ДЭЛХИЙМэдээЭнтертайнмент

Линдси Лоханы нууцлаг найз залуу хэн бэ

Өдгөө 33 настай жүжигчин Линдси Лохан (Lindsey lohan), хар тамхи болон согтууруурах ундаанд хэт автсанаас болж, эмчилгээ хүртэл хийлгэж байсан. Үүнийг эс тооцвол, түүний дуулиант амьдрал өнөөг хүртэл нам жим байсан гэхэд болно. Харин сүүлийн үед жүжигчин бүсгүйн нууцлаг шинэ найз залуугийн тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаснаар тэрээр олны анхаарлыг өөртөө дахин татаж эхэллээ..

Энэ сарын зургааны өдөр /2020.02.13/ жүжигчин бүсгүй, өөрийн эгч Алиана болон хэсэг найзуудын хамт зугаацаж яваад Инстаграм дээр дараах тайлбартайгаар эл зургийг нийтэлжээ.

Эгч Алиана болон найз залуутайгаа өнгөрүүлсэн гайхалтай үдэш байлаа” хэмээх тайлбартай байсан аж. Удалгүй түүний доор нэгэн хэрэглэгч, “Яг аль нь найз залуу чинь юм бэ?” гэсэнд өөр нэг хүн “Тэр хар хүрэмтэй залуу мөн үү?” гэсэн жүжигчин бүсгүй, зургаа даруй устгажээ.

Гэвч хурц хараатай, овжин шүтэн бишрэгчид нь хэдийн зургийг нь хадгалаад амжсан байна. Бүсгүй энэ тухай хэвлэлд ямар нэг тайлбар өгөөгүй билээ. Тэгвэл түүний сошиалд юу гэж нийтлэхийг хүлээх л үлдлээ.

ЭХ СУРВАЛЖ: https://hollywoodlife.com/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button