НИЙГЭМ

А.Цэрэнбат: Дарханы замд хохирсон иргэдэд нөхөн төлбөр гаргуулна

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан.

Үүний хүрээнд ЗТХЯ-наас тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван гүйцэтгэгч компанийг шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр хуучин замыг хуулаад орхисон. Гэвч тэдгээр компанийн хоёр нь албан үүргээ цалгардуулснаас өдгөө олон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө нэг бус удаа хохироод байгаа юм.

Иймд “Хэвтүүл хөдөлгөөн”-ний тэргүүн А.Цэрэнбат тухайн замд хохирсон тээврийн жолооч болон ард иргэдийн төлөөлөл болон ЗТХЯ-ийг шүүх хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэнэ гэв.

Тэрээр хэлэхдээ: “Миний бие Дарханы замын хохирогчдын нэг. Энэ замын ажлыг гүйцэтгэхээр хариуцаж байсан компаниуд хахуул авч, хөрөнгийг хувьдаа завшиж байна. Тиймээс би хууль хяналтын байгууллагаар нь шалгуулна гэж бодож байна. Тиймээс тус замд машины дугуй болон амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс бидэнд хандаач гэж хүсэж байна. Бид хохирсон иргэдийг бүртгэж, хохирлыг барагдуулахаар тэмцэнэ. Зам тээврийн яамтай шүүхээр зад үзэлцэнэ” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 17:22

Хохирол гаргаж чадах уу энэ авилгачдаас, үнэндээ замыг б�##�ласан даа, өнгөрсөн зун юу ч хийгээгүй мөртлөө суурийн ажлын мөнгө авсан байх гэж хардаж бна. Бэлэн суурийн мөнгийг завшсан байх

Холбоотой мэдээ

Back to top button