ЭДИЙН ЗАСАГ

БАЙР СУУРЬ: Коронавирусийн улмаас ирэх сард экспорт, импорт ТЭГ ЗОГСОЛТ хийнэ

-МОНГОЛ УЛС НООЛУУРААРАА ЖИЛД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛДЭГ. ЭНЭ ЖИЛ МАЛЧИД ЭРСДЭЛД ОРОХ НЬ-

Эдийн засагч Д.Ангар:

Хятадын эдийн засгаас хамааралтай улс орнуудын жагсаалтыг манай улс тэргүүлж байгаа. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр нүүрсний тээвэрлэлт зогссоноос болж 200 орчим тэрбум төгрөгийн орлого тасраад байгаа гэсэн. Энэ дүн, хохирол цаашид улам нэмэгдэнэ.

Үүнээс гадна нэг эрсдэл бий. Энэ нь гурав, дөрөвдүгээр сард малчид ноолуур борлуулалтын цагаар эрсдэлд орно.

Монгол Улс ноолуураараа жилд нэг их наяд буюу 400 сая ам.долларын орлого олдог.

Хятадын ноолуурын үйлдвэр коронавирус дэлгэрсэн Ухань хотын ойролцоо оршдог юм билээ, газар зүйн байршлын хувьд. Тиймээс энэ жил ноолуурын үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэх нь гэж бодож байна. Энэ жилийн ноолуурын үнэ орж ирэхгүй бол улс орныг хамарсан нилээн том хямрал нүүрлэнэ.

Нүүрс, ноолуур хоёрын эдийн засгийн ялгааг маш сайн ойлгох ёстой. Нүүрсний экспортийн мөнгө татвараар дамжин төсөвт шингэдэг. Тухайлбал, МАК, Өсөх зоос, Таван толгой, Энержи Ресурс зэрэг том компаниуд нүүрс олборлолт, экспортоос олсон татвараа улсдаа төвлөрүүлдэг. Харин ноолуурын орлого нь эдийн засагтаа жигд шингэдэг мөнгө. 21 аймгийн малчдын өрхийн орлого болж банкны, зээл лизинг, сургалтын төлбөр, бараа таваарын худалдан авалт болж хувирдаг. Тэгэхээр нүүрсийг бодоход эдийн засагтаа жигд шингэдэг зүйл нь ноолуур юм.

Тиймээс ноолуурын орлого зогсох нь нүүрс зогссоноос илүү өрхийн эдийн засагт шууд нөлөөлнө.

Харин нүүрсний орлого өнөө маргаашдаа Дорж, Дулмаагийн өрхийн орлогод шууд нөлөөлөхгүйгээрээ ялгаатай. Ийм том хоёр эрсдэл харагдаж байна. Бид нүүрсээ л яриад, ноолуураа ерөөсөө ярихгүй байна.

-2014 ОНООС ХОЙШ АНХ УДАА ИМПОРТ ЭКСПОРТООСОО ДАВЧИХЛАА. ЭНЭ ЯАВЧ САЙНЫГ ДАГУУЛАХГҮЙ-

Сангийн дэд сайд асан, “Хас”-ын Ч.Ганхуяг:

Манай улсын гадаад худалдааны 90 гаруй хувь нь Хятадтай шууд холбоотой. Хил хаагдсанаар бизнесийн нөхцөл байдал хүндрэлд ороод байна. Наймаачдын ихэнх нь цагаан сарын үеэр орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлдэг. Нарантуул гэлтгүй жижиг дэлгүүрүүд ч тэгдэг. Наймаачид банканд болоод банк бус санхүүгийн байгууллагуудад өртэй. Бараагаа татах гээд зээл авчихсан. Тэдгээр өр, зээлтэй хүмүүс хэцүүдэх нь. Мөн ууцны борлуулалтдаа найдаад хонио нядлаад бэлдчихсэн малчид асар олон бий. Хамгийн наад захын жишээ энэ.

Цаашлаад зэсийн борлуулалт муудчихлаа, автомашины үйлдвэрүүд хаалгаа түр барьж байна.

2014 оны есдүгээр сараас хойш зургаан жилийн дараа манай улсын импорт экспортоосоо анх удаа давчихлаа. Энэ яавч сайныг дагуулахгүй.

Бид бэлтгэлтэй байх, бүсээ чангалах, шинийг эрэлхийлэх ёстой. Яаж даван туулах тухай хэлэлцүүлгийг яаралтай явуулмаар байгаа юм. Засгийн газар нь санаачлагатай ажилламаар байна. Сингапурын тэргүүн маск хэрхэн зүүхийг ард иргэддээ зааж, хэрхэн нэгэн цул болж үүнээс хэцүү бэрхшээлийг даван туулж байснаа санууллаа. Тийм улс төрийн манлайллын алхам манайд дутагдалтай байна. Тэрнээс биш цагаан сар тэмдэглэхийг хориглолоо гээд болчихдог зүйл биш. Урьдчилан сэргийлээд эрсдлийг удирдах ёстой.

Бүх зүйл гацалтад орвол яах вэ. Форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл үүсвэл яах вэ. Тиймээс хаанаас, аль зах зээлээс, юу авах вэ гэдгээ маш сайн тооцоолж холбогдох сайд нар нь шинэ суваг нээх хэрэгтэй гэж бодож байна.

Тэр нь онгоцоор АНУ, Европоос байх нь хамаагүй юм. Түүнээс биш нэг удаагийн сар шинийн баярыг цуцлаад хүмүүсийг гэрээсээ гаралгүй сууж бай гээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ.

-ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛААД ДОТООДЫН САЙН ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

“Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Өлзийбаяр:

Коронавирусийн хориг Монголын битгий хэл дэлхийн эдийн засагт томоохон хохирол учруулж байна. Манайх Хятадын зах зээлээс 93 хувийн хамааралтай. Зэс, нүүрснээс олох мөнгөн урсгал тасалдаж гадаад валют хаагдахад хүрээд байгаа. Валют орж ирэх урсгал хаагдаад байна гэх айдас хүмүүсийн дунд бий болчихлоо. Мэдээж экспорт импортын аль аль нь хаагдана. Аялж байна, хэрэглээгээ нэмж байна гээд бид маш их валют гадагшаа урсгадаг. Нэг талаар энэ хөдөлгөөн буурах эерэг талтай.

Гэвч коронавирусээс үүдэж хил хаасан нь 2015, 2016 оны эдийн засгийн бууралт зогсолтын түвшинд очих болов уу гэж бодож байна.

Одоо зүгээр суулгүй дотоод эдийн засгаа дэмжих хэрэгтэй болов уу.

Өөрөөр хэлбэл судалгаа хийгдсэн дотоодын сайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, өөрсдөө хөдлөх хэрэгтэй байна.

-2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ЗАРДЛАА ЯАРАЛТАЙ ТАНАХ ЁСТОЙ-

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан, эдийн засагч Б.Лхагважав:

Монголын эдийн засагт шинэ нөхцөл байдал буюу “шок” үүсээд байна. Энэ үед улс төрчид маш хурдан арга хэмжээ авах ёстой.

Нэгдүгээр сар, хоёрдугаар сарын дунд үеэс эдийн засгийн бүх үзүүлэлт 25-30 гаруй хувиар унасан байна. Гуравдугаар сард бүр ч унана.

Тиймээс эхний ээлжид УИХ ээлжит бус чуулганаа маш яаралтай зарлаж 2020 оны төсөвт тодотгол хийх ёстой. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчихсан. Үүнийгээ буцаах хэрэгтэй. Мөн сонгуульд зориулсан төсвөө бүгдийг нь татах хэрэгтэй.

УИХ-ын харьяанд Монголбанк багтдаг. Иймд мөнгөний бодлогоо маш яаралтай шийдэх хэрэгтэй. Экспорт импортын аль аль нь унаж байна. Одоогийн эдийн засгийн уналт 1997 , 2009 , 2013 оныхтой адил түвшинд хүрч очлоо.

Тиймээс банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын гэрээг эргэн харах онцгой нөхцөл үүсээд байгаа учир хүүг 50 хувь хүртэл багасгах шаардлагатай байгаа. Эдгээр нь зөвхөн эхний шатны арга хэмжээнүүд юм.

Гуравдугаар сард экспорт тэг зогсолттой болно. Импорт ч мөн ялгаагүй.

Энэ үед нөөцийн эдийн засгийн асуудал сөхөгдөнө. Ийм яамдууд бэлэн байх, ээлжит бус чуулганыг хуралдуулах, эдийн засагтай холбоотой байгууллагууд онцгой комисс ажиллуулах шаардлагатай байна.

Азаар монголчууд өвөлжилтдөө бэлтгэж идэш тэжээлээ нөөцөлж бэлтгэсэн үе таарлаа. Муу хэлэгддэг мал, малчин хоёр биднийг хүнд байдлаас гаргах байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin,
zochin,
2020-02-12 12:03

Mash zuv sanaluud bna. zasgiin gazar havar hetsuudne shuu. Iimd belen myngu taraaj bolohgui.

Цэвэл
Цэвэл
2020-02-12 17:58

Өндөр зард�##�тай одоо болоод байгаа зарим хөрөнгө оруул�##�туудыг яар�##�тай цуцлах арга хэмжээ авах хэрэгтэй жишээ нь сургууль, цэцэрлэг, зам т�##�бай, төрийн байгууллагуудын барилга байгууламжууд, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх мэт харин тэрний оронд гаднаас авдаг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг дотооддоо хөгжүүлэх төслүүдэд яар�##�тай хөрөнгө оруул�##�тууд хийх 10 хоногт 1000 ортой эмнэлэг барьдаг шиг хөдлөхгүй бол тун горьгүй болох нь. Жишээ нь өргөн хэрэглээний гаднаас хамаар�##�тай хүнсний үйлдвэрүүдийг яар�##�тай дэмжих, шинэ төслүүдийг яар�##�тай хөдөлгөх хэрэгтэй. Хувцас хэрэглэл, тансаг зүйлс бол угаасаа мөнгө нь багсаад ирсэн ард олон барагтай иймэрхүү зүйлд мөнгө бага зарцуулах болов уу

M
M
2020-02-13 22:26
Reply to  Цэвэл

????

Нэмэрлэв
Нэмэрлэв
2020-02-12 18:04
Reply to  Цэвэл

Бас эдийн засгийн хүнд үед эрэлттэй болдог засвар, сервис үйлчилгээнүүдийг боловсронгүй болгох хөгжүүлэхэд анхаарах. Тэр дундаа манай в�##�ютийн нөөцийн гадагш чиглэх гол урсг�##�ууд болох нефтийн үнийг буулгах бодлого баримтлах /дэлхийн зах зээлтэй уялдуулан/, машин техник хэрэгслийн сэлбэгийн сервис үйлчилгээний бизнес эрхлэгчдийн бодлогоор дэмжих бусад с�##�бар бол гайгүй болов уу.

Ган
Ган
2020-02-13 10:38

М�##�чид биднийх аврахгүй ээ. Харин ч зуд болоход боохой тарг�##�даг үлгэрээр м�##�чид махныхаа үнийг улам нэмнэ. Өөдгүй, сэтгэлгүй хүмүүс шүү дээ

***
***
2020-02-13 17:52
Reply to  Ган

асууд�##� хүндрээд ирвэл чамд махнаас өөр идэх юм олдохгүй

Обожо
Обожо
2020-02-13 11:20
Reply to  Ган

Үс минь м�##�чдын м�##�аар хүнд үеийг давж ирсэн шүү

Зочин
Зочин
2020-02-13 20:14

Монгол Бас ч сөхөрчихгүй шүү. Бидэнд их юм байна. Ухаан, зохицуулж. Сэтгэ. М�##� минь байна. Хүн болгон шахуу хөдөөтэй шүү дээ. Сайн ярьв�##� нутаг усаа ярьв�##� бүгд хамаатан болдог. Мах гурил 2 байхад их тэснэ дээ. Эрүүл л байх хэрэгтэй. М�##�чид маань ард түмнээ бодолгүй яахав. Аминд орох их гавъяа шүү.

M
M
2020-02-13 22:28

????

oki
oki
2020-02-14 01:00

Өвчин ирэхгүй бол даваад гарч л таараа.Худлаа попорсон хэдэн гарууд

Зочин
Зочин
2020-02-14 08:47

Хас банк орлогоо л бодоод хүмүүс зээлээ төлөхгүй нь гэж өөрсдийнхөө аминчхан бодлоо хэлж байна хэрвээ өвчин гарв�##� олон улсын бүх байгууллага монголд зүглэхгүй ачл�##� жуулсл�##� хаагдана

Gereltuya
Gereltuya
2020-02-14 09:59

Yaraltai nooluuriin uniig usguj m#lchidaas avah arga olohgui bol zeeltei m#lchid hetsuudene ene ni dund davhargiinhan ni yduurna gsn ug shuu dee zasgiin gazaraa yaraltai arga hemjee avj ugnu uu

ооо
ооо
2020-02-14 14:54

урд нь тухайн �##�ыан туша�##� хасаж байсан бол одоо ч тэр хэвээрээ биш, АСАН МАСАГ гаа боливол яасий.

Холбоотой мэдээ

Back to top button