Нийгмийн

В.Рэнцэндорж: Талийгаачийг согтуу байсан эсэхийг би мэдэхгүй

НЭМЭЛТ: ХОЁРДУГААР САРЫН 20, 11:43 ЦАГТ

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Я.ЭРХЭМБАЯР: ТӨРСӨН ӨДӨР ТЭМДЭГЛЭСЭН ЮМ БАЙХГҮЙ, БИ ЗӨВХӨН АЖИЛДАА АНХААРДАГ

Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнөөс гарч, харих замдаа учир битүүлгээр нас барсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, талийгаач Б-гийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эл хэрэг гардаг өдрийн орой тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржтой нэг өрөөнд хамт байсан гэх тус аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрээр хэлэхдээ:

Тэр өдөр би шөнийн 21:00 цаг хүртэл байрныхаа нэгдүгээр давхрын инженерийнхээ өрөөнд байсан. Утасны цэнэг дууссан тул гэртээ очоод мэдээллээ хянаад, 23:00 цагт зассан. Хийсэн ажлаа танилцуулахаар даргын өрөөнд ортол, талийгаач дотор дөнгөж орж ирсэн бололтой сууж байсан. Засаг дарга миний маскны материалтай танилцаад зураг байхгүй байна гэсний дагуу би залуучууддаа зааварчилгээ өгсөн.

Би энэ ажлыг аваад хоёр сар болж байна. Өмнө нь баяр наадам тэмдэглэсэн зүйлийг мэдэхгүй. Би зөвхөн ажилдаа анхаардаг болохоос дэмий зүйл анхаардаггүй. Би оройны 23:00 цаг хүртэл гэртээ ажиллаж байсан. Тэр өргөн барьсан бичиг энэ тэрийн талаар мэдэхгүй. Талийгаач сайн ажилладаг талаар Алтайн ард түмэн мэднэ. Бид нар харамсаж байна. Нийт хамт олныхоо өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. 


НЭМЭЛТ: ХОЁРДУГААР САРЫН 20, 10:54 ЦАГТ

Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнөөс гарч, харих замдаа учир битүүлгээр нас барсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, талийгаач Б-гийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эл хэрэг гардаг өдрийн орой албан өрөөндөө дуудаж авчруулсан гэх тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрээр хэлэхдээ:

Хуулийн байгууллагынхан надаас энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг авсан. Миний албан өрөөнд юу ч болоогүй. Ямар ч архи байгаагүй, талийгаач согтуу байсан эсэхийг би мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас дотор болон гадна байрлуулсан камерын бичлэгийг аваад явсан. Одоо шалгаж байгаа. Хэрвээ аймгийн Засаг даргын хувьд зөрчил гаргасан гэж үзвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөрдөн байцаалтын үед ямар нэг мэдээллийг тарааж болохгүй гэсэн тул өөр мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.


ЗАСАГ ДАРГЫН ӨРӨӨНӨӨС ГАРАХДАА ХАМТ АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТНЭЭ ДУУДЖЭЭ

НЭМЭЛТ: ХОЁРДУГААР САРЫН 19, 14:50 ЦАГТ

Говь-Алтай аймагт учир битүүлгээр нас барсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б өнгөрсөн шөнө автомашинд нас барсан байдалтай олдсон нь олны анхаарлыг татаад буй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгч бүсгүй Засаг дарга В.Ренчиндоржын өрөөнд оройн 21:00 цагийн орчимд орж, 23:00 цагийн үед гарсан байна. Ингэхдээ гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хамт ажилладаг мэргэжилтнээ дуудаж, машинаар хүргүүлэн, гэр рүүгээ харихаар гарсан аж.

Талийгчийг гэртээ харихад хаалга нь цоожтой байсан тул мэргэжилтэн гэрийнхээ гадаа машинаа асаалттай орхиж үлдээсэн бөгөөд шөнө 04:00 цагийн үед эргэхэд нас барсан байсан гэх мэдээлэл байна.

