ДЭЛХИЙ

Шведийн алдарт “H&М” брэндийн дэлгүүрийг эсэргүүцэгчид нурааж байна

Шведийн алдарт H&M брэнд өнгөрөгч долоо хоногт шинэ коллекцоо танилцуулсан. Тус коллекцод багтсан зарим хувцас, фолволкан дээрх бичгүүд нь арьс өнгөөр ялгаварлах үзэл суртлыг агуулсан, доромж санааг илэрхийлсэн хэмээн үзэж, өнгөт арьст иргэд эсэргүүцэл илэрхийлээд байна.

Ингэхдээ Франц, Өмнөд Америк, Белги зэрэг орнуудад H&M брэндийн нэрийн дэлгүүрүүдийг нураах зэргээр бухимдаж байгаа аж.

Тодруулбал уг брэнд, өөрсдийн гаргасан шинэ коллекцынхоо рекламны зураг авалтанд өнгөт арьст хүүг оролцуулсан бөгөөд түүнд “Ширэнгэн ойн хамгийн дэгжин сармагчин” хэмээх тайлбар бүхий цамцыг өмсгөжээ. Харин өөр нэгэн цагаан арьст жаалхүүгийн цамцан дээр “Амьд үлдэж чадсан эксперт” хэмээх бичгийг буулгасан нь хүмүүсийн жигшил зэвүүцлийг төрүүлээд байна. Эл эсэргүүцэлд өнгөт арьстай олны танил алдартай дуучид ч мөн өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа. Тэдний нэг нь реппер Жей Зи юм.

Уур нь хүрсэн хүмүүс дэлгүүрт идсэн гадилны хальсаа шидэх, лангуу буулгах, нураах зэргээр бухимдаж байгаа аж.

H&M брэндийн зүгээс өөрсдийн хийсэн сурталчилгааныхаа тухай үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсч, байж боломгүй том алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.washingtonpost.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-20 10:40

хэзээний мэдээ тавиад байгаан

Зочин
Зочин
2020-02-22 08:31

Хөгийн2 мэлээ бэлтгэх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button