Эгэл бус амьдралЯрилцлага

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Хамтдаа 18 жил гутал засвар ажиллуулж буй, 10 хүүхэдтэй хос

10 хүүхдээ өсгөн, сайн сайхан амьдруулахын төлөө хувиараа хөдөлмөр эрхэлж яваа Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нартай 2020 оны хоёрдугаар сарын 20-нд ярилцсанаа сэргээн нийтлэв.

“10 хүүхэд маань манай хөрөнгө, бид хамгийн баян аав, ээж. Амралтын өдрүүдэд 10 хүүхдийнхээ 200 хумсыг авхаас авхуулаад ажил ундардаг. Ерөөсөө байгаадаа сэтгэл хангалуун амьдрах хамгийн сайхан. Олон хүүхэд тэжээх гэж зүдэрч байна, гутал засаад ядарч байна гэх бодол бид хоёрт огт төрдөггүй” гээд инээмсэглэх тэднийг Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул гэдэг. Тэд хамтдаа Хорооллын эцэст сүүлийн 18 жил гутал засвар ажиллуулж байгаа юм.

С.Эрдэнэтуул 24 насандаа “Алдарт эх”-ийн II, 27-тойдоо I одон хүртсэн. 35 настай түүнийг Одонгийн мөнгөө авахаар очиход нь итгэдэггүй гэнэ. 10 хүүхдээ өсгөн, сайн сайхан амьдруулахын төлөө хувиараа хөдөлмөр эрхэлж яваа тэдэнтэй ярилцлаа.

ОДОНГИЙНХОО МӨНГИЙГ АВАХ ГЭЭД ОЧИХООР НАДАД ИТГЭДЭГГҮЙ

-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Н.Онцгэрэл (Н.О):- Намайг Насанцэцэгийн Онцгэрэл гэдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын уугуул.

С.Эрдэнэтуул (С.Э):- Намайг Сааралын Эрдэнэтуул гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. Энэ жил 35 настай, 10 хүүхдийн ээж.

-Тэгэхээр залуудаа “Алдарт эх”-ийн I, II одон хүртжээ.

С.Э:- Тийм ээ. Би 18 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн. 24 настайдаа “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон хүртсэн. Гурван жилийн дараа “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон авсан. Тэр жилээ тус одонгоор энгэрээ мялаасан хамгийн залуу ээж нь би байлаа. Ер нь 27 насандаа “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон авсан, өдий насандаа 10 хүүхэд төрүүлсэн ээж ховор байдаг юм билээ.

Одонгийнхоо мөнгийг авах гээд очихоор надад итгэдэггүй юм. Банкны теллер нь нэг их том харснаа “Өөр хүнд өгөхгүй ээ. Одонгийн эзнийг нь явуул” гээд гайхдаг юм. Тэгэхээр нь “Үгүй ээ, би өөрөө байна аа” гээд тайлбарлаж хэлэхээр “Ямар сайхан залуудаа олон хүүхэд төрүүлсэн юм бэ” гэдэг.

Н.О:- 10 хүүхдээ дагуулаад гадуур явахаар хүмүүс их гайхдаг. “Бүгдээрээ танай хүүхэд юм уу” гэхээр нь “Тийм ээ” хэмээхэд толгой сэгсэрдэг.

-Хөвсгөл, Улаанбаатар хотод төрсөн та хоёр хэрхэн танилцаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

С.Э:- Ханьтайгаа анх 2001 онд танилцаж байлаа. Жилийн дараа тусдаа гарсан.

Н.О:- Би тухайн үед Улаанбаатар хотод ирж, Сансар хавьцаа гутал засвар ажиллуулдаг байв. Гутал засварчин хийгээд 20 жил болж байна. Мэргэжлийнх биш, өөрөө бие дааж сурсан. Өмнө нь алт, мөнгөний дархан хийдэг байлаа. Ханьтайгаа хамт амьдарч эхэлснийхээ дараа энд (Хороолол) гутал засах болсон юм. Яг энд ханьтайгаа хамт гутал засвар ажиллуулаад 18 жил болж байна.

С.Э:- Манай хүн их гарын дүйтэй. Хийж чадахгүй юм ер нь ховор. Алт, мөнгөний дархан, гагнуур хийчихнэ.

Н.О:- Бид хоёрт хийж үзээгүй ажил ховор. Газрын албаныханд хөөгдөөд зарим үед гутал засвараа ажиллуулах боломжгүй болно. Нэг удаа хань минь жоншинд хүртэл явсан.

