УЛС ТӨР

Ардчилсан намын ХАГАРАЛ задрал руу хөтлөх үү

-АН-ЫН ДОТООД ХАГАРЛЫН НЭГ ШАЛТГААН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ГАР БАРЬСАН ЯВДАЛ-

АН-ын дотоод хагарал туйлдаа хүрч, тогооноосоо хальсан нь айсуй сонгуульд ихээхэн тушаа болох нь. С.Эрдэнэ тэргүүтнүүд, Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, тус намын ҮБХ-ны гишүүд, Н.Алтанхуяг гэсэн дөрвөн ч хэсэгт хуваагджээ. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын задралаас АН-д том ан цав үүссэн.

Одоо бол АН-ын хагарлын гол эзэн нь Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл Засгийн газартай, Ерөнхий сайдтай ханцуйн дотроо гар барьсан нь АН-ын удирдлагуудад таалагдаагүй. Шинэ хагарал чухам энэ цэгээс эхлэлтэй гэж хэлж болохоор.

-З.ЭНХБОЛД С.ЭРДЭНИЙГ “ЖИЙЖ”, З.НАРАНТУЯАГ ЗҮТГҮҮЛНЭ-

Одоогоор АН-ын дарга С.Эрдэнэ, ЕТГ-ын дарга З.Энхболд нар элэг, бөөр лүүгээ жийлцэж буй. Өөрөөр хэлбэл АН гэх намын толгойд хэн нь үлдэхийн төлөөх тэмцэл энэ хоёрын дунд ид өрнөж эхэлсэн гэхэд болно. 2016 оны сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн З.Энхболд С.Эрдэнэд тамга тэмдэгээ шилжүүлэн тайзнаас бууж байв.

Харин 2020 оны УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед З.Энхболдод нам шиг нь хэрэгтэй зүйл байхгүй. Тиймээс тун удахгүй албан тушаалаа өгөөд намын дэд даргаар ирэх туйлын их сонирхол өвөртөлж суугаа нэгэн.

Гэтэл тэрбээр С.Эрдэнэтэй түнжин тун тааруу. Иймд С.Эрдэнийг явуулж, оронд нь УИХ-ын гишүүн З.Нарантуяаг зүтгүүлээд эхэлсэн гэх яриа хөшигний ард хөвөрч эхэллээ.

З.Нарантуяагийн хувьд З.Энхболдын улс төрд гаргаж ирсэн хүн. УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай.

Харин З.Энхболдын довтолгооны эсрэг С.Эрдэнэ хариу арга хэмжээ авч сонгуульд бэлдэх штабыг байгуулж Л.Болдын туслахаар ажиллаж байсан Баттулгыг тавьсан гэж сэтгүүлчид хүртэл илээр бичих болсон.

З.Энхболд сонгуулийн өмнөх багаа бүрдүүлж суугаа. Түүний хэвлэлийн албаны дарга хүртэл УИХ-ын сонгуульд горилохоор бэлтгэж яваа. Ерөнхийдөө З.Энхболд өөрийн гэсэн фракциа бэлдэж, өргөн бүрэлдэхүүнээрээ намдаа орж ирэх сонирхолтой.

-С.ЭРДЭНЭ ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮДЭЭ ТАНГАРЧ ЭХЛЭВ-

Ийн Ардчилсан намын далд зодоон хагарал задрал руу тун ойрхон дөхөж байна. Хажуугаар нь С.Эрдэнэ Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийг ч тангаран тийрч, гомдоогоод байгаа.

ҮБХ-ны гишүүд нь С.Эрдэнэд гомдоллосон, хорссон утга бүхий яриа хэвлэлүүдэд өгөөд эхэлчихсэн.

-Д.ЭРДЭНЭБАТЫГ Д.ТОГТОХСҮРЭНТЭЙ ЦУГ “ЗОЛИОСОНД ГАРГАВ-

Шатрын хөлгөөс Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарыг түлхэн гаргах шиг амархан зүйл хэн нэгэнд байсангүй бололтой. Өнгөрөгч нэгдүгээр сарын дундуур МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нарын гишүүд Австралийн казинод тоглосон гэх хэрэгт нэр холбогдсон билээ. Тэдний зураг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан.

Эцэст нь тоглоогүй, судалж явсан гэх тайлбар хийгээд асуудлыг намжаасан байдаг. Гэвч ирэх сонгуулийн хангалттай том чөдөр тэдний хөлийг дөнгөлсөн.

Тоон дотор үсэг гэдэгчлэн, МАН-ын багт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат багтаж явсан явдал сондгой болоод содон байв. Ерөнхийдөө тэдний казинод зогсоо зураг дэлгэгдсэн нь зохион байгуулалттай ар хударгадалт гэх яриа хөвөрсөн. Үүнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цуг Д.Эрдэнбатыг зангуу үмхүүлж, золиосонд гарчихав гэдэг асуудал байгаа юм.

-Н.АЛТАНХУЯГ НАМЫНХАА 50 ХУВИЙГ АВАХ САНААРХАЛ ӨВӨРТӨЛЖ СУУГАА БОЛ Э.БАТ-ҮҮЛ С.ЭРДЭНЭ, З.ЭНХБОЛД ХОЁРТОЙ ҮЗЭЛЦЭЭД НАМД ОРОХ ЗАВГҮЙ СУУНА-

Нэгэн цагт АН-ын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Н.Алтанхуяг одоогийн удирдлагуудынхаа эсрэг үгийг дайж, намаа цэвэрлэхээ мэдэгдэж хэвлэлээр хэдэнтээ орилсон. Тэрээр намынхаа 50 хувийг авах санаархалд автаж яваа гэгдэх.

Харин Э.Бат-Үүлийн хувьд АН-д орох зай нэгэнт үлдээгүй. Тусдаа нам байгуулсан шиг ээ л яваа. Тэрээр сүүлийн үед С.Эрдэнэ, З.Энхболд хоёрын хоёулантай нь түнжин хагарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Бат-Үүлийг өөрийг нь гүтгэлээ гэж гомдол гаргасан. Тэр шүүхээр үзэлцээд тун ч завгүй сууж буй билээ.

Ардчилсан нам гэгдэх том намын дотоод хагарал нэг иймэрхүү өрнөж байна. Тэд хагаралтайгаа 2020 оны сонгууль угтвал ямар үр дүнд хүрэх нь мэдээж ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-13 10:09

Анх буруу дарга сонгосон шүү

Зочин
Зочин
2020-02-13 20:29
Reply to  Зочин

Zi baigaa gazar heruul hulgai tasrahgui

Зочин
Зочин
2020-02-13 20:18
Reply to  Зочин

Юун хагар�##� З.Энхболд ажлаа өгч Эрдэнээгийн ахлах зөвлөхөөр ажиллахаар болсон. Ял�##�т

Зочин
Зочин
2020-02-13 12:38

An tarval taarna

Хаэ
Хаэ
2020-02-13 16:29

С.ЭРДЭНИЙГ АН-ЫН ДАРГААС АВЧ ХАЯЦГАА

Сайнжаргал
Сайнжаргал
2020-02-13 23:59

Монгол төрийг олон жил төвөргөж бушнуулсан энэ хархнууд ЗЭнхболд Эрдэнэ, Алтанхуйг, Эрдэнэбат, Батүйл, Нарантуяа бүгд �######�ах хэрэгтэй. Жинхэнэ манан гэдэг чинв энэ шүүдээ. Дахин бүү горьд

МАНАН зайййййллллл
МАНАН зайййййллллл
2020-02-14 00:30

АН ер нь л �######�. . . Хэн нь ч Монголын төрд хэрэггүй.
МАН-тайгаа цуг �######�аарай. . . .

зочин.
зочин.
2020-02-14 17:56

АН ямарч улс төрийн нэгдэлгүй ,тэднийг нэгтгэх үзэл бодолын нэгдсэн жанжин шугамгүй, зөвхөн баяжих ,хөрөнгжих сонирхолоор нам нэрийн дор нэгдэж үйл ажилгаагаа явуулж байсаны үр дүн ийм байд�##�д хүргэсэн.Эрдэнээг даргаараа хүлээн зөвшөөрдөг хүнийг гишүүн гэж үздэг нь үүний бат�##�гаа юм.Ямар ч эрүүл саруул ухаанаар боддог хүн энэ хүний үйл ажилгаа ,зэрлэг занг зөвшөөрөн дагахгүй.

Зочин
Зочин
2020-02-15 07:06

АН ынхныг дотроос нь гаднаас нь хагар�##�дуулж чаддаг чадвар МАН д 1996 онд яаж бутаргаж чадлаа.2016 онд АН нэг гайгүй сонголт авсан ч тодоодын муу хүмүүс,гадны бодлоготой явуулгаар зад�##�ж чадсан.Үүний гол буруутанг Элбэгдорж гэдэг.Энэ үнэнүү? Үүнд тэр хүн өөрөө маш сайн нотлогоотой тайлбар хийх байх�##�даа.Элбэгдоржийг тэр үед болж өнгөрсөн муухай болгоныг зохион байгуулсан гэжАлтанхуяг мэтийн хүмүүс нотолдог.Оюу толгой,Эрдэнэтийн 49 хувь,Засгийн газрын огцролт зэрэгт түүнийг буруутгаж хууль хян�##�тын байгууллагын �##�дааг түүнд тохож олон улсын нэр хүндтэй том уулү�##�т АСЕМ аас их мөнгө идсэн,бүр с�##�хитын мөнгөний ордоны хуйв�##�даанд орлцсон мэтээр яригддаг.Цаашилв�##� 30 саяаар байр авсан ч гэх шиг.Энэ бүхэнд хэн хариу өгөх бол.Тэрээр бас Сайханбилэг шиг хэлмэгдүүлэлтэнд өртөнө гэж айгаад наашлахгүй байна үү?Харж л байядаа.

zichi
zichi
2020-02-15 09:01

zi erdene 2 baigaa tsagt vrgelh hervvl har energi bna

erka
erka
2020-02-19 14:50

hohino ardchilsan nam buruu huneer darga tabisan ene songuulid ardchilsan nam dalaaraa tseber tabiulnaa harj baigaarai banga emgen shig helchhie erdeneeg ymar darga gedeg um ooriin ezemshiliin bairaa namda tureeseer shahchhaad ichehgui namiin darga geed ybdag ene nam hedch hubaagdab hurdan songuuli bolood ene namiig ter chigeerne archij hay

Батхүү
Батхүү
2020-03-02 18:54

Ер нь ан намаас элвэгдорж сайханбилэг баярцогт эрдэнэ болон ардчил�##� нэрээр төрииг самарсан нөхдүүдээс хууль зүйн үүднээс хариуцлага нэхэж э

Холбоотой мэдээ

Back to top button