоо загнасан, хурлын үеэр бохь зажилсан гэх муу нэртэй ч Н.Амарзаяа ажил хэрэгч, яван чангарах дүрээр нам дотроо нэрлэгддэг.

Х.МАНДАХБАЯР: Тост, тосонбумын нурууны асуудлаар тэмцэл хийж, тус аймагт нэр хүндээ нэлээд сайн өргөсөн. Аймгийн намын хорооны даргаар ажиллаж явсан тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа улстөрөөс хол явна гэж дуугарч байсан ч МАН-ын далд пиар дээр өнөөг хүртэл ажилладаг хэвээр яваа.

14.СҮХБААТАР: Ч.УЛААН, Ж.ЧИНБҮРЭН, Ш.ЛХАМСҮРЭН

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ч.УЛААН: ХХААХҮ-ийн сайдаар буй Ч.Улааны нэр хүнд асар муу. Олон жил дараалан парламентад сууж байгаа хэдий ч байгуулсан гавьяагүй, өнөө маргаашаа харж амин хувийн асуудлаа амжуулж явдаг гэх шүүмжлэл салахаа байсан. Түүнийг нэр дэвшүүлэх эсэх дээр намын дарга нь тодорхой зүйл дуугараагүй яваа аж.

Ж.ЧИНБҮРЭН: ХСҮТ-ийн захирлын албан тушаалаа өгч, У.Хүрэлсүхийн шинээр сойх дүрүүдэд багтсан хүмүүсийн нэг. Сүхбаатар аймгийн уугуул. Гэвч аймгаасаа ялалт байгуулах магадлал бага гэгдэж буй.

Ш.ЛХАМСҮРЭН: Барилга хот байгуулалтын дэд сайдаар М.Энхболдын дэмжлэгтэйгээр сонгогдож, дараа нь У.Хүрэлсүхтэй нэг нутаг болон саймширсан түүхтэй. Ш.Лхамсүрэн хувийн бизнес, морины уяа сэлтэд анхаарлаа хандуулдаг, улстөрд зохимжгүй ч супер мөрөөдөгчдийн нэг  юм.

15. СЭЛЭНГЭ: Ж.ЭРДЭНЭБАТ, Б.ЦОГТГЭРЭЛ, Н.ОЮУНДАРЬ,

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ж.ЭРДЭНЭБАТ: Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нөхөн олговроор өгсөн уурхайн талбайг эргүүлэн 5 саяар худалдан авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Сэлэнгийн алтны уурхайнуудаар дамжин баяжиж, “Алтай констракшн”-ы Б.Бат-Эрдэнэтэй ихэд сүжирсэн тэрээр хуулийн тээг үүсчихгүй бол нэр дэвшинэ. Сумын засаг даргаас өгсөж, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажилласан, харьцангуй төв түвшин гэгддэг түүнд У.Хүрэлсүх мандат өгөх үү гэдэг нь тодорхойгүй байна.

Б.ЦОГТГЭРЭЛ: Жиргээнээс дэд сайдын суудалд заларсан Б.Цогтгэрэл Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр сэтгэл шулуудаж, нэлээд эртнээс ажилласан. Дэд сайдын ажлаа өгсөн хэдий ч төр төлөөлөх эрхтэйгээр “УБТЗ”ХНН-ийн монголын талыг ахлах зөвшөөрлийг түүнд У.Хүрэлсүх өгсөн байдаг. Энэ удаа ч тэр ямар ч хамаагүй аргаар намын даргаасаа мандатаа өвөртлөх биз ээ.

Н.ОЮУНДАРЬ: Түүнийг нэр дэвшүүлэхгүй гэж яригдсан. Гэвч МАН 16 эмэгтэй нэр дэвшүүлэх тоогоо гүйцээхийн тулд Н.Оюундарийг жийхгүй. Эсвэл оронд нь эмэгтэй нэр дэвшигч явуулна гэж яригдаж байгаа билээ.

