НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Монгол улсад ковид-19 вирусийн халдвар БҮРТГЭГДЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд тархаад буй ковид-19 вирусийн тухай ээлжит мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Монгол улсад бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан.

Гэвч баярын өдрүүдэд вирусийн халдвар тархах магадлалтай хэмээн үзэж цагаан сарын худалдаа бүхий 465 аж ахуй нэгжийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан хүнсний чиглэлийн худалдаа эрхэлдэг байгууллага, хувь хүн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг албаныхан сануулав. Энэ чиглэлээр холбогдох үүргийг өгч хэрэгжилтийг хянаж, иргэдтэй хамтарч ажиллана гэв.

Мөн иргэдийг хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөх, зохиомлоор хүнсний хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав.

ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т. Бадрал: 

“Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгслийг дайчлаад, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна” гэлээ.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button