НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Хүний бие дэх угаарын хийг хэмжих багажтай боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 382 тоот “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор Угаарын хийн хордлогын оношилгоо, эмчилгээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай дөрвөн төрлийн багажийг худалдан авахад 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.14/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний бие дэх угаарын хий хэмжигч багажийг хүлээлгэн өгчээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өдөрт дунджаар 10-20 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандан зөвлөгөө авч, эмчилгээ хийлгээд гардаг. Угаарын хийн хордлогын уршгаар монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн төвүүд иргэнийг угаарын хийн хордлого авсан эсэхийг шалгах, нотлох төхөөрөмжтэй болж байна" хэмээв.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button