Д.ӨНӨРБОЛОР, Б.БАЯРТУЛГА: Сөүл группийн Д.Өнөрболор Сэлэнгэд дэвших мөрөөдөлтэй. 2016 онд сайд болохоор яригдаж байсан эл эмэгтэй шилдэг улстөрчид шалгаруулах элдэв төрлийн санал асуулгад хамаг мөнгөө цацдаг гэлцдэг. Харин ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Б.Баяртулгын хувьд салбартаа мэргэшсэн, боловсрол сайтай, зарчимтай сайн дүр билээ.

16. ТӨВ: М.ЭНХБОЛД, А.СҮХБАТ, Н.ЭНХБОЛД

Хөшигний ар дахь улс төр ба логик:

М.ЭНХБОЛД: У.Хүрэлсүхтэй өнөөг хүртэл уулзахгүй, уулсын орой ширтэн олныг бодож яваа хүн бол М.Энхболд. Түүнийг Төв аймгийн тойргоос хаслаа гэхэд олон жил түүнд чирэгдэж, УИХ-д сонгогдсон Н.Энхболд тэргүүтэй гишүүдийн хувь заяа хэрхэх үү гэдэг асуудал хүндээр тавигдах билээ. М.Энхболдыг нэр дэвшүүлэхгүй байх асуудал нэгэн үес яригдсан ч намдаа суудал авчрах, бусдад нөлөөлөл үзүүлэх талыг нь зайлшгүй харгалзан үзэхээр нөхцөл байдал үүсээд байна.

Н.ЭНХБОЛД: “Одоо нэр дэвшихээ больчих хэрэгтэй” гэж хэлмээр дүрүүдийн нэг бол Н.Энхболд. М.Энхболдын талд ногдсон сайдын квотоор Батлан хамгаалахын салбарыг тэргүүлэх болсон ч амин чухал асуудлууд дээр төрхөмдөө очихоо байсан нь “урваач” шинж агуулдаг. Нэр дэвших хүслээ орхиогүй яваа өвгөчүүлийн тоонд тэр багтдаг.

А.СҮХБАТ: Хувь хүнийхээ хувьд асар тогтворгүй, хүмүүжилгүй, нам дамжсан түүнийг М.Энхболд 2016 онд чирч, УИХ-д гаргаж ирсэн.  Мөн л хамгийн түрүүнд түүнээс урваж, бүлгийнхээ хурал дээр “Томчууд нь ЖДҮХС-гийн зээлийг өөрийн компанийн нэр дээр авч болохгүй гэж хэлэхгүй яасан юм” хэмээн загнасан паянтай нэгэн. Бөхөд хайртай ард түмэн тул  түүнийг дахин сонгогдох боломжтой дүрээр нэрлэж байна.

17. УВС: Ч.ХҮРЭЛБААТАР, Н.ЦЭРЭНБАТ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Ч.ХҮРЭЛБААТАР: У.Хүрэлсүхтэй хамгийн сайн ойлголцож, “Төсөвт тодотгол хийхгүй” гэж зүтгэж ажилласан сайд. Мандатаа ямар ч асуудалгүй авч, ялалт байгуулна гэсэн ангилалд багтаж байна. Тойргоо Сангийн сайдын хувиар нэлээд сайн усалсан.

Н.ЦЭРЭНБАТ: М.Энхболдын талаас сайдын суудал авч, Засгийн газарт орсон хойноо “Би урвалаа” гэдгээ хэлээд нөхдөөсөө холдсон нэгэн билээ. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж явсан түүхтэй Н.Цэрэнбатыг намын дарга нь “тоодог” гэгддэг билээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Ялах боломжийг нь харвал яах аргагүй мандат өгөх хүмүүсийн нэг. Гэвч М.Энхболд, Б.Чойжилсүрэн нарын эсрэг “тэмцэж” явсан У.Хүрэлсүх түүнд мандат өгөх нь баахан муухай харагдах талтай юм.

18.ХОВД: С.БЯМБАЦОГТ, Ц.ЦОГЦОЛМАА, О.БАТНАСАН

Хөшигний ар дахь улс төр ба логик:

С.БЯМБАЦОГТ: Тойргоо хамгийн сайн усалдаг муу аргатай гишүүдийн нэг. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суухдаа концесс авч, аймаг орон нутгийнхаа тендерт ихээр оролцдог хувийн шуналтай гэсэн муу нэр зүүсэн. Намдаа мандат авчрах талыг нь бодолцож, мандат олгоно гэгдэж буй.