С.Э:- 10 хүүхэдтэй болохоор зүгээр суух эрх бид хоёрт байхгүй. Хөдөлмөрлөөд, хөдөлмөрийнхөө үр шимээр хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдарч явна, бид хоёр.

-Гутал засвараа анхнаасаа хамтдаа ажиллуулсан уу?

Н.О:- Сансарт хоёр жил ганцаараа ажилласныг эс тооцвол төдийгөөс өдий хүртэлх хугацаанд 18 жил хоёулаа хамт зүтгэж байна.

С.Э:- Хоёулаа хамт гутал засвар ажиллуулахаар илүү амар байдаг юм. Хань минь гутал засахыг зааж өгсөн.

Н.О:- Жилийн дөрвөн улиралд гутал засах боломжтой нь том давуу тал. Сайн, чанартай засаж чадвал эрэлт ихтэй. Хүмүүс манайхаар үйлчлүүлчихээд “Баярлалаа” гээд сэтгэл хангалуун явахыг нь харах сайхан.

С.Э:- Ёстой тийм шүү. “Би өмнө нь танайхаар үйлчлүүлсэн хүн байна. Өөр гутлаа янзуулах гэсэн юм” хэмээсээр дахин ирэх бүр сайхан.

Н.ОНЦГЭРЭЛ: ӨӨРӨӨ СУРААД, 20 ЖИЛ ГУТАЛ ЗАСАЖ БАЙНА

-Гутал засвар их нарийн мэдрэмж, ур дүй шаардсан мэргэжил. Та хоёр ажлаа хэрхэн хуваарилж хийдэг вэ?

С.Э:- Хань маань оёж, түрүүг нь хаддаг. Би өсгий, өлмийний талыг нь би хариуцдаг.

Н.О:- Ханьтайгаа хамт ажиллах их сайхан. Илүү хөнгөн, хурдан байдаг. Үйлчлүүлэгчдээ ер хүлээлгэдэггүй. Хоёр хүн зэрэг үйлчлүүллээ гэхэд гутлыг нь зэрэг засчихдаг болохоор. Өдөржингөө борви бохисхийх чөлөөгүй ажиллаад гэртээ хариад, хүүхдүүдийнхээ инээж, хөхрөлдөхийг нь хараад ядарснаа мартдаг.

-Өнөө цагт залуус ажлыг их голж, шилдэг болоод байх шиг. Өнгөрсөн хугацаанд гутал засвараас өөр ажил хийе гэж бодон, шантарч байсан уу?

Н.О:- Гутал засвар ажиллуулаад, мэргэшээд 20 жил болчихсон болохоор өөр юм хийх тухай бодол огт төрдөггүй. Дагнаад, тууштай ажиллая л гэж боддог.

С.Э:- Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голдоггүй гэдэг яг үнэн. Бид хоёр ямар ч ажлыг гололгүй хийдэг. Байрандаа засвар хийсэн юм, цэвэрлэгээ хийх үү гэвэл хийгээд л өгнө.

Н.О:- Өнгөрсөн хугацаанд шантрах үе зөндөө байсан. Хамгийн хэцүү нь газрын маргаан. Газрын албанаас өнгөрсөн баасан гаригт бид хоёрыг эндээс нүүхийг шаардсан. Тэгээд бид хоёр тэр өдөр “Нээрэн ТҮЦ ачаад явчихаж магадгүй” гээд санаа зовон, 22.00 цаг өнгөртөл энд байсан. Шөнө нь санаа зовоод нойр хүрээгүй. Маргааш нь 06.00 цагт ирсэн.

ЭНЭ АЖИЛ ЗОГСВОЛ МАНАЙД ӨӨР ОРЛОГО БАЙХГҮЙ

-Өнөөдөр Газрын алба, Баянгол дүүргийн ЗДТГ-тай уулзсан гэж дуулсан. Нааштай хариу гарах нь уу?

Н.О:- Газрын албаны даргад нь өргөдөл бичиж өглөө. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэдэнтэй уулзаж, энэ асуудлаар ярилцсан гэнэ.

С.Н:- Эмэгтэй хүн, эх хүн болохоор бид хоёрын зовлонг илүү ойлгож байгаа бололтой. Ямар ч байсан манай ТҮЦ-ийг энд үлдээх, хэрвээ явган хүний замыг чөлөөлөх шаардлагатай бол тэр ойролцоо нь зөөж, чөлөөлөх талаар ярилцсан гэсэн. Энэ ташрамд С.Одонтуяа даргад баярлаж буйгаа илэрхийлье.

