НИЙГЭМ

30 байршилд гарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоожээ

Ковид-19 вирусийн халдварт өвчин гарсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” шийдвэрийг /2020.02.12/-ны өдөр гаргасан.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байгаа тухай мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болон сурталчилгааны хаягт самбарыг татан буулгаж, таслан зогсоосноор хяналт шалгалт үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button