НИЙГЭМ

Э.Пүрэвжамц: Бэлгийн мөлжлөгт ар гэрийн амьдрал тааруу, хөдөөний охид илүү өртдөг

Өнөөдөр /2020.02.12/-ны өдөр “Архи тамхигүй Монгол” ТББ-ын тэргүүн Э.Пүрэвжамц бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн тухай иргэн хүний байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллага нь залуусын архи тамхины хэрэглээ, түүнийг сурталчлан таниулж буй байгууллагуудтай тэмцэх хүрээнд хэд хэдэн ажлыг хийсэн гэв. Түүнчлэн залуусын ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэлд сэтгэл нь эмзэглэж явдгаа тус хурлаар мэдээлэв.

Албан байгууллага албан тушаал горилогчдийн дунд авилгал хээл хахуухь газар аваад байгаа, залуусаа орон байр, ажлын байраар дэмжихийг төрийн удирдлагуудаас хүслээ.

Мөн охид, бүсгүйчүүдийн бэлгийн мөлжлөг тэр дундаа ар гэрийн амьдрал тааруу, хөдөө орон нутгийн харьялалтай охид үүнд илүү татагдаж байгааг хэлсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон улсын өмчийн 280 орчим зочид буудал, 330 гаруй дэн буудлуудад хяналт шалгалтыг хийх, үүнд үүрлээд байгаа бэлгийн дур хүслээ хангагч залууст зохих хууль ёсны арга хэмжээг авахыг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудаас шаардав.

Үүний золиос болсон охид бүсгүйчүүдэд хандсан ажлыг эхлүүлэх, хүсээгүй жирэмжлэлт, үр хөндөлтийн асуудлыг олон нийтэд танин дэлгэрүүлж, сэрэмжлүүлэхийг мөн хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-02-12 12:43

үр хөндөлд маш муу.эмэгтэйн эрүүл мэндийг сүйтгэж байгаа шүү дээ.түүнээс гадна бэлгийн замаар 11 төрлийн өвчин х�##�дана. бэлгэвч бол 100 % хамга�##��##�т биш.хүний амьдр�##�ыг чанаргүй болгодог элэгний вирусууд хүртэл дамждаг гэхээр аймаар ч юм шиг.за тэгээд ДОХ,Тэмбүү,Заг хүйтэн,Трихомониаз,мөөгөнцөр гээд л хөврөндөө.... ядуу амьдр�##� хэцүү ч юмаа даа

иргэн залруулав
иргэн залруулав
2020-02-12 14:41

Бэлгийн замын өвчнүүд эмчлэгддэг ч гэсэн антибиотикоор эмчилдэг тул бас сөрөг нөлөө нь мөөгөнцөр байдаг иймд мөөгөнцрөөс сэргийлэх эмчилгээ давхар хийх ёстой.Харин энд дээрхи коммент минь хүмүүсийн сэтгэл зүйд эвгүй цохилт болж магадгүй учир з�##�руулга маягаар бичив.Элэгний вирус нь бэлгийн замаар дамждаг гэж дуулсан боловч энэ т�##�аар батлагдсан эсэхийг мэдэхгүй тул заав�##� мэргэжлийн эмчид хандаарай хүмүүсээ.

Холбоотой мэдээ

Back to top button