Нийгмийн

Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Замын-Үүд боомтоор /2020.02.11/-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлж, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээг авч түр тусгаарлаад байгаа аж.

БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судлаад ирсэн гэх тус хүний халууныг хэмжихэд 37.4 хэм гарчээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан хамгаалалтанд аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-02-12 10:18

ёо ёо. Яасан ядаргаатай юм бэ энэ хүмүүс чинь . Өвчин гарснаас хойш бүр хил га�##�ь хаасан байхан явсан хүн байна шүү дээ. Наадуулдаа хариуцлага тооцоочээ. Энэ хил га�##�ийнхан юу хийгээд байнаа. Өдөржин �##�баны цари�##�сан юмнууд том том яриад байдаг. Хэдэн төгрөг атгуулаад хилээр гардаг юм байх даа. Цагаан сар хорьж хур�##�даж байхаар хилээ чанг�##�ж арга хэмжээ аваачээ.

зочин
зочин
2020-02-12 10:26
Reply to  Иргэн

харин тиймээ. Амь наснаас илүү туршлага гэж байдаг л юм байхдаа.

***
***
2020-02-12 12:14

энд нь тэгээд масктай хүн байдгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button