Коронавирус ба Хойд Солонгос: Тэд нуув уу, халдвар илрээгүй гэдэг нь үнэн үү

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдээд буй энэ нөхцөлд тоталитар дэглэмтэй цөөн улсуудын нэг болох Хойд Солонгос ямар нөхцөл байдалтай байгаа нь сонин. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд нь төрийн мэдэлд, “амаа үдүүлсэн” хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, дотоодод өрнөж буй үйл явдлуудаа гадаад ертөнцөд тун бага алддаг Хойд Солонгост халдвар дэгдсэн эсэх нь өнөө хэр тодорхойгүй байна.
ХАЛДВАР ИЛЭРСЭН, ЭСВЭЛ ИЛРЭЭГҮЙ
БНХАУ-тай 930 миль хилээр хиллэдэг Хойд Солонгосын хувьд халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байгаа юм. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тус улс нь шинэ коронавирусээр халдварласан өвчтөнийг илрүүлэх, оношлох чадамжтай гэдгийг мэдэгдсэн.
Нөгөө талд эрх баригчдын зүгээс одоогийн байдлаар нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй хэмээж буй. Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд хэд хэдэн жигтэй баримтыг дэлгэсэн. Тухайлбал, шинэ коронавирусээр өвчилсөн дор хаяж хоёр иргэн тус улсад тусгаарлагдаад буй гэдэг мэдээлэл Чосүн Ильбо сонинд нийтлэгдсэн. Мөн Донг-ба Ильбо сонин халдвар авсан иргэнийг хөл хорио зөрчин нийтийн халуун усны газар үйлчлүүлж байхад нь баривчилж, шууд буудан хороосон талаар бичсэн юм.

ГАДНААСАА ИЙМ ХАРАГДАНА
Хойд Солонгосын эрх баригчид БНХАУ-тай хиллэдэг хилээ нэгдүгээр сарын сүүлээр хаасан билээ. Бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хэрнээ бараа, таваарын экспорт, импортод хязгаар тавихгүй гэдэг байр суурийг гадаад ертөнцөд илэрхийлсэн. Түүнчлэн амны хаалт, гар ариутгагчийг урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, албан хаагчиддаа өдөр тутам хэрэглүүлж байгаа хэмээж, үүнийгээ батлах хэд хэдэн гэрэл зургийг цахим орчинд байршуулаад буй.

ХАЛДВАР ДЭГДВЭЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ ГЭСЭН АСУУДАЛ ЯРИГДАНА
АНУ-ын зүгээс Хойд Солонгост эмнэлгийн тоног төхөөрөмж, урдьчилан сэргийлэх хэрэглэгдэхүүнээр тусламж үзүүлж чадна гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэдний хувьд эл тусламжийг хүлээж авах эсэхээ хариу мэдэгдээгүй байгаа.
Шинжээчдийн тооцоолж, гадны сайтуудын бичиж буйгаар Хойд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын хүчил чадал асар сул, хөгжил нь хоцрогдмол учир хэрэв вирусийн халдвар дэгдвэл үндэсний хэмжээнд орших уу, эс орших уу гэсэн асуултын өмнө ирцгээнэ гэх.
Нэгт, Хойд Солонгос гадаад ертөнцтэй тун бага мэдээллийг хуваалцаж байна. Хоёрт, АНУ болон бусад орнуудын судлаачид халдвар илрээгүй хэмээн мэдээлж буй нь эргэлзэж байна. Тэд халдварын тохиолдлоо нуув уу, эсвэл үнэхээр сайн ажиллаж байна уу.
Х.ЭРХЭС
Монгол, Хойд Солонгос хоёр адилхан дарангуйл#### тогтсон улс шүү дээ. Нэг нь нэг хүний дарангуйл####д, нөгөө нь авилагч улс төрчдийн дарангуйл####д. Ард түмэн нь хоёул ядуу. Тийм учраас Корона вирус тоохгүй тойрч яваад байгаа юм.