НИЙГЭМ

“COVID-19”-ийн талаарх хуурамч мэдээллийг HASHTAG ашиглан мэдэгдэх боломжтой

Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт тавьж эхэлсэн бөгөөд цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.

Иймд иргэн та цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байж үндэслэлгүй мэдээллийн талаар цаг алдалгүй мэдээлж, хамтран ажиллана уу.

Жич: Хуурамч мэдээлэлд дараах “hashtag” ашигласнаар бид нарийвчлан нягтлах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button