Ц.ЦОГЦОЛМАА: Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон хэдий ч хоёр жилийн өмнөөс Ховдын тойргийг усалж эхэлсэн. Танхимын зарчим зөрж, М.Энхболдын талд санал өгснийхөө дараа сайдын суудлаа өгсөн түүхтэй түүнд мандат олгох чигтэй байгаа билээ.

О.БАТНАСАН: Урианхайн эв нэгдэлтэй фракциас УИХ-д чимээгүй дөрвөн жил суухдаа ЖДҮХС-гаас зээл авсан явдалдаа өөрийгөө огт буруугүй гэж үзсэн гишүүн бол О.Батнасан. Тойргоосоо сонгогдох боломжтой гишүүдэд багтаж буй юм.

19. ХЭНТИЙ: У.ХҮРЭЛСҮХ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөшигний ар дахь улс төр ба логик:

У.ХҮРЭЛСҮХ: Тэрбээр Сүхбаатар, Хэнтий аймгуудын аль нэгэнд нь нэр дэвших алс хэтийн бодлоготой Засгийн газрын танхим тэргүүлсэн. Хэнтий аймагт ялах магадлал нь Сүхбаатараас илүү байгаа тул тус аймгийг онцгойлон анхаарах болсон билээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Нутгийн дүүгээ өмөөрөх нэрийдлээр М.Энхболдын талд урвасан гишүүний хувьд мандат дээр толгой өвдөх асуудалгүй. Морь бөхөд хайртай урд түмэн тул ямар ч асуудалгүй ялалт байгуулах гишүүнээр нэрлэгдэж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хэнтий аймгийн аялал жуулчлалын салбарт багагүй хөрөнгө оруулалт татаж чадсан. Олон зүйл дээр адлагдаж, хийрхлээ гэж шүүмжлүүлж байсан ч тэр тойрогтоо нэр хүнд сайтай.

20. ХӨВСГӨЛ: Л.ЭНХ-АМГАЛАН, Ц.ДАВААСҮРЭН, Л.МӨНХБААТАР

Хөшигний ар дахь улс төр ба логик:

Л.ЭНХ-АМГАЛАН: Тойрогтоо нэр хүнд сайтай гишүүдийн тоонд багтаж байна. Улстөр, бизнесийн орчинд шахагдаж, хүчээ авах зэргээр олон адармаатай замыг туулсан тэрбээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас Хөвсгөлд аймагт дахин нэр дэвшихээр яригдаж байна.

Ц.ДАВААСҮРЭН: Бие даагчаас МАН-д эргэн уригдахдаа сайдын суудал амлуулсан тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний салбар хариуцан ажиллаж буй. Хэт популист, аж ахуйн шунал ихтэй, хувийн хэвшилд халгаатай улстөрч хэдий ч бие даасан ч гараад ирэхээр тойрогтоо нэр хүндтэй нэгэн юм.

Л.МӨНХБААТАР: Өнгөрсөн дөрвөн жилд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй, хэт чимээгүй явсан гишүүдийн нэг. Аймагтаа хөл сайтай учир намын даргаасаа мандат авч чадвал сонгогдох боломжтой нэр дэвшигчээр нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 09:51

Энэ УИХ-ын гишүүд бол цаашаа л байх. ЖДҮ, 60 ТБ, хүчин, зодоон, хулгай, казино, худ�##� бүгд шингэсэн энэ УИХ-ын нэг ч гишүүн дахин сонгогдох ёс зүйгүй. Тэд бүгд энэ бүгдийгээ хүлээн зөвшөөрөөд хамтдаа байгаа хүмүүс

зочин
зочин
2020-02-13 20:12
Reply to  Зочин

Архангайд Тэмүүлэн сонгогдохгүй байх. Аавнь Эрдэнэтийг цөлмөсөн өөрөө ЖДҮ с хулгайлсан.

ОО
ОО
2020-02-12 10:09

ХАШИР ХҮН ГЭЖ ХАШИРСАН ХҮНИЙГ Л ХЭЛДЭГСЭН. МАРТАЖ БУДИЛАВ АА ХОШГИРОХГҮЙ БИЗДЭЭ ТА МИНЬ ЭЭ.

