Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Но” ихтэй МУИС-ийн цахим хичээл оюутнуудыг бухимдуулж байна

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газар болон Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, гуравдугаар сарын 2-ныг хүртэл ЕБС, Их дээд сургууль ба МСҮТ-үүдэд хөл хорио тогтоосон. Харин энэ хугацаанд МУИС, АШУҮИС, ШУТИС тэргүүтэй томоохон их сургуулиуд хичээлээ цахим системээр явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Гэвч зайн сургалт хэрэгжиж эхэлснээс хойш оюутнууд энэ механизмд шүүмжлэлтэй хандаж, хангалттай мэдлэг мэдээллийг олж авч чадахгүй байна гэсэн байр суурийг сошиал оршинд илэрхийлцгээх болсон. Тухайлбал, “МУИС-ийн оюутны албан ёсны нэгдэл” гэсэн Фэйсбүүк группийн гишүүд, “Зарим багш нар хичээлээ явуулахгүй байна, хичээлийн лекцийг татаж авах гэсэн боловч устсан байна” гэх мэт зүйлсийг бичсээр байгаа юм.

Иймд МУИС-ийн зайн сургалтын системд ямар сул талууд байгаа тухайд тус сургуулийн хэд хэдэн оюутнаас товч тодруулга авлаа.

НЭГ ХИЧЭЭЛИЙН БАГШ ОДОО ХҮРТЭЛ ГАНЦ Ч ДААЛГАВАР ИЛГЭЭГЭЭГҮЙ

МУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Х:

“Миний хувьд энэ семестер Физикийн хичээл судалж байгаа. Гэтэл онлайнаар илгээж буй лекцүүдийг гагц бие даан уншсанаар физикийн хүнд ойлголтуудтай танилцахад хүндрэл учирч байна. Лекц ойлгомж муутай байхад маш олон бодлого бодож, тодорхой хугацааны дотор илгээх даалгавар өгч байна. Ер нь зайн сургалтаар шинжлэх ухааны хүнд хичээлүүдийг судлахад маш дутагдалтай талууд үүсэж байна”

МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан Л:

“Зарим хичээлүүдийг зайн сургалтаар судлахад багш нартай харилцан ярьж, практик мэдлэг олж авах боломж дутмаг байна. Мөн зарим багш нар хугацаандаа даалгавраа илгээхгүй байх, эсвэл өгсөн хугацаанаасаа өмнө хаах зэрэг тохиолдлууд ажиглагдсан”

МУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Т:

“Би энэ семестерт зургаан хичээл судалж байгаа. Үүний нэг хичээлийнх нь багш одоог хүртэл ганц ч хичээлийн даалгавар илгээгээгүй, таг чиг байна. Харин нэг нь зөвхөн Youtube орчноос бичлэг үзэх даалгавар өгсөн гэх мэт байдалтай байна. Зарим багш нарыг байршуулсан лекц, материалыг татаж авах гэхээр “Байхгүй” гэсэн тэмдэглэгээ гарчихсан байх юм. Хуваарьт цагтаа байршуулчхаад, буцаан устгаад байна уу, мэдэхгүй. Ийм байдлаар ямар ч хичээлийг хангалттай, төлбөр төлсөн хэмжээндээ судалж чадахгүй юм шиг санагдаж байна”

МУИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан Ц:

“Төгсөх курсийн оюутнуудын хувьд диплом бичихэд хүндрэлтэй байна. Багш нартайгаа холбоо, харилцаатай байж, хийснээ шалгуулах хэрэг гардаг. Гэтэл сиси системээр ингэх бололцоо гарахгүй байна. Түүнчлэн чөлөөт сонголтоор харьяаны бус тэнхимээс хичээл сонгож үзэхэд багш нарыг нь танихгүй учраас холбоо барьж, хичээлээ судлахад төвөгтэй нөхцөл байдал үүсэж байна”

АСУУДАЛ

МУИС-ийн хувьд “СиСи” гэх системээр зайн сургалтаа явуулж байгаа. Багш нар энэ цахим орчинд долоо хоног бүрийн лекцийн материал, хийж гүйцэтгэх ёстой даалгавруудыг нээлттэй байршуулдаг аж. Гэвч зарим материал нь оюутныг татаж авахаас өмнө устдаг. Эсвэл холбоос линк нь ажилладаггүй. Түүнчлэн даалгавар хүлээж авах хугацаа тодорхой бус, эсвэл заагдсан хугацаанаас өмнө даалгавар хүлээж авах цонх нь хаагддаг. Тэр бүү хэл өнөө хэр нэг ч лекц, даалгавар байршуулаагүй багш нар хүртэл мэр сэр байна гэдгийг тэд хэлж байгаа юм.

Нэгдүгээрт, зарим хариуцлагагүй багш нарын үйлдлээс болж оюутнууд харилцан адилгүй байдлаар хичээлээ судлах нөхцөл үүсэж байгаа нь харагдана. Хоёрт, мэргэжлийн, хүнд ухагдахуунтай хичээлүүдийг СиСи системд байршуулсан материалыг уншсанаар ойлгох, өөрийн болгох нь хүндрэлтэй. Гуравт, бүтэн семестерийн төлбөрөө тушаасан эдгээр оюутнууд төлбөрийнхөө хэмжээнд тохирсон сургалтыг авч чадахгүй байдалд хүрч байна.

Хэрэв хөл хорио цаашид дахин сунгагдах нөхцөл байдал үүсвэл бүтэн семестерийн талыг оюутнууд ийм байдлаар хичээллэж, мөнгө санхүүгээр шатаж өнгөрүүлэх үү.

МУИС-ИЙН АЖИЛЧДАД ХЭЛ, СУРАГ АЛГА

Уг асуудлыг албаны хүнээс тодруулахаар МУИС-ийн захиргааны ажилтнуудтай холбогдсон боловч, “Би мэддэг хүн нь биш” гэдэг хариуг хэлж, өөр албан тушаалтан руу чиглүүлж байв. Үүний дээр тус сургуулийн өрөөний дотоод утаснууд удаа дараа хариу өгөхгүй, нөгөөтээгүүр холбогдох албан тушаалтнууд ажлын байран дээрээ байгүй байсан юм. Энэ нь магадгүй МУИС ажилчиддаа цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотой байж болох.

Олон утас дамжсаар Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга Л.Итгэлийг тус зайн сургалтын арга хэмжээг хариуцаж байгаа гэх мэдээллийг авав. Ингээд түүнтэй холбогдоход, “Илүүтэй сургалтын чанартай холбоотой сэдэв юм байна, тиймээс Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуягаас асуусан нь дээр” гэж хариулав. Харин нэр дурьдсан дэд захирал Б.Очирхуяг руу удаа дараа залгасан ч утсаа авсангүй.

Өндөр хөгжилтэй орнуудад ийм системээр сургалтаа явуулах нь хэвийн үзэгдэл. Мөн их сургуулийн оюутнууд багш нараас бүх мэдээллээ хүлээх бус, бие даасан эрэл хайгуул, хөдөлмөрч зан чанарын үндсэн дээр суралцах учиртай нь мөн л дэлхийн жишиг. Нөгөөтээгүүр шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан үүсээд буй нөхцөл байдалд хичээл явуулах хамгийн боломжит хувилбар нь энэ ч байж болох. Гэхдээ энэ хугацаанд сурагчдын эрх ашиг, төлбөр мөнгөний асуудал зөрчигдөж байгаа нь асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-02-18 08:45

Tevcheertei bj bai. Naad hundrel chin erunhii bolobsroliin surguuld ch garch bn. Dan gants bagshiin zugees material tabihr oligtoi hicheel bish boloh ni oilgomjtoi. Nuguu talaas hariu uildelgui amigui hariltsaatai bgaag haa haanaa hetsuug oilgoh heregtei. Onlainaar yum tailbarlana gej bgui.Tegehr karinten duusahiig huleegeed багшийнхаа явуулсн хичээлийг тэмдэглэж аваад бж байхаас яахав

өвгөн
өвгөн
2020-02-18 12:53

Онлайнаар хичээл орно гдэг олон асууд�##� араасаа дагуулж бгаа бх�##�даа. лекцииг ерөнхии ойлголтоор өгсөн бол оюутан хүн түүнииг өөрөө бие даан үргэлжлүүлэн, суд�##�ж үзэх хэрэгтэй бусуу.Ер нь их, дээд сургуулиин онцлог нь тэр шүүдээ. Манай оюутнууд бүгдииг багш л заах ёстой гд ойлгочихсон. Бие дааж, судлахдаа хойрго т�##� харагддаг шүү. Өдөржин ФБ ухаж сууснаас цахим номын сангаар ороод хичээлээ суд�##�ж бгаа нь хэр олон юм блдоо. Зөвхөн багшиин гар харсан энэ хандлага бол өуруу л гж бдож бна.

Зочин
Зочин
2020-02-18 15:08

Ugaasaa tanhimiin surgalt ch gsn ur uguuj n hariltan adilgui bdg. Er n ih deed surguuliin surgalt olon ulsad ch mun adil tsahim helberiig iluud zeh bolson,, ene udaagin yavdal n MUIS ch geltgui buh tuvshnii baiguullaguudad shine bolomj bas sorilt bolj bn. Uuniig mash zuv heregjuulj baigaa MUIS-iin udirdlaga bolon olon zuun bagsh nart talarhah heregtei. Surgalt bol 80 huvi n suraltsagchiin hicheel zutgeleer yavagddag zuil um. Bitgii uchriig n ch oloogui bj harluulah zuil yarina uu. Bas nemj helehed ontsgoi nuhtsul baidal uussen buguud tsahimaar surgalt yavuulah shiidver zasgin gazraas garsan zuil shu

Баярсайхан
Баярсайхан
2020-02-18 15:59

Ганцхан МУИС-ийн асууд�##� бишээ. Боловсролын систем тэр чигээрээ онлайн сург�##�т хийх гэж хичээж байгаа. Нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Дураараа ингэж, хэт сэтгэлийн хөөрлөөр бичиж, ойлгож болохгүй. Дэлхий даяар аймшигт өвчин дэлгэрсэн үед хамгийн түрүүнд эрүүл мэнд, амь насаа л бодож ухаантай байх хэрэгтэй. Юмыг шүүмжлэх амархан. Хүн бүр дор бүрнээ хичээж, аажуу тайван байж хүнд хэцүү үеийг давна шүүдээ

МУИС-ийн жирийн багш
МУИС-ийн жирийн багш
2020-02-18 23:33

Энэ хүнд цагийг хамтдаа эвтэй туулъя. Өвчин, зовлон хэлж ирдэггүй. Багш нар нь боломжоороо хичээлийн слайд, бичлэг, бодлого дасг�##�ыг онлайн байршуулж байгаа. Хорио цээр тавигдахаар хичээл нөхөх, давтлага өгөх хуваарь гарч таарна. Хэн ч бай хүссэн, төлөвлөснөө хийж чадахгүй ийм үед бухимдах нь аргагүй. Ийм хичээнгүй зүтгэлтэй оюутнуудаараа бахархаж байна. Онлайн хичээл танхим дах багш, оюутны амьд харилцааг орлож чадахгүй. Энэ нэг тах�##�ын аюул хурдан дуусч, амьдр�##� хэвийн горимд хурдан шилжиг ээ.

Зочин
Зочин
2020-02-19 06:36

Но ихтэй ч гэх шиг. Битгий солиор. Ганц өөдтэй сургууль МУИС руугаа дайрах юм. Бусад сургууль нь бүр доор байгаа. Энэ сэтгүүлч өарөө МУИС элсэж чадаагүй гар.

Баяраа
Баяраа
2020-02-19 15:43

Яагаад ингээд ганцхан МУИС руу дайраад байгаа юм бэ. Багш нар мэдээж �##�ь болох онлайнаар хичээлээ заах гээд мэрийж, зүтгэж байгаа шүүдээ.

Зочин
Зочин
2020-02-20 11:26

Онлайн сург�##�тад Монгол улс даяараа бэлэн байд�##� муу байна. Ялангуяа оюутнууд сэтгэл зүйн хувьд бэлэн байд�##� муу, бас сурах арга барил муу

Зочин
Зочин
2020-02-20 11:30

Дээрээс нь асуудлыг хэт улстөржүүлж дэвэргэж байна. Ямар хүчин зүйлүүд яаж нөлөөлж байгааг бүхэлд нь харах чадваргүй сенсаац дэгдээгч нар

Холбоотой мэдээ

Back to top button