МэдээЭРҮҮЛ МЭНД

ТЦА-ныхан зургаан настай охины амийг аварчээ

Өчигдөр /2020.02.11/-нд ХӨСҮТ, түргэний тэрэг зургаан настай охиныг Сонгинохайрхан дүүргээс сэхээн амьдруулах тасагт богино хугацаанд амжиж хүргэснээр амийг нь аварчээ.

Тодруулбал, тухайн явдал ид түгжрэлийн үеэр таарсан ч, Тээврийн цагдаагийн хамт олны тусламжтайгаар охиныг ердөө 13 минутад цаг алдалгүй хүргэсэн аж.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Мөрнэрэн Тунсаг өөрийн цахим хуудаснаа, “Хэрэв таван минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Д.Амарсайхан даргатай Тээврийн Цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархсанаа илэрхийлье” хэмээсэн байна.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button