Н.О:- Өнөөдөр сэтгэл жаахан тайвшраад сууж байна. Цагаан сарын дараа л тодорхой шийдвэр гарах бололтой.

С.Э:- Газрын албаныхан ажлаа л хийж яваа. Тэднийг буруутгаж болохгүй. Өнгөрсөн баасан гаригт манай тогийг тасална гэхээр нь “Бид хоёр гутал засвараа ажиллуулж, 10 хүүхдээ тэжээдэг. Хэрвээ энэ ажил зогсвол манайд өөр орлого байхгүй” гээд учирлахад ойлгосон.

10 ХҮҮХДИЙН МААНЬ ЗУРГАА НЬ ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ

Н.О:- Зарим хүн гутал засвар ажиллуулаад 10 хүүхдээ яаж тэжээдэг юм бэ гэдэг. Хүн байгаадаа сэтгэл хангалуун амьдрах их чухал. Болгоё, бүтээе, олсон хэдэн төгрөгөө хүргэе гээд зүтгэхэд арга нь олддог л байхгүй юу. Хөдөлмөрлөөд л байхад учир их бий.

С.Э:- Манай гэр хол, Баянхошуунд амьдардаг. Хүүхдүүд маань Нийслэлийн 13 дугаар сургуульд сурдаг. Долоо нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт явдаг, нэг нь гурван сартай. Зургаа нь жүдогоор хичээллэдэг. Гэр хол болохоор бэлтгэлийнхээ дараа гэртээ харьж амждаггүй. Энд (гутал засвар) ирж хувцсаа сольчихоод хичээлдээ явдаг. Одоо энд кимоногоо хийсэн зургаан цүнх нь байна.

Манай зарим үйлчлүүлэгч “Хөөх, танайх ийм олон хүүхэдтэй юм уу. Сая танай засвараас таван хүүхэд гараад явлаа” гээд гайхахаар нь “Өө, дөнгөж тал нь. Манайх 10 хүүхэдтэй” гэхээр итгэдэггүй юм.

Н.О:- Улаанбаатар хотод 10 хүүхэд өсгөх амаргүй нь үнээн. Гэхдээ бид хоёр хэзээ ч хэцүү, бэрх байна гэж бодож байгаагүй. Сургуулиас нь анги засварын, сайн үйлсийн ч юм уу мөнгө хураахад том охин маань “Тэдэн хүүхэдтэй айлын сурагчийг хөнгөлнө” гэнэ хэмээдэг юм. Бид хоёрын л ачаанаас хөнгөлөх гээд хичээж байгаа нь тэр. Тэгэхээр нь бид хоёр “Өө, яах юм бэ. Өгөх учиртай мөнгийг нь хураалгалгүй яах вэ. Миний охин санаа зоволтгүй” гэдэг юм.

С.Э:- Нөхөр бид хоёр эрүүл саруул, ямар ч ажил гололгүй хийж чадна. Ийм байхад 10 хүүхдээ хоосон хонуулахгүй, хүний дайтай өсгөж чадна.

Н.О:- Хамгийн том маань 17 настай. Томчууд нь дүү нараа тордоод, их дэмтэй байдаг.

-Хоёулаа хамт хувиараа хөдөлмөр эрхлэхийн давуу тал болоод эрсдэл мөн бий. Хэрвээ энэ ажил зогслоо гэж бодоход танайх шууд орлогогүй, ажилгүй болно. Хэн нэг нь өөр ажил хийдэг бол тэгэхгүй шүү дээ.

Н.О:- Энэ талаар санаа зоволгүй яах вэ. Эхнэр бид хоёр хоёулаа их сургууль төгсөөгүй, боловсролгүй. Тэгэхээр бид хоёрыг өөр ажилд авахгүй байх л даа. Тэгээд ч хэр баргийн ажил хийгээд 10 хүүхдээ тэжээж хүрэхгүй.

