НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Баян-Өлгийд тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Баян-Өлгий аймагт тусгаарласан уг иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу ковид-19 вирусийн халдвар илрээгүй байна. Тус иргэн хоёрдугаар сарын 05-нд Монгол улсын хилээр 48 хүнтэй автобусаар орж ирээд Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт хоёр хоноод хоёрдугаар сарын 07-нд 40 хүнтэй автобусаар Ховд аймаг руу явсан. Замдаа Булганы Сансар сум, Ховдын Дарви суманд тус тус зогсож хооллосон байна. Ийнхүү тус иргэн Ховдод байрлах зочид буудалд хоёр хоноод, Баян-Өлгий аймаг руу дөрвөн хүнтэй таксинд суун очсон.

Үүний дараа иргэнд халуурах, ханиалгах, булчин өвдөх, гэдэс гүйлгэх зовуур илэрч яаралтай тусгаарлагдсан юм.

Я.Буянжаргал: "Тухайн иргэн бүх зовуур, явсан замаа бидэнд мэдээллээгүй. Үүнийг бид таксины жолоочийг нь хайж, автобусанд байсан 40 хүнийг нэр усаар нь хайсны дараа бүх хүнд зөвлөгөө өгсөн. Зөвхөн энэ тохиолдолд бид Ховд, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Төв аймгийн эрүүл мэндийн салбаруудыг ажиллуулсан. Ингэж хүндрэл учруулмааргүй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button