УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

БАРИМТ: Орон сууцанд амьдардаг дарга ӨӨРТӨӨ түлээ нүүрсний урамшуулал олгожээ

Өөртөө цалин нэмж, урамшуулал олгодог дарга нарын мэдээлэл ар араасаа хөвөрч байна. Хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмэх тогтоолд өөрөө гарын үсэг зурсан гэх шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл энэ удаад Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар өөртөө мөнгөн урамшуулал төдийгүй, түлээ нүүрсний урамшуулал олгосон баримт дэлгэгдээд байна.

Тодруулбал, З.Балдандугар нь оны өмнөхөн 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрсэд өөрийгөө багтаажээ. Уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан байна.

Ингээд ч зогсохгүй түлээ нүүрсний хөнгөлөлт, тусламж авах эмч ажилчдын нэрсийн жагсаалтад ч өөрийнхөө нэрээ хавчуулж амжжээ. Тухайн албан бичигт, “Байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч эмнэлгийн ажилчдын нэрсийг нэгдүгээр “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, “Хамтын гэрээ”-нд заасны дагуу ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаар шагнах эмч ажилчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ.

Улмаар тус эмнэлгийн дарга З.Балдандугар тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын АРВАН хүн тус бүр 80 мянган төгрөгийн урамшуулал авчээ. Харин гэр хороололд амьдардаг гэх бусад эмч ажилчдадаа тус бүр 30 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

Өөртөө урамшуулал, түлээ нүүрсний хөнгөлөлт олгодог З.Балдандугар даргын тухай энд нэмж тодотгоход, тэрээр өнгөрөгч 2019 оны долдугаар сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тус албан тушаалд томилогдсон даруйдаа багагүй хэл амны бай болж байв. Тодруулбал, тэрээр эмнэлгийн эмч, ажилчдыг “Харьяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар хэд хэдэн ажилчдаа халсан байдаг. Эл албан тушаалд томилогдохоосоо өмнө “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 6-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цуг нэр дэвшсэн, түүний гарын хүн гэгдэх мэдээлэл ч цацагдаж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

uurtuu tushaal gargaj boldoggui gedgig meddeggui baij yaj darga boloo ve huurhiiduu.iim l teneg humuustei bolohor uls yaj hugjih ve

өвгөн
өвгөн

ӨӨртөө их хайртай, халамжтай нөхөр бна. Иимэрхүү хүн хогууд төрөөр дүүрэн. Зөвхөн өөриигөө бодогч паразитууд...түй нохойн оронцогууд...Одоо цаана чинь сонгуульд орно гэчихсэн өчнөөн хүн хогууд шээсээ савьруулаад явж бна.

Зочин
Зочин

Ийм л болчихоод байгаа м даа Ил болсон нь энэ нөхөр ийм л өчүүхэн амьтад цаагуур чинь зөндөө Төр засаг нь ард түмэндээ ээлтэй байх гээд ажиллаад байдаг дунд доод шатандаа ээлгүй байдаг ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД УДААШРУУЛААД БАЙЛГҮЙ ХАТУУХАН АРГА ХЭМЖЭЭ АВЬЯ АА ЭМЯ САЙД АА наад хүнээ хөөн зайлуул Дайны хажуугаар дажин гэгчээр эрүүл мэндийн салбарыг шавхайтай хутгалаа наад шуналын тулмаа өөрийг нь шавхайтай хутга

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сарангэрэл ийм л нохойн баасуудаар хүрээлүүлж. сбайгаан өвдөлтэй ,яасан ичиж үхмэр вэ ?!

Матаасчид
Матаасчид

Энэ материалыг нь дотроос нь дэлгэсэн гаруудын нэрс нь ч энэ жагсаалтад нь байна ш дээ, хаха. Бас л байранд амьдардаг гарууд түлээ нүүрсний мөнгөнд нэрээ хавчуулчихаад ичих ч үгүй матаад явж байгааг нь мэдэх юм байна. Жагсаалтад орсон нэрсийн дагуу хэн нь байр орон сууцанд амьдардагийг нь судлаад гаргачихвал илүү шударга болно л доо.

dav
dav

Ner hugarhaar ys hugar gedeg ym . zaluu hun arhag ah naraas virus avchee ingej bolohguidee.

Зочин
Зочин

Арай л дэндүү өлөн дарга уу гуй юу? Гэр хороололынхонтойгоо хүртэл барьцаж нүүрсний мөнгө, бас яахаа алдсан амьдралтай болж 80.000 хүртэл авч байх ямар ичих нүүргүй хүн гэж ийм байдаг байнаа?

Зочин
Зочин

ooriigoo shagnahgui bol hen shag h um b kkkk

Зочинdf
Зочинdf
Reply to  Зочин

hehe

Зочин
Зочин
Reply to  Зочин

hehe

Цуурай
Цуурай

Өөөөө энэ одоо үхлээ үхлээ

Зочин
Зочин

Ёо Ёо системээр солий доо

эх орныг хөгжлөөр ухраасан МАН, АН ынхан
эх орныг хөгжлөөр ухраасан МАН, АН ынхан

СҮҮЛийн 30 жил байсан үйлдвэрүүдийг нь хувьчлал нэрээр устгаж, АВЛИГАЧИД, ЛУЙВАРЧДЫН эгнээг бий болгосон АН, МАН ынханд одоо ИТГЭЛ үзүүлэх хэрэг алга. ӨӨРЧЛӨЛТ гарахгүй. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ сайд нар нь луйварт оролцох ердийн үзэгдэл болсон шүү. ОДОО болно. АН, МАН ыг санаасаа гаргаж хая. ЭХ орноо хөгжүүлэхэд МАН, АН тус болохгүй

Сараа
Сараа

Тушаал нь алдаатай байна Бас Хүний нөөцийн албаны дарга эсвэл үйлдвэрчний салбар хорооны дарга нар нь яагаад зөвшөөрөөд байгаа юм бол... Нягтлан өөрийнх нь байлаа гэхэд арай юмаа

Зочин
Зочин

Хэлэх муу үг ч алга..

Зочинзочин
Зочинзочин

Арай их шунал уу үгүй юу. Алдаг нөхдүүд юм аа. МАНдуулж байна даа. Хаха

Zulaa
Zulaa

Ёстой ОНИГОО цаашаа л юм байна даа! Энэ МАН-АН-гарууд удахгүй зайлахаасаа өмнө өвдөл цөвдөл гэлтгүй гударч байх шиг байна даа! Ард түмэн 2020 сонгуульд идэвхтэй, хариуцлагатай, өөрийн итгэл үнэмшлээр ороорой доо! Саналаа худалдахгүйгээр......

av
av

Emch nart undur tsalin ugch sain ajilluulj ard tumnee eruuljuulj ulsaa avraya.Argagui khamgaalalt yum bish u,muu tsalintai yum chin

Ишдорж
Ишдорж

Ичихээ больцон гөлөг юмаа.....дарга нар нь их урамшуулал аваад ажилчид бол багахан шиг аан....халаач .......сдаг

zochin
zochin

ichij amidraasai. iimerhuu yumnuud l tord gai bolj bgain. ooriigoo uramshuuldag darga nar ih garch irdeg boljee.

Зочин
Зочин

Хүний өмнөөс ичих шиг муухай юм алгаа...

gerel
gerel

oo zaza bayngoliin ganbaatar biluu ediin shunaltai nohortei hamt ner devshsen hamsaatanguud yumuu. tegvel taarsan taar shuiduunuud bn. 2land ni nuursiig ni ogoo. shunal ni baragdahgui.

daagii
daagii

Yamar urubdultei ulun yum be chabaasdaa.

Зочин
Зочин
Reply to  daagii

Би нэг л юмыг гайхаад бна бүх албаны дарга нар нь нүүрс түлээний тэтгэлэг ааа ыас бүх урамшуулал авчихдаг ккккккк

Зочин
Зочин

Нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй хүмүүсийн тархийн угаах амархан байхоо

Зочин
Зочин

Худалаа байлгүй дээ.Үнэн бол хаашаа харж үхнээ.Энэ хүн

Zochin
Zochin

Kk. Naad nuhur chin zugeer muruuruu ajlaa hiij bsan Batjargal dargiig murguj garch irsen hun bna shuu dee. Yun archaagui yum be.

Холбоотой мэдээ

Back to top button