Нийгмийн

Цагаан сараар зургаан аймгийн хөдөлгөөнийг хязгаарлана

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанаас шийднэ гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Орон нутгийн Засаг дарга нарын дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна. 

  1. Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд хязгаарласугай.
  2. Говь-Алтай аймаг: Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 4-р хуралдаанаас 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
  3. Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
  4. Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. 
  5. Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ныг дуустал хязгаарласугай 
  6. Дорноговь аймаг: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаас Монгол улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2020-02-20 14:34

бусад аймагууд яасан бэ..хүмүүс нь бу�####�ас илүү дархлаатай хүмүүс үү.бүх аймгийг хааж .өвчнөөс урьдчилан сэргийлье

Холбоотой мэдээ

Back to top button