Нийгмийн

Нүүхдээ хаяад явсан эзнээ цөхрөлтгүй хүлээсэн нохой

Гэрийн эзэд нь гэрийнхээ хогшлыг баглаж, машиндаа ачаад явахыг Купид дуудлагатой нохой чимээгүй ажиглав. Учир нь түүнийг эргэж ирээд авах болов уу хэмээх горьдлого тээсэндээ тэр байх.

Пенсильвани мужийн Харрисбург хотын эзэнгүй байшингийн үүдэнд олон хоног эзнээ харуулдан хэвтэх нохойг анзаарсан хөрш айлын Патти Давсон хэмээх оршин суугч, хэвлэлийнхэнд ханджээ. Тэрээр хэлэхдээ:

Хөрш маань нүүхэд эхэндээ би ч бас маш гайхсан. Учир нь гэрийнхээ хогшлыг нямбайлан баглах хэрнээ, ганцхан нохойгоо л орхиод явчихсан. Би тэднийг Купидыг эргэж ирээд авна гэж бодсон ч, тэд нэлээд хэдэн хоног ирсэнгүй. Харин нохой цаг агаарыг үл ажран эздээ хүлээсээр байгаа нь үнэхээр сэтгэл шимшрэм байлаа. Тиймээс тэднийг нохойгоо эргээд авах болов уу гээд хэвлэлд хандсан юм” хэмээжээ.

Сайн дурын амьтан асрах байгууллагынхан түүнийг авахаар очсон ч, нохой огтхон ч хариу үйлдэл үзүүлэхгүйн дээр, гэрийнхээ гадаа хүлээсээр байсан аж. Иймд амьтан асрахын ажилчид гэрийн эздийг эргэж автал, нохойг хооллож бас харгалзаж байхаа хэлсэн байна. Тэд хэлэхдээ:

Хүмүүс амьтан авч, өөрсөддөө дасгачихаад иймэрхүү байдлаар төөрүүлэх, үлдээх тохиолдлууд олон гарч байна. Иймд амьтдыг илүү нухацтай, бас хариуцлагатай тэжээмээр байна гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button