НИЙГЭМУЛС ТӨР

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчилна

Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус айлчлалыг хийснээр, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой байна.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Манай УИХ Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг  харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button