НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ХЭРЭГ: Орон сууцанд амьдардаг байсан хоёр хүний ялзарсан цогцос траншейнаас олджээ

Энэ сарын 16-нд БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баяжих” цогцолборын урд байрлах траншейны нүхнээс оршин суудаг тодорхой хаяг бүхий 38 настай Э, 43 настай Д нарын цогцос биеийн хэсгүүд нь ялзарч муудсан, түүнчлэн түлэгдсэн байж болзошгүй байдалтай олджээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдрийн оройн 20:30 минутын үед “траншейнд хүн нас барсан байна” хэмээх иргэний дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн жижүүрийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн очиж үзлэг шалгалтыг хийжээ. Үзлэгээр 43 настай Д нь тус дүүргийн наймдугаар хорооны орон сууц, харин иргэн Э нь БГД-ийн 22 дугаар хорооны орон сууцанд тус тус оршин суудаг нь тодорхой болсон байна.

НАС БАРСАН ХОХИРОГЧИД ТРАНШЕЙНД АМИА АЛДААД ОЛОН ХОНОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Шалгалтын явцад биеийн зарим хэсгүүд нь ялзарч муудсан, халуун усанд түлэгдэж нас барсан болзошгүй байдалтай байсныг цагдаагийн байгууллагынхан мэдэгдсэн. Үүнээс харахад нас барсан хохирогчид тус траншейнд амиа алдаад олон хоносон байж болзошгүй. Одоогоор нас барагсдын үхлийн шалтгаан болон, нас бараад хэр удсан болохыг илрүүлэх ажил хяналт шалгалтын явцдаа явж байна.

ТРАНШЕЙНД ОРОГНОГСОДЫН ЦӨӨНГҮЙ ХЭСГИЙГ ДУНДАЖ АМЬДРАЛТАЙ, АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮС ЭЗЭЛДЭГ

Иймэрхүү дуудлага мэдээллийн ихэнхийг гэр оронгүй гэх тодотголтой архидан согтуурсан бүлэг хүмүүс траншейны нүхэнд орогнох явцдаа бэртэх, цаашлаад амь насаа алдсан тохиолдлууд эзэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд оршин суух хаягтай, амьдралын боломж бололцоо дундаж хүмүүсийн хувьд ч иймэрхүү хэргүүд мэр сэр тохиолдоод байгааг албаны хүмүүс хэлсэн юм.

ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ ХАРИЛЦАА ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛНА

Тэдгээр хүмүүс архидан согтуурах үедээ олон хоногоор гэрээсээ дайжиж, ингэхдээ жижиг дэн буудлаар хоноглоод, халаасаа тэмтрээд ирэх үед траншейны нүхийг сонгодог байна. Ингэж олон хоногоор гэрээсээ явсаар, хохирогчдын гэр бүлийнхэн нь ч тэднийг тоохоо болих, ирэхгүй олон хоносон ч, араас нь нэхэн хөөцөлдөхөө больж эхэлдэг. Үүнийг цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагаас эрхгүй харж болно. Осол гэмтлийн анхны гэрчээр, тухайн хохирогчтой ямар нэгэн холбоо хамааралгүй тухайн орчмын иргэн тааралдсан байх нь элбэг байна. Иймд цагдаагийн байгууллагын ажилтнууд гэр бүлийн гишүүн бүрээ хаана, хэнтэй уулзаж байгаа болон хэзээ ирэх хугацааг нь тодорхой мэддэг байхыг сануулж байна. Ингэснээр хайртай хүмүүсээ энэ мэт золгүй тохиолдлоор алдахаас сэргийлж чадна.

Эцэст нь иргэн, айл өрх бүр гэр бүлийн эрүүл харилцааг эрхэмлэж чадсанаар санаатай болон санаандгүй байдлаар үйлдэгдсэн олон хэргүүд гарахгүй болов уу. Сэтгэлийн хэт хөөрөл, уур омгоор бүхнийг шийдэх нэг л хором та биднийг амьдын эсвэл үхлийн дараах тамд аваачиж болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

8
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
6 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Taiwan amidarmaar bnaa
Taiwan amidarmaar bnaa

Ar ger ah dvv vr hvvhdeddee gai bolson 2 arhichin vhee l biz hay pisdaa …
Huwhai arhichid bvgd corona tusaad vheesei…
Arhichin buzruud

Зочин
Зочин

Эрэгтэй хүмүүс хаа явж байгаагаа гэрийхэндээ хэлэх дургүй байдаг шүү

Зочин
Зочин

Харин тийн үнэн шдээ хаана хэнтэй архидаж яваагаа хэлдэггүй тэгээд хаана яваагийн мэдээд очиж авах гэхээр уурлаад элдэв янзын үгээр доромжил

Зочин
Зочин

как жаль(((

Зочин
Зочин

Muu gudamnii arhichid tsug uuj bgad deeremdeed nam tsohiod hayaa biz

Зочин
Зочин

та нар хүн юм байгаа юм биз дэ архичин үхээл биз гэнээ тэд бас ар гэр үр хүүхэдтэй хүмүүс шүү дэ чи бас ялгаа байхгүй ингэж үхийг үгүйсгэхгү

Зочин
Зочин

hairtai humuusee gechihjee. Ene hoer geriinhniihee hairiig tatsan humuus bsan bol tend olon honog ylzarch muudaad hewtehgui baan bhdaa.

Зочин
Зочин

niigem ooroo bohir bn bvh zuil yduurlaas vvsej baigaa

Back to top button