С.Э:- 10 хүүхэд өсгөнө, сургуульд сургана гэдэг шаггүй даваа. Зургаан хүүхэд маань “Тэмүүжин” клубийн багш Д.Энхбаатар, Болд-Эрдэнэ дасгалжуулагчийн шавь. Тэд манай хүүхдүүдийг үнэгүй сургадаг, олон тэмцээнд оролцоход нь бид хоёроос зардал авдаггүй. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар хувиасаа гаргаад л өрсөлдүүлдэг, бид хоёрт үнэхээр их туслаж, дэмждэг. Хүүхдүүд маань одоо бэлтгэлээ “Хилчин” спорт хороонд, дасгалжуулагч Мөнхтуяа, Пүрэвсүрэн багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг.

Н.О:- Улсын арслан М.Мөнгөн гуай манайд үргэлж гутлаа янзлуулдаг байсан юм. Нэг удаа манай хоёр дахь охин (Анударь)-ыг харснаа “Бөх болох ирээдүйтэй охин байна” гэсэн.

С.Э:- Би эхэндээ ёстой халгаагаагүй. Эмэгтэй хүүхэд бэртэж, гэмтчихнэ гээд санаа зовсон л доо.

Н.О:- Тэгж байтал нэг өдөр Д.Энхбаатар багш манайхаар үйлчлүүлэв. Тэгээд охиныхоо тухай хэлэхэд “Мөнгөн арслан тэгж хэлсэн бол сайн бөх болох ирээдүй байна л гэсэн үг. Би багш нь болъё” гэсэн. Тэгээд эхнэртээ хэлсэн чинь зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь нэг өдөр охиноо нууцаар дагуулж очоод бүртгүүлсэн юм. Дараа нь эгч, дөрвөн дүү нь Анудариас үлгэрлэн, жүдогоор барилдсан. Дөрвөн багш нь бид хоёрт үнэхээр их тусладаг. Д.Энхбаатар багш өчигдөр Казахстанаас холбоо бариад “За, юу болж байна. Гутал засварыг нь аччихвал ёстой баларна. 10 хүүхдээ тэжээдэг ганц ажлын байр нь шүү дээ. Миний хэрэг гарвал нэрэлхэлгүй хэлээрэй” гэсэн.

-Зургаан хүүхэд нь одоогоор ямар амжилт гаргаад байгаа вэ?

Н.О:- Одоогоор дөрөв нь тэмцээнд оролцдог. Хоёрынх нь нас бага болохоор одоохондоо бэлтгэл л хийж байгаа.

С.Э:- Хоёр дахь охин Анударь маань 15 настай, өсвөр үеийн УАШТ-д гурав түрүүлж, нэг мөнгөн медаль хүртсэн. Улаанбаатар хотын АШТ-д зургаан жил дараалан түрүүлсэн, өнгөрсөн онд болсон Хүүхдийн их наадмын аварга болсон. Бас Казахстанд болсон олон улсын тэмцээний 40 кг-д 32 кг жинтэй барилдаад хүрэл медаль авсан.

Ууган охин маань Улаанбаатар хотын АШТ-ий хүрэл медальтай, Баянгол дүүргийн аварга, хоёр дүү нь жүдогийн УАШТ-ий хүрэл медальтай, самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга.

Охин Анударь нь.

Н.О:- Тэмцээнд дөрвүүлээ хамт оролцдог. УАШТ-ээс багадаа гурван медаль авдаг. Анударь их шартай. Өөрөө түрүүлчихээд хоёр дүү нь тааруу амжилт гаргахаар уурладаг. Манай хоёр охин нэг жинд барилддаг юм. “Дүүдээ урам өгөөд ялагдчих” гээд Анудариас гуйхаар ёстой зөвшөөрдөггүй. “Бөх хүн худлаа ялагдаж болохгүй. Шударга байх ёстой” гэдэг юм.

С.Э:- Зарим тэмцээнд дүүтэйгээ учраа таарчихдаг юм. Дүүд нь урам өгөх гээд гуйхаар ёстой халгаадаггүй. Анударь “Аав, ээж хоёр хэдхэн жил тэсчих. Өвдөж болохгүй шүү. Охин нь насанд хүрчих л юм бол амжилт гаргаад, аав, ээж хоёрыгоо тэжээнэ” гэдэг юм.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 10 ХҮҮХДИЙН 200 ХУМС АВХААС АВХУУЛААД Л АЖИЛ УНДАРДАГ

-Та хэд өглөө хэдэн цагт босдог вэ?

С.Э:- 06.00 цаг. 10 хүүхэд хувцаслах гэж овоо юм болно. Ёстой пижигнэлдэж өгнө дөө. “Хувцсаа хурдан өмсөөрэй, хичээлээсээ хоцорлоо” гэж биенээ яаруулдаг. Тэгээд долоог нь 7.30 минутад сургуульд нь хүргэж өгдөг. Хичээлээ тарахаар томчууд нь дүү нараа очоод авчихдаг юм. Тэгээд шууд энд ирдэг. Бүгдээрээ гутал засвар дээрээ цуглараад орой 20.00 цагт ажлаасаа гардаг.

Н.О:- Манай хүүхдүүд ганцхан өдөр амардаг. Жүдогийн бэлтгэлээ зургаан өдөр хийдэг, бүтэн сайнд л амардаг.

СЭ:- Амралтын өдрүүдэд манайд овоо юм болно. 10 хүүхдийн маань тав нь эрэгтэй, тав нь эмэгтэй. Эрэгтэй хүүхэд л болсон хойно үймүүлнэ. Нэг хүүхдийн 20, нийт 200 хумс авхаас авхуулаад л ажил ундардаг даа.

-Өглөөний унданд хэдэн талх иддэг вэ?

Н.О:- Манай хүүхдүүд гурилан идэх юманд тааруу. Махыг бол цохиод өгнө. Нэг бүтэн хонины мах заримдаа долоо хонодоггүй. Тогоо дүүрэн мах чаналаа гэхэд нэг, нэгийг өгөөд дуусах нь бий (инээв).

10 ХҮҮХЭД МААНЬ МАНАЙ ХӨРӨНГӨ, БИД ХОЁР ХАМГИЙН БАЯН ААВ, ЭЭЖ ХОЁР

-Одоо томчууд нь тусад ороод дэмтэй байгаа гэлээ. Эхний тав, зургаан хүүхэд нь мэндлээд, тусад ороогүй байхад хэрхэн зохицуулдаг байв?

С.Э:- Ээж минь манай найман хүүхдийг өсгөж өгсөн. Найм дахь хүүхэд маань ой гарантай байхад бурхан болсон юм. Ээжийнхээ буянд хүүхдүүдээ өсгөсөн.

Н.О:- Өнөр байх их сайхан. Өдөржингөө гутал засах, ийм нөхцөлд ажиллах амаргүй. 10 хүүхэд маань манай хөрөнгө, бид хоёр хамгийн баян аав, ээж хоёр. За, тэгээд жүдогоор амжилт гаргаад, медаль хүртээд зогсож байхыг нь харах хэчнээн сайхан гэж санана.

С.Э:- Манай хүүхдүүд багаасаа эгэл боргил өссөн болоод ч тэр үү их чийрэг. Цасан дээр тоосон шинжгүй хөл нүцгэн гүйдэг.

-10 хүүхэд нь хэд, хэдэн настай вэ. Ихэр бий юү?

С.Э:- Хамгийн том нь 17 настай, отгон нь гурван сартай. Гурав нь хоёр, бусад нь нэг насны зөрүүтэй.

Н.О: - Уг нь манайх 11 хүүхэдтэй байх байсан юм. Зургаа дахь хүү маань ихэр байсан ч өрөөсөн нь ой гарантай байхдаа харамсалтай нь эндчихсэн.

-Өнөө цагт зургаагаас олон хүүхэдтэй айл цөөхөн. Та хоёрын удам ч мөн өнөр үү?

С.Э:- Ер нь өнөр. Би эхээс долуулаа, нөхөр маань наймуулаа. Аав маань эхээс 11-үүлээ.

Н.О:- Хүүхдүүд маань эхнэр бид хоёрт бурхнаас илгээсэн бэлэг. “За, одоо тэдэн хүүхэдтэй болчихлоо. Одоо дахиад хүүхэдтэй болохгүй. Ингээд болно” гэж ёстой бодож байгаагүй. Эхнэр маань жирэмсэн болсноо хэлэхэд нь “Хүнд хүүхдээс илүү баялаг байхгүй ээ. Хоёулаа яаж ийгээд л болгоно” гэдэг юм.

-10 хүүхдийнх нь олонх нь гэртээ байхгүй байгаа гэсэн. Ярилцлага авахдаа та хоёрын зургийг 10 хүүхэдтэй нь хамт авсан бол бүр сайхан байхгүй юу, уг нь.

С.Э:- Харин тийм ээ. Долоон хүүхэд маань манай дүүгийнд түр байгаа. Маргааш, нөгөөдрөөс ирэх байх. Хоёр том эгч нь гурван сартай дүүгээ хараад гэртээ байгаа.

Н.О:- Бид хоёр хүүхдүүдээ гэртээ үлдээхээс санаа их зовдог. Харамсалтай мэдээ их дуулдах юм. Сайжруулсан түлш буруу түлээд угаартчих вий гэж санаа зовдог. Тийм болохоор манайх өдөр бүр 15 мянган төгрөгөөр гурван шуудай мод түлдэг.

-Гэр бүлээрээ авхуулсан зураг бий юү?

С.Э:- Байхгүй. 2019 оны хичээлийн жилээр манай хүүхдүүд энэ зургийг авхуулсан юм. Хамгийн том эгч нь энэ зургийг дарсан.

Би тухайн үед давхар биетэй байсан юм л даа. Есөн хүүхдээ дагуулаад хичээлийн нээлтэд очиход хүмүүс их гайхаж байна лээ. Хань минь гутал засвараа ажиллуулаад би хүүхдүүдээ дагуулаад очсон юм.

Н.О:- Нээрэн бодоод байх нь ээ бид хоёрт гэр бүлээрээ авхуулсан зураг байхгүй юм байна. Хүүхдүүд маань авхуулсан ганцхан зураг байгаа нь энэ. Тэгж байгаад 10 хүүхэдтэйгээ хамт бүгдээрээ гэр бүлийн зураг авхуулмаар юм байна.

С.Э:- Харин тийм ээ, ёстой тэгмээр юм байна.

БИД ХОЁР ХООРОНДОО МАРГАЛДАЖ ҮЗЭЭГҮЙ

-Эрэгтэй хүүхэд ээждээ, эмэгтэй нь аавдаа илүү амь байдаг гэдэг. Тиймэрхүү зүйл анзаарагдах юм уу?

Н.О:- Наадах чинь яг үнэн. Бид хоёрт ч бас анзаарагддаг.

С.Э:- Таван охин маань намайг, хөвгүүд маань ээжийгээ өмөөрдөг. Манай охидууд ажил дээр байхад залгаснаа “Аавтайгаа ярья” гэдэг. “Өө, чи ээжийгээ тоохгүй байгаа юм уу” гээд бөөн инээдэм болдог юм.

-Өнөр амьдрахын, олон хүүхэдтэй байхын хамгийн сайхан нь юу вэ?

С.Э:- Их сайхан шүү дээ. Түрүүн хүүхдүүд маань хичээлээ тараад энд цугладаг гэсэн шүү дээ. Долоон хүүхэд маань хичээлийнхээ дараа энд цуглараад, бид хоёр ажлаа дуусгаад есүүлээ бужигнаад харих хамгийн сайхан. Гэртээ үлдсэн гурван хүүхэд дээрээ очоод, 12-уулаа болж байгаад л ширээгээ тойрж суугаад л хоол идэх жаргал.

Н.О:- Хүний амьдрал л болсон хойно маргалдах юм зөндөө гардаг гэдэг. Гэхдээ бид хоёр ер муудалцаж үзээгүй. Өдөржингөө гутал засаад тэгэх ч зав гарахгүй юм аа.

С.Э:- Бид хоёрт булаацалдаад байх хөрөнгө алга, байгаа нь 10 хүүхэд маань. Ханьтайгаа ер нь би, чи дээрээ тултлаа маргалдаж үзээгүй.

Н.О: - Бид хоёр ахынхаа байшинд амьдардаг. Хамаатнууд маань “Ийм олон хүүхэдтэй юм чинь дүүрэгтээ юм уу улсад хүсэлт гаргаж байгаад байртай болвол зүгээр” гэдэг юм. Тэгэхэд нь “Өө, яах юм бэ” гэдэг. Гутал засварын маань ажлыг л зогсоочихгүй бол бид хоёр хөдөлмөрлөөд 10 хүүхдээ тэжээж чадна. Бид хоёроос илүү боломжгүй, байртай болох шаардлагатай байгаа айл зөндөө байгаа байх. Ерөөсөө байгаадаа сэтгэл хангалуун амьдрах хамгийн сайхан. Олон хүүхэд тэжээх гэж зүдэрч байна, гутал засаад ядарч байна гэх бодол бид хоёрт огт төрдөггүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-20 09:02

Эрүүл л байхад болно доо

orgil
orgil
2020-02-20 09:10

za humuusee ajliin bairiig ni l batalgaatai bailgah tal deer ugee heltsgeeye bolson boloogui handiv ene ter uguh ch bas tiim sain zuil bish

Зочин
Зочин
2020-02-20 14:38
Reply to  orgil

Tehhh bainga ochij uilchluulj bh ni hamgin tom tus shude

Зочин
Зочин
2020-02-20 10:28

Зарим хүүхдээ илүү эрдэмлэг хүн болговол гоё шүү.
Амжилт. Аз жарг�##� хүсье!

Зочин
Зочин
2020-02-20 11:26

их сайхан гэгээлэг сурв�##�жлага уншлаа, баярл�##�аа. Монголын үрс олон болж бүгд эрүүл саруул инээд хөөрөөр ц�##�гиж явах болтугай

ОРАРОАХОБ
ОРАРОАХОБ
2020-02-20 12:41

ЭМЧ БАГШ ИНЖЕНЕР АЖИЛЧИН ГЭЭД СУРАХ БАИЛГҮИДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2020-02-20 12:43

Юун хандив бэ? Хандив гуйхаар ч хүмүүс биш.

Хорол
Хорол
2020-02-20 12:48

Ээ дээ ажлынх нь байрыг л хотынхон, цагдаагийнхан аччих вий дээ

Zochin
Zochin
2020-02-20 13:16

Onor otgon shan ger bvl bna ervvl saruul az jargaltai urt udaan amidraarai mongoliin vrs mash olon boltugai

Зочин
Зочин
2020-02-20 14:00

Үнэхээр мундаг з�##�уус байнаа, гэр бүлд нь аз жарг�##�, эрүүл энхийг хүсье.

Мөнхөө
Мөнхөө
2020-02-20 14:23

Мундаг гэр бүл байнаоо эрүүл байхад бүх юм сайхан болноо үр хүүхдүүд ухаантай мундаг юм аа гэр бүлд аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2020-02-20 14:28

Яасан мундаг юм бэ. Сайхан гэр бүл бна

Ганаа
Ганаа
2020-02-20 16:43

Сайн байна уу? Ёстой зөв сэтгэлтэй, сайхан гэр бүл байна. Би зурагчин танай гэрт чинь очиж гэр бүлийн зургийг чинь авч өгье. 86697699

Зочин
Зочин
2020-09-23 09:22
Reply to  Ганаа

Eej ni 8 huuhdiig ni usgusun geheer eejiigee ih yadraajdee. Uursduu huuhdee harj usguj chadahgui bol yah gej olon huuhed gargaj ehiigee yadraadag bainaa.

sara
sara
2020-08-13 19:02
Reply to  Ганаа

zaaval ochooroi.ymar saihan yum be.omnoos n bayarlaj bn.saihan setgeliin uzuurt shar tos.

Зочин
Зочин
2020-02-22 23:41
Reply to  Ганаа

Сайн хүү байна. Буян нь дэлгэрэг

Алтай
Алтай
2020-02-20 16:58

Гайхамшигтай. Ийм хүмүүсийн нуруун дээр хорвоо тогтож байдаг. Сайхан хайр, сайхан сэтгэл, байгаадаа баясг�##�антай амьдарч сурах сайхан

ард түмэн
ард түмэн
2020-02-20 17:30

аз жарг�##� хүсье

Усанболор
Усанболор
2020-02-20 18:28

Мундаг

Oyun
Oyun
2020-02-20 19:33

Iim saihan zaluu ger buliig ulsaas demjij tyslaj ajliin bairiig n uldeeh heregtei. Algiin chinee gazar 10 huuhdees haramlaad yahawde

Adiya
Adiya
2020-02-20 20:55

Sain baina uu haygaa

Зочин
Зочин
2020-02-20 21:22

az jargal husii ta nart

Зочин
Зочин
2020-02-20 21:54

Үнэхээр мундаг сайхан хосууд байна аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Төр засаг тус�##�ж дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин
2020-02-20 21:55

Аз жарг�##� хүсье

zochin
zochin
2020-02-20 23:20

sain saihniig husiye manai ger hol ch avtobusaar ochij gutalaa zasuulj bn aa

Зочин
Зочин
2020-02-21 01:07

yamar saihan yariltslaga unshchihvaa. saihan unur ger bul bna. az jargal eruul enhiig husie

Зочин
Зочин
2020-02-21 06:51

Маш мундаг гэр бүл байна. Бахархаж байнаа. Төр засгаас дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин
2020-02-21 09:14

tuslamjiin ayang iimerhvv hvmvvst hvrgemeer umaa zarimdaa uguud ch nemergvi hvmvvst tusalj haragddag

Зочин
Зочин
2020-02-21 11:05

Эгэл жирийн,даруухан хөдөлмөрч хос бндаа.Ийм олон хүүхдээ сайхан зөв өсгөж байгаа та 2 маш зөв бодолтой хос бн.

eenee
eenee
2020-02-21 11:38

iim l humuusiig joohon demjeed uguul

sanaa
sanaa
2020-02-21 12:18

мундаг гэр бүл байна. аз жарг�##� хүсье

Zochin
Zochin
2020-02-23 02:07

Yostou goy ger bul uma, goy um unshaad saihn bn .saihan buhniig huseye

зочин
зочин
2020-02-23 09:44

МУНДАГ

Gegeeleg
Gegeeleg
2020-02-23 10:02

Huuhduud n gegeeleg ung###g huurhun yumaa

зочин
зочин
2020-02-23 12:54

Энэ сайхан гэр бүлийн зургийг Панда студийн захир�##� Bymbaa Dock baigaliin saihand avch ugnu gesen shuu

Зочин
Зочин
2020-02-25 08:00

Horoolold amidardag baihdaa bainga ochij uilchluuldeg bailaa.Huurhun aashtai. ger buld ni az jargal husiy.

Зочин
Зочин
2020-02-25 22:50

Xolboo barix dugaar n xed vv

zochin
zochin
2020-02-26 14:59

mglchuudaa ene saihan ger bvliinhend bair avahad n tusaliya ok tor zasag ch tuslah bhaa

уншигч
уншигч
2020-02-28 16:21

гайхмаар сайхан гэр бул байна та арван хоерт эруул энх аз жарг�##� амжилт хусье

Цэцэгмаа
Цэцэгмаа
2020-03-14 20:22

Энэ 2-н амьдр�##�ыг дэмжиж төр засаг туслаасай

Unshigchуншигч
Unshigchуншигч
2020-07-12 11:51

Сайхан өнөр өтгөн нэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөаё. Монгол улсын засгийн газар, нийслэлийн хотын удирдлагаууд анхаарч амьдр�##�ыг дэижиж байр орон сууцаар хангах хэрэгтэй юм бн. УИХ- н гишүүн эмэгтэйчүүд ч гэсэн анхаар тус�##�а

Unshigchуншигч
Unshigchуншигч
2020-07-12 11:54

Танай гэр бүлд аз жарг�##� хүсье. Том компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд орон байраар дэмжих хэрэгтэй санагдлаа уншигч надад тиим өодол төрж бн

Зочин
Зочин
2020-07-12 13:28

ТАНАЙ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Guzee
Guzee
2020-07-13 08:30

Baliar shaalts#ag garuud bn daa

Зочин
Зочин
2020-07-17 16:00

Сайхан гэр бүл байна. Ёстой бахархмаар. Ийм л эгэл амьдр�##� хамгийн гоё.

sara
sara
2020-08-13 19:05

miss model gd aaligui huuhnuudiig tetgej bhaar iim humuustee bair ogmoor yum.altnii bayan zahiraluud ard tumenteigee oir baimaar

Ариун
Ариун
2020-08-28 10:25

Үнэхээр сайхан ярилцлага уншлаа. Мундаг зөв сэтгэлтэй сайхан хүмүүс бн. Хөөрхөн хүүхдүүдэд нь гэр бүлд нь аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2020-10-07 19:33

Үнэхээр сайхан гэр бүл юм...

Bavaa
Bavaa
2020-11-21 16:24

Udahgui bavaad bdag um bh daa haha

zochin
zochin
2020-11-21 23:12

MUNDAG SAIXAN GER BUL BNA. AMJILT XUSIYE.

Зочин
Зочин
2020-12-07 16:40

Үнэхээрмйн гайх�##�тай ????????????

Зочин
Зочин
2021-02-10 20:48

Аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсье.

m
m
2021-03-24 14:50

yamar saihan ger bul veee ,az jargal husie zaluu humuusiiin ajliin bairiig ni huraachihgui bol amidralaa avaad yavah zaluus bna,Amjilt husie

Даваа
Даваа
2021-03-25 16:09

Аз жарг�##� хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button