Засаг даргын өрөөнд талийгаачтай хамт, аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байсан аж.

Бид уг асуудлаар тодруулга авахаар Говь-Алтай аймгийн засаг дарга В.Ренцендорж руу холбогдсон хэдий ч утсаа салгасан байна. Аймгийн ЗДТГ-ын зүгээс уг асуудлаар "Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ав. Бид мэдэхгүй ” гэсэн тайлбар өгч буй юм.


НЭМЭЛТ: ХОЁРДУГААР САРЫН 19, 13.28 цагт

ЗАСАГ ДАРГА В.РЕНЦЕНДОРЖ НАРТАЙ АРХИДАН СОГТУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б нь учир битүүлэг байдлаар амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ

“Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ны өдрийн үүрийн 04.20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ахлах мөрдөгч нарын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас Талийгаач Б-гийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний багийнхан томилогдон ажиллаад байна. Хэрэв талийгч эмэгтэйн үхлийн шалтгаан архидан согтуурсантай холбоотой болох нь тогтоогдвол, тухайн эрх бүхий субьектэд хуулийн дагуу арга хэмжээ авна. Бүх хүнээс шаардлагатай байцаалтыг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутайн асуудал ярихад эрт байна. Хэн нэгнийг хорьж шалгаагүй” гэлээ.


ЭХЛЭЛ: ХОЁРДУГААР САРЫН 19, 12.00 цагт

В.РЕНЦЕНДОРЖИЙН ӨРӨӨНД ХҮН НАС БАРААГҮЙ

2020 оны хоёрдугаар сарын 18-19нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнд хүний амь эрсэджээ хэмээх дуудлага мэдээллийн дагуй аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг шалгагдаж байна.

Хэргийг албаны эх сурвалжийн мэдээллээр ТОДРУУЛБАЛ: Хэрэг гардаг өдөр талийгаач эмэгтэй засаг дарга В.Ренчиндоржын өрөөнөөс гарч явахдаа машин дотроо амь насаа алдсан гэв.

АЛБАН БУС ЭХ СУРВАЛЖУУДЫН МЭДЭЭЛЛЭЭР:

  • Талийгаач тус аймгийн Хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байжээ. Засаг дарга В.Ренчиндорж энэ өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж байсан.
  • Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр бол, Засаг дарга Хүүхдийн байгууллагын дарга бүсгүйг ажлаа өгөхийг шаардаж байсан гэх мэдээлэл байна.

Одоогоор хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 14:04

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БЭСҮД ОВОГТ ВАНЧИГИЙН РЭНЦЭНДОРЖ
1977 онд Алтай хотод төрсөн. Ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол
1985-1995 онд Говь-Алтай аймгийн 10-н жилийн 2-р сургууль
1995-1999 онд Цагдаагийн дээд сургууль
2007-2009 онд Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургууль
2011-2011 онд Хууль сахиулах дээд сургуулийн магистр
2008 онд Польш улсын Караков хотод Нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2013 онд НҮБ-ын “Орон нутгийн засагл�##�ыг дэмжих хөтөлбөр” төслийн Нутгийн удирдлагын сургагч багш
Ажилласан байд�##�
1999-2000 онд Говь-Алтай аймгийн Бугат сумд хэсгийн төлөөлөгч
2000-2003 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст эрэн сурв�##�жл�##�т хариуцсан ахлах төлөөлөгч
2004-2007 онд тус хэлтэст ахлах хэрэг бүртгэгч, ахлах мөрдөн байцаагч
2007-2014 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2014 оноос Аймгийн МАН-ын дарга
2016-2018 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч
2019 оноос Говь-Алтай аймгийн Засаг дарга
Орон нутгийн цагдаа шийдэж чадах уу?????

Зочин
Зочин
2020-02-20 05:13
Reply to  Зочин

Chadahgui e.omno ni olon jiliin omno neg saihan zaluu ooriigoo buudsan bolood ongorch bsan muusain buunii nohod uhej dald oroosoi.tserenbyam

Батаа
Батаа
2020-02-19 20:50
Reply to  Зочин

Чадаж харагдаач. Иим л хүнэнцэрүүд үүсч бий болоод биднийг сүйрүүлж бгаа.

хроо
хроо
2020-02-19 14:47

цагдаагийн e рөнхий газрын энэ нэг авгай олон юм ярих юмм.

xpoo chamd zoriulav
xpoo chamd zoriulav
2020-02-19 14:55
Reply to  хроо

yu gsen ch ugiin

Үнэн
Үнэн
2020-02-19 16:48

Төрийн �##�бан хаагч ажлын байранд архи уусан бол шууд ажлаас нь х�##�на гэж Хүрэлсүх зарлаад байсан. Энэ засаг даргыг ажлаас нь х�##�ах ёстой.

иргэн
иргэн
2020-02-19 20:22

Ийм новшийг томилсон нөхдүүд буруутай. Очиж очиж цагдаа байсан

hnn
hnn
2020-02-19 21:59

unen ch ymu hudalch ymu hunii zovlon jargal deer ulai uzsen heree sheg barhiragchid yutai olshirvoo

ДАЛД ОР
ДАЛД ОР
2020-02-19 22:35

хүүрийн толбо ярьсан тэнэг авгайгаасааа хагацаагүй л байна уу...

bibi
bibi
2020-02-20 10:35
Reply to  ДАЛД ОР

bolij uz

Зочин
Зочин
2020-02-20 01:40
Reply to  ДАЛД ОР

Чи өөрөө д�##�д ор доо. Хүүрийн толбо гээд хуулийн хэллэгээр нь ярихгүй тэгээд хар яриагаар ярихуу �##�баны хүн? Оогий минь

муу мал толбо минь
муу мал толбо минь
2020-02-20 01:34
Reply to  ДАЛД ОР

хүүрийн толбо л гэдэг юм, чи марг�##�дмаар бол Анагаахын шинжлэх ухааны нэршилийг гаргасан хүмүүстэй марг�##�д, муу м�##� дурак чинь юм мэдэхгүй

Зочин
Зочин
2020-02-20 04:14

ugaasaa shvvh dvgnelt hezee vnen gardag bsii.vhsen jvn bosoj vg heleh bish tgd ongoroishdee. huuli bish hahuuli bolson horvoo shvvdee

Зочин
Зочин
2020-02-20 04:15

Хайран сайхан охин????????????.

Зочин
Зочин
2020-02-20 08:15

Гэр нь цоожтой болхоор гадаа нь машиныг нь аса�##�ттай орхисон гэдэг нь юу гэсэн ч үг юм хүн итгэхэд бэрх л юм бна

Зочин
Зочин
2020-02-20 12:52

ГЭР НЬ ЦООЖТОИ БАИЖ БОЛНО ---ХААЛГАА ЦОХИЖ НҮДЭЭЛ НӨХӨР ХҮҮХДЭЭ СЭРЭЭГЭЭЛ ГЭРТЭЭ ОРЧИХНО ШҮҮ ДЭЭ ...... ЯАХ ГЭЖ МАШИНДАА ОРХИВ ААН

зочин
зочин
2020-02-20 13:09

Тодорхойгүй л байна даа. Буруутгахад арай эрт байна .

Алтайн хүн
Алтайн хүн
2020-02-20 13:39

Хэдэн жилийн өмнө хүн зодсон гээд тэнсэн харг�##�зах шийтгэлтэй тэрийгээ дуусгаж бгаад ажилд тавигдах хүн гээд ярьдаг бсан нөхөр бна.

Зочин
Зочин
2020-02-20 15:44

Төв, Ховд, Завхан, Эрдэнэт бол хэрэг �##�гаа тойргоо �##�дъя гэвэл Хүүк эднийг дэвшүүлэх байх.

Иргэн
Иргэн
2020-02-20 16:10

Өөрөө архидаж байсан юм бол яаж мэдэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button