МэдээОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Өчигдөр /2020.02.11/ орой 20:00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусийн халдвартай байж болзошгүй сэжигтэй иргэнийг тусгаарлажээ.

Тодруулбал 21 настай иргэн энэ сарын 7-нд /2020.02.07/ Замын-Үүд боомтоос Улаанбаатарт хувийн унаагаар ирсэн байна. Тэрээр өндөр халуурч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс тодруулга авахад, “Халуурсан өвчтөн ирсэн нь үнэн. Гэхдээ эмнэлгээр дүүрэн халуунтай хүмүүс байна. Тэр хүний биеийн байдал хэвийн. Одоогоор өөр илэрсэн шинж тэмдэг байхгүй” гэв.

Баян-Өлгий аймагт сэжигтэй байж болзошгүй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өнөөдөр өдөр 15:00 цагаас Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, тухайн хүнтэй хавьталд байсан хүмүүсийг тусгаарлах, аймгийн зах, ресторан, цэнгээний газар, шашины байгуулагуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах арга хэмжээнүүдийг авах аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button