Зочин
Зочин
2020-02-12 10:17

ГАНБААТАР ХҮРЭЛБААТАР ДЭЛГЭРСАЙХАН АЮУРСАЙХАН ЭД НАР ДАЖГҮЙ Л ХАРАГДДАГ.НАХИХАД БОЛНО.

Зочин
Зочин
2020-02-12 10:19

ИРГЭН МИНИЙ ХУВЬД ДҮГНЭХЭД ӨМНӨГОВИЙН 2 ДЭЭР НЬ ДАМБА-ОЧИР , ,ЦОГТГЭРЭЛ ,ДОРНОДООС БОЛОРЧУЛУУН УВСААС ЦЭРЭНБАТ ЭДГЭЭР ХҮМҮҮС ГАРАХГҮЙ БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ .ОРХОН АЙМАГТ ХҮНЭЭ ЗӨВ СОНГОХ ХЭРЭГТЭЙ . ГАРАМЖАВ ГИШҮҮН ТОЙРОГОО СОЛИДОГ САЙН Ч ЮМ БИШ ДЭЭ.

Зочин
Зочин
2020-03-04 09:15
Reply to  Зочин

Дорнодод Х.Болорчулуун гарнаа, ёстой хувийн хувийн шун�##�гүй хүн гэж түүнийг хэлнэ шүү

иргэн
иргэн
2020-02-12 10:24

Юу хийж бүтээсэн юм бэ эрхэм гишүүдээ. Улс орон ард иргэд чинь өдрөөс өдөрт ядарч туйлдаж байна. Зайгаа тавьж өгөөд �######�б�##� таарна.

Зочин
Зочин
2020-02-12 10:30

30 жил хуучин нийгмийн намаар удирдууллаа. 30 хувь ядуу зүдүү амьдарч бна, дахиад 30 хувь нь төрөл бүрийн зээлэндээ дарагдаад урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөөд амьдарч бна. Тэгсэн мөрт татвар төлөгчдийн 7 тэрбумаар ордон барихад нь ган хийж эсэогүүцээгүй боол нь болсон иргэдтэй улс шүү дээ

Зочин
Зочин
2020-02-12 10:31

М.Энхболдыг болих хэрэгтэй олон жил улс төрд хятад эрлийзүүдээ төрд шахлаа булчирхайгүй хүн ж.эрдэнэбат гэж аягүй бол монголчуудыг коронавирусээр устгана гээд байсан эрлийзийг ажилд авсан биз

Зочин
Зочин
2020-02-12 10:35

А.СҮХБАТ Н.ЭНХБОЛД УЛААН .ЦОГТГЭРЭЛ, АМАРЗАЯА. Л.ЭНХБОЛД. ДАМБА-ОЧИР . ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ ГАРАХГҮЙ. Б.БАТ-ЭРДЭНЭ. БОЛОРЧУЛУУН . МӨНХБААТАР. ЦЭРЭНБАТ .ЭНЭ ХҮМҮҮС ГАРАХ МАГАДЛАЛ БАГА ДАА. н.ГАРАМЖАВ ГИШҮҮН ТОЙРОГОО СОЛИХ ЮМ БОЛ ХЭЦҮҮ Л ЮМ БОЛНО. БУСАД ХҮМҮҮС ГАРЧИХААР ХҮМҮҮС БАЙНА.

SU ah
SU ah
2020-03-03 17:31
Reply to  Зочин

Garchihaar humuus baina ch geh shig.
Chi MAHAH g songoh gej baigaa yum uu. Erh chuluugui yaduu amidrah huseltei yum shig sanagdchihlaa chi

Зочин
Зочин
2020-02-12 11:04

Амьдр�##�аа харан бухимдаж дээрх тэнгэр хол байгаа монголчууд аа,

Эдгээрийн хэнийг ч сонгож vл болно.

Зочин
Зочин
2020-02-12 11:38

МАН ОДООГИЙН УИХ ГИШҮҮДЭДЭЭ СЭЛБЭЛТ ХИЙГЭЭД ОРХОД БОЛОХГҮЙ ЮМ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА. Б.ЭНХБАЯР. БУЛГАНТУЯА ГЭЭД АЛИ Ч ТОЙРОГООС ГАРАХААР ХҮМҮҮСЭЭ НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН УИХ ГИШҮҮДЭЭС ДЭВШҮҮЛЭЭД ГАРАХГҮЙ ХҮМҮҮС ГЭВЭЛ Л.ЭНХБОЛД Н.ЭНХБОЛД АМАРЗАЯА. А.СҮХБАТ. УЛААН. ТОГТОХСҮРЭН. БИЛЭГТ. ГАРАХ МАГАДЛАЛ БАГА ХҮМҮҮС ГЭВЭЛ Б.БАТЭРДЭНЭ ЦЭРЭНБАТ .МӨНХБААТАР .ЗТХ САЙД ЭНХАМГАЛАН ГЭЭД ХҮМҮҮС БАЙНА ДАА.

Иргэн
Иргэн
2020-02-12 12:23

Сэлэнгэд дарваан хар дэвшээд гоё юм болох нь. Дарваан хар чи сэлэнгэд хурээд ир. Богс долоогчийг яаж дэмждэгийг харуулъя

зочин
зочин
2020-02-12 13:56

Нэг ,тойрог ,дээрээ ,нэр ,нүүргүй ,болсон ,гишүүн ,өөр ,тойрогт ,худлаа ,сайхан ,яриад явах ,юм ,яасан ,ичдэггүй ,хүн ,байдаг ,байна ,аа.

zochin
zochin
2020-02-12 14:24

dornodod namdaa yamar ch asuudalgui 1 suudal abchrah hun bol Sergelen general shuu
1 ch muu hel amand oroltsoogui mundag hun dee uug ni
Tumen olon medej baigaa

zochin
zochin
2020-02-12 14:25

Hentiid 2 suudal baihad bolnoo odoo bolood l ybj baigaad irlee

Рок
Рок
2020-02-12 14:42

Дахиад л Билэгт

Зочин
Зочин
2020-02-12 15:06

Хулгайч нарыг дээш нь шидэж яах нь вэ дээ хаашдаа гарахгүй шүү дээ

pizda
pizda
2020-02-12 16:53

p###a

Зочин
Зочин
2020-02-12 19:38

Ёстой ш�##� дэмий сонгууль болох юм байна даа энэ хэдийг дэвшүүлэх юм бол Хульхи Очир хэмээх Дамба-Очир бөх А.Сүхбат бас нэг бөх Цэрэнпунцаг том олигархи Чойжилсүрэн МСС-ийн Парламент дахь бие төлөөлөгч Л.Энх-Амаглан... Солонгос Польш зэрэг орнуудад боолын хөдөлмөр эрхэлж байгаа хөөрхий хэдэн Монголчуудаа сонгогдох эрхийг хассан зэрлэг-харгисууд бол энэ хэд шүү дээ Гэтэл тэр хэд нь ядарсан Монголчууддаа хуруу хумсаа хуйхлан маск илгээж байдаг Казиночин хүүхэнчин хар тамхичин хулгайч нарын үүр Ардын нам Ардчилсан намаас нэг ч хүнийг УИХ-д сонгож болохгүй шүү Монгол ахан дүүс ээ !

Зочин
Зочин
2020-02-12 19:58

Ерөнхий зургийг харахад бараг 50 хувь нь их шун�##�тан амбицтан байна. Сонгогч нар ч сайн мэдэж байгаа. Хэрхэн шийдэж дэвшүүлэхийг харна даа. Нэр дэвшүүлэлтээ буруу хийвэл миний тойрогт боломжийн хүн дэвшсэн байсан ч дэмжихгүй. Маш ханатай боломжийн нэр дэвшүүлсэн байв�##� миний тойргийн нэр дэвшигч та�##�агдахгүй байсан ч дэмжнэ

зочин
зочин
2020-02-12 22:40

гурван хүн байна даа бусад нь хэрэг байхгүй

Зочин
Зочин
2020-02-13 00:21

МАН-н хууччуул ихэнх нь өрсөлдөх нь дээ. Олонх болоход эргэлзээтэй. Боловсон хүчний нөөцгүй, з�##�уучууд нэр дэвшихгүй сонгууль болох нуу? Аз мэдэг гээд л архаг гишүүдээ сойно гэжүү. Итг�##� муутай санагдлаа!

Зочин
Зочин
2020-02-13 00:39

Сэлэнгэ хятад Ж. Эрдэнэбат, түүний нуудгай Оюундарь, дарваан Цогоо гурваар л дутав гэж

Дорнод
Дорнод
2020-02-13 09:57

Манай Дорнод лав ЖДҮ- чин Болорчулууныг сонгохгүй.

иргэн
иргэн
2020-02-13 11:17

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН ҮЕД СОНГУУЛЬ СОНИН БИШ БАЙНА.

Зочин
Зочин
2020-02-13 11:27

Бузар лут амьтад амьтад байна ард түмэн мэдэж байгаа байлгүй дээ

Сонгогч
Сонгогч
2020-02-13 20:27

За даа энэ зурагл�##�аас харахад мөн цөөхөн хүн л сонгогдох юм байна даа! Энэ бөхчүүд бол хэрэггүй шүү дээ! 20-30 жил улиг болтлоо суусан нөхдүүд бүрч хэрэггүй! Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Хаянхярваа,Нямдорж,Б.Бат-Эрдэнэ гээд сонгох шаардлагагүй бас бус нөхдүүд олон байна аа! Ард түмэн минь энэ жилийн сонголтоо л зөв хийчихвэл Улс орон минь хөгжинэ Ард түмний амьдр�##� сайжрана! Ялангуяа Хөдөө амьдарч байгаа аав ээж ах дүү төрөл садандаа сайн хэлж Хэнийг сонгох сонгохгүйг хэлж зааж өгөх хэрэгтэй байна!

Зочин
Зочин
2020-02-13 21:01

hovdoos hulgaich, hudalch, hovch, hudaldaachin ene ter l gishuund devshdeg bolj dee, uneheer hoosorson yum baina.

Zochin
Zochin
2020-02-13 22:57

Egee l hedbna shuu dee.MAN kaput boloh yum bna daa, eer oligtoi humuus alga uu?

Зочин
Зочин
2020-02-14 00:05

Эд нарын цаг өнгөрсөн. Оюунэрдэнэ, Даваасүрэн, Хүрнлсүх нарыг зарим хүн дэмжижи магадгүй. Шинэ хүмүүс бол намаа буруу сонгосон байна. Өөр намаас гарна уу гэхээс МАН-аас гарч чадахгүй.

зочин
зочин
2020-02-14 09:05

Хүрэлсүх намын дарга ,ерөнхий сайдаа эдгээр хүмүүс дэвших юм бол сууд�##� авч чадахгүй ээ үүний дотор увсын гурав,хуучин олон жил дэвшсэн настангууд,хөрөнгөтэй гэх з�##�уучууд засгийн газраа огцоруулах гараа өргөдөг Бат Эрдэнэ мэтийн хүмүүс ,арайл өөр хүмүүс хэрэгтэй байхаа,Дахин суд�##�ж гаргасан нь дээр байхаа ,эсвэл дамтлаад байдаг юм уу

Банзрагч
Банзрагч
2020-02-14 09:05

Хүрэлсүх намын дарга ,ерөнхий сайдаа эдгээр хүмүүс дэвших юм бол сууд�##� авч чадахгүй ээ үүний дотор увсын гурав,хуучин олон жил дэвшсэн настангууд,хөрөнгөтэй гэх з�##�уучууд засгийн газраа огцоруулах гараа өргөдөг Бат Эрдэнэ мэтийн хүмүүс ,арайл өөр хүмүүс хэрэгтэй байхаа,Дахин суд�##�ж гаргасан нь дээр байхаа ,эсвэл дамтлаад байдаг юм уу

zochin
zochin
2020-02-14 12:26

ED NARAAS GARAX 2 3 L XUN BNA BUSAD NI GARAXGUI SHINE XUMUUS MANAN-AAS OOR NAM SONGOX XEREGTEI SHUU

Ах
Ах
2020-02-14 15:40

Эд нар дотор нэг ч хэрэгтэй хүн �##�га!!! Ингэх юм бол МАН пиздец болно!!!

Ман-ын гишүүн
Ман-ын гишүүн
2020-02-14 15:44

Прогнозоор гарахгүй хүмүүс байна. Ховдоос Батнасан л яах бол нөгөө 2 бол сураггүй шүү дээ.Тендер юу л байна Бямбацогт л авдаг. Аймгийн МАН-ыг өөрийнхөө компани гэж ойлгодог тул МАН-ын гишүүдээс дэмжлэг маш муу.
Сүхбаатараас Улаан лав гарахгүй.Тэгээд ч аймгийн АН-хантай ялангуяа Батсуурьтай дотно болохоос сонгогчид түүнд сонин биш.
Төв аймгийн 3 бас гарахгүй. Булганаас Бат-Эрдэнэ гарахгүй нөгөө 2 бол бас ч горьдлого байж магад бусад аймгуудаас ч мөн адил 23 хүн л горьдлоготой харагдаж байна даа

очин
очин
2020-02-15 12:32

MONHBAATRIIG DEMJIIJ BA. HOWSGOLD TOIROGTOO MASH IH ZUILIIG AMJUULSAAN. OLON YUM YRIAD USCHEED BGAAGUI HUN. JDU MET ARD IRGEDIIN MONGOTEI OROOTSOLDOOGUI. YAHAW IREH JILUUDED ILUU IDEWHTEI BOLNO GEJ JHULEEJIIN.

Зочин
Зочин
2020-02-15 18:51

orhond 3 Bat devshvel 2uulaa l unana daaa. arai shine nyyr tsarai ni Baterdene yum. harin Bat-Enkh bol hatuu boortsog shyy. 10 garui jil l Orhong usalj bgaa. zangaragtai eriin huih gj yridag yum bileee. TBB ni ch ard tymend taalagdsan heregtei ajluud hiisiin bn leee. harin Batlut tsenzuurgui d aluulsan daa.. tehdee hiisen yjmtai hyn.

Зочин
Зочин
2020-02-18 11:11

Ээдээ Монгол ахан дүүс минь ахиж гэндэн араараа тавиуоав даа Энэ хэд гарах л юм бол Монгол сайхан эх оронд минь юу ч өөрчлөгдөхгүй шүү Бод тунгаа

Zocvhin
Zocvhin
2020-02-20 12:11

Hobdod Tsozolmaa shig hereggui hun baihgui shuu. Suhbaatar duuregtee ochij dungee tabyulaad zamaaraa bolson ni deer.

Zocvhin
Zocvhin
2020-02-20 12:14

ingej debshuulbel tanai nam suudalgui hotsorno shuu Erunhii saidaa

Zocvhin
Zocvhin
2020-02-20 12:15

Bugd z##l

Зочин
Зочин
2020-02-20 16:18

zaluu enhbayar iig demjiij ba. toirog oldohgui ba gejuu. iim zaluudaa ogoochee

lvghff
lvghff
2020-02-25 08:29

6 hun l bn busdiig ni barag huuus songohgui bh

Зочин
Зочин
2020-02-25 17:46

НЭГ Л БИШ ЭЭ

Zchin
Zchin
2020-02-26 14:38

Dahin devshij boloh hoer gurvan l baina.

Зочин
Зочин
2020-03-03 10:36

Даваасүрэн шиг нам дамжиж биеээ үнэлдэг хогийн хулгайчийг хөвсгөлийн ард түмэн сонгохгүй байлгүй дээ

SU ah
SU ah
2020-03-03 17:27

ZA Mongolchuud mini nuguu MAHAH giinhan seruun zuudleed ehellee. Ted serj martdag humuus gedgiig ungursun 30 jiliin tuuh haruuldag.MAHAH g dahin songohgui gesen mongol tumnii erh ashig baigaa gedgiig bid sain medej baigaa.

Man-n gishuun
Man-n gishuun
2020-03-07 20:03

Ѳвѳрхангайд Ждү..чин Содбаатар ирж Нам �##�ав аа.

Зочин
Зочин
2020-05-09 13:24

Хуульч Б.Энхбаярыг дэмжинээ. Сонголтгүй сонгууль болвол сан�##�аа өгөхгүй шүү новшнуудаа

Холбоотой мэдээ